Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

ЗДТГ-ын 2021 оны 09 дүгээр сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 237

       Монгол Улсын Засгийн газрын 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Түр журам батлах тухай” 46 дугаар тушаал, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/292, А/525 тоот хамтарсан тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

9-н сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 13 , Б захирамж 1, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 2, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 39, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн бичиг 47, хариутай  бичиг 11 хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

       Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ны өдрийн А/15 тоот захирамж "Бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн эрчимжүүлэх" ажлын хүрээнд Шаамар сум Дулаанхаан тосгоны төр төсвийн нийт 32, худалдаа үйлчилгээний 18 байгууллагын нийт  21586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийж ажиллаж байна.

2021 оны 09 дүгээр сард нийт 39 тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусын батлагдсан тохиолдол  насны ангиллаар тархалтыг авч үзвэл

           -0-17 насны 8 иргэн

           -18-45 насны 26 иргэн

           -46-55 насны 7 иргэн

           -55 болон түүнээс дээш, жирэмсэн 1  иргэн бүртгэгдсэн байна. Шаамар сумын Эрүүл мэндийн төвд 23-ны өдрийн байдлаар нийт 6 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг Шаамар ЗДТГ, Шаамарынхан, Шаамар ЕБС, Бид Шаамарынхан, Шаамар Эрүүл мэндийн төв, Шаамар Соёлын төв, Шаамар зар, Шаамар сум, Шаамар МСҮТ, Шаамар 1-р цэцэрлэг, Шаамар 2-р цэцэрлэг, Дулаанхаан сайхан нутаг зэрэг цахим хаягууд дээр байршуулан ажиллаж байна.  

Үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан операторын системээр 35 лавлагаа олгосон байна.

 Үүнд: Вакцины гэрчилгээ-4

Иргэний үнэмлэхний лавлагаа-10

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт-20

Оршин суугаа хаягийн лавлагаа-1 олгосон байна.

Сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А/115 тоот захирамжийн дагуу “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг сумын хэмжээнд ургацын урьдчилсан тогтоолт явуулах, ургац хураалтыг чанартай зохион байгуулахад хяналт тавих ажлын хэсэг, төр төсөв, албан байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт тавих ажлын хэсэг, мал аж ахуйн урьдчилан сэргийлэх, иргэдээр хадлан тэжээл бэлтгүүлэх, хяналт тавьж ажиллаж байна. Үүнд:

-Хадлангийн ажлын хэсэг: Дэлгэрхаан 1-р багт шинээр хадлангийн газар хүссэн 20 иргэнээс өргөдөл ирснээс 1 иргэний өргөдлийг буцаасан 17 иргэнд шинээр хадлангийн талбай хувиарласан 2 иргэний өргөдлийг шийдвэрлээгүй байна. Дэлгэрхаан 1-р багт 115 иргэнтэй гэрээ хийж 1669 га талбай иргэдэд олгосон. Охиндий 2-р багт хадлангийн газар үерт автсаны улмаас 43 иргэнээс өргөдөл ирснээс 31 иргэнд хадлангийн газар хувиарлаж, 4 иргэний өргөдлийг буцаасан, 8 иргэний өргөдлийг шийдвэрлээгүй байна. 2021 онд Охиндий багт нийт 66 иргэд 570 га хадлангийн газрын гэрээ хийгдсэн.

-Ургац хураалтын ажлын хэсэг: Улаан буудай 4 аан 825 га талбай, Овьёос 1 аан 2 иргэн 13 га, 2 аан, 7 иргэн ногоон тэжээл  206 га, рапс 2 аан 1850 га, 200 гаруй өрх төмс 94 га, хүнсний ногоо 232.га талбайд тариалсан 2021 оны нарын ургац хураалт төмс 20 га талбайгаас 240 тн, хүнсний ногоо 56.3 га талбайгаас 607 тн, улаанбуудай 30 га талбайгаас 45 тн  ургац хураан аваад байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн А/272 тоот захирамж “Хугацаат цэргийн албаны ээлжит татлага зохион байгуулах” тухай ажлын хүрээнд сумын Засаг даргын захирамжийг гарган холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудыг томилгоожуулан ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Шинээр төрсөн 2 хүүхдэд төрсний гэрчилгээг олгосон. Гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлт гаргасан 1 иргэний материалыг хүлээн авч гэрчилгээг олгосон. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-5 иргэнд,  25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 5 иргэн, А-4 лавлагааг 3, А-5 лавлагаа 3 нийт 6 иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна. Шилжин ирэх хүсэлт гаргасан 2 иргэний хүсэлтийн дагуу нотлох баримтыг хянан үзэж хаягт бүртгэсэн. Иргэний үнэмлэхийг олголтыг 15 иргэнд олгосон.

Газар, Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

Газар зохион байгуулалтын чигдэлээр 9-н сарын байдлаар нийт 4 иргэний газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт,газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулж улсын бүртгэлийн Э дугаар авах хүсэлт 81, 26 иргэний газар өмчлөх саналыг хүлээн авсан. Хамтран өчмөл салгуулах 5 иргэний 1 материалыг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэсэн.

Шаамар сумын хогийн цэгийн хогийг түрж ажилласан. Шаамар 6 км-с Зүүнбүрэн орох хүртэл замын трассын модноос гарсан хэрэгцээний мод, шургайг, банз , палк зэргийг 60 гаруй өрхөд хувиарлан олгосон.

ХАА, газрын үйлчилгээний чиглэлээр:

         СХС хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл 2021.06.04 Сум хөгжүүлэх санд ирсэн 9 иргэний нийт 86863000 төгрөгний  төсөлийг хэлэлцэж нийт 8 иргэний 79500000 төгрөгний төсөлийг дэмжисэн одоогоор 9-р сард 1 иргэнд 10500 төгрөгний санхүүжилт гаргасан. Нэг зээлдэгчийн хувийн хэрэгийг бүрдүүлэн санхүүгийн тасагт хүлээлгэн өгсөн.

Төсөв санхүү, статистикийн ажил үйлчилгээний чиглэлээр:

         09 дугаар сард аймгийн дэмжлэгээр 101476700 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч өссөн дүнгээр 1-9 сард орон нутгийн ерөнхий орлогын дансанд 873526100 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч ажилласан.

         Орон нутгийн орлогын 100131200911-100131200988 тоот 25-28 төрлийн орлогоос 12 нэр төрлийн орлогыг төвлөрүүлэн Сангийн яамны батлагдсан маягтын дагуу боловсруулж хянаж баталгаажуулсны дагуу  хуулийн хугацаанд  2021 оны 09 дугаар сарын 02- ны байдлаар Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн Системд Орон нутгийн ерөнхий орлогын 100131200910 тоот дансанд 8652200 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 164258262.92 төгрөгийг 8 дугаар сард бүртгэж   төвлөрүүлэв. ОНЕО -н батлагдсан төсөв нь тайлант хугацаанд /8 дугаар сарын 31-ний байдлаар/ өссөн дүнгээр  68962400 мянган төгрөг төвлөрхөөс  224294894 .86 мянган төгрөг төвлөрч 325.24% -ийн гүйцэтгэлтэй мэдээг гаргаж СТСХ -т хүргүүлж ажилласан байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ