Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

ЗДТГ-ын 2023 оны 1 сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 133

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

2023.01.25                                                                                                         Дэлгэрхаан

01 сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 10, Б захирамж 5 , сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0 ,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 6 , сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 48, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн бичиг 19 хариутай бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийг сурталчлан таниулах зорилгоор Шаамар сумын Засаг Даргын Тамгын газрын албан хаагчдын дунд хөгжөөнт цэнгээнт танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион явуулсан.

"ӨРХ БҮРТ ХҮЛЭМЖ " хөтөлбөрт хамрагдсан ногоочдыг АНУОУХ агентлагийн санхүүжилтээр Хөгжлийн Шийдэл ТББ -н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөртэй хамтран хөгжүүлэх чадавхжуулах дадлага туршлага судлах чиглэлээр "ӨСЬЕ ӨРСӨЛДЬЕ " хөтөлбөрийн дагуу ногоочдоо сургаж сургалтад хамруулсан.

Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах Үндэсний бөхийн барилдааныг Засаг даргын дэмжлэгтэйгээр 01 сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулсан.

ХХААЯ-ны Хөдөөгийн хөгжлийг дэмжих төслөөс 8 иргэнд хүлэмж олгосон.

Бүсийн ЕБС-ын урлагийн бага наадам 01 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Уг наадамд 5 бүсийн 300 багш оролцсон.

Сумын Засаг даргын захирамжаар “Иргэнээ сонсъё” аяныг хийж хэрэгжүүлсэн. Уг арга хэмжээний хүрээнд сумын Орлогч дарга, 1, 2, 3-р  багийн Засаг дарга нар 7 хоногийн Лхагва гариг бүр өрхөөр зочлон тэмдэглэл хөтөлж , тайлангаа 3 хоногийн дотор Засаг даргад тайлагнаж ажиллахыг үүрэг болгож ажилласан.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны А/03 тоот захирамжаар 2023 оны Цэргийн тоо бүртгэлийг 2023 оны 01 дүгээр сарын 06 наас эхлэн сумын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Нийгмийн даатгалын Улсын байцаагч, татварын Улсын байцаагч нар “Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, ХХОАТ буцаан олголтын талаар сургалт”-нд 1, 2 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид хамрагдлаа.

 

                                        Хянасан:

                              ЗДТГ-ын дарга                         Д.Энхзаяа

                                   Тайлан гаргасан:

                             ТЗХЭЗ-н мэргэжилтэн                 Х.Нарантуяа       

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ