Шаамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 17 дугаар тогтоолын дагуу сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг тухайн татварын жилд албан татвар ногдуулах малын тоо толгойг Статистикийн тухай хуульд заасны дагуу хийгдсэн өмнөх жилийн мал тооллогын дүнд үндэслэн 2000 төгрөгөөр тогтоосон.
Шаамар сумын хэмжээнд 25510 мал тоологдсон бөгөөд төсөвт 51,020,000 төгрөгийг төвлөрүүлэхээс 40,816,000 төгрөгийг төсөвт төвлөрүүлж татварт хамрагдалт өнөөдрийн байдлаар 80 хувьтай байна.Малчин болон мал бүхий иргэдэд малын тоо толгойн албан татварын тухай хууль, түүний тайлагнал, хэрэгжилтийн талаарх сургалт сурталчилгааг ЗДТГ болон Захирагчийн албаны цахим хуудсаар дамжуулан сурталчилан ажиллаж байна.
Tweet