Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, сум орон нутгийн хүн амыг эрүүл аюулгүй, чанартай төмс, хүнсний ногоогоор хангах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэн Г.Гантулга, Н.Алтантуул, Б.Эрдэнэтуяа, О.Батсайхан, Дулаанхаан 3 дугаар иргэн Б.Юрка нар сумын 2021 оны “АВАРГА НОГООЧИН” –оор шалгарч шагналыг сумын Засаг дарга Ф.Серикбол, ЗДТГ-ын дарга Д.Энхзаяа нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Мөн 2021-2024 оныг хүртэлх хугацаанд “Өрх бүр хүлэмж” хөтөлбөр хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд шилдэгээр шалгарсан дээрх 5 иргэн тус бүрд хүлэмж олгох юм.