Ахмад настны тухай хуулийн дагуу сумын Засаг даргын захирамжаар жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд тэтгэвэрт гарсан ахмад настан, азай буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.Шаамар сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй Канад улсын “Амийн мод сэргэлт” Олон улсын төлөөгчийн газраас шинээр тэтгэвэрт гарсан 5 ахмад настанд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлээ. Та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Ахмад настны тухай хуулийн дагуу ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэхийг аж ахуй нэгж байгууллагууддаа уриалж байна.
Tweet