Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

ЗДТГ-ын 5 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 254

        “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Түр журам батлах тухай” 46 дугаар тушаал, Аймгийн Онцгой комиссын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

5  сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 12 , Б захирамж 2, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 0, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 98, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хариутай  бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны 02 сарын 19-ны өдрийн А/15 тоот захирамж "Бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн эрчимжүүлэх" ажлын хүрээнд Шаамар сум Дулаанхаан тосгоны төр төсвийн нийт 32, худалдаа үйлчилгээний 18 байгууллагын нийт  21586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Мөн 4-н замын пост, ЭЕШ эхэлсэнтэй холбогдуулан ЕБС-ийн анги танхимаа 2 цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ажиллаж байна. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийхээр болсон. Шаамар сумын Охиндий,Нарсан сүүл орчмын малчид нийт 16-н өрхийн 40 гаруй иргэн, 13-н машин тээврийн хэрэгслээр Зүүн бүрэн самбараас Бажгирын хошуу ,Охиндий хэлтгий гармаас Шаамарын төв зам хүртэлх нийт 30 орчим км замын дагуух хог хаягдлыг цэвэрлэж нийт 8 тн хогийг ачиж ажилласан.

Сумын хэмжээнд эргүүл хяналтыг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шуурхай штабыг 24 цагаар тус тус ажиллуулж байна. Сумын хэмжээнд Улаанбаатар хотоос 1 тээврийн хэрэгсэлтэй, эрсдэл бүхий сумаас ирсэн 3 тээврийн хэрэгсэлтэй, нийт 16 хүнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөмжийн баталгааны маягт бөглүүлэн нийт 7 өрхийн 16 том хүн хамт байгаа өрхийн гишүүдийн тоо 11, нийт 27 хүн гэрийн ажиглалт байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хулийн дагуу сумын Сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг томилон ажиллуулсан.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Шинээр төрсөн 1 хүүхдэд төрсний гэрчилгээг олгосон. Нас барсны гэрчилгээ авах хүсэлт гаргасан 3 иргэн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-1 иргэнд, 25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 4 иргэн, А-5 лавлагаа 9 ширхэг, А-4 лавлагааг 8 иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна. Гэрлэлтийн гэрчилгээ дахин авах хүсэлт гаргасан 1 иргэнд гэрчилгээг олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохтой холбогдуулан ирсэн албан бичиг болон хугацаатай бичгийн хариуг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Иргэний үнэмлэх дахин хүсэлт гаргасан 5 иргэний бичиг баримтыг бүрдүүлэн хяналтын Улсын байцаагчруу хүргүүлсэн. E-mongolia портол сайт сурталчлан 1 иргэний иргэний үнэмлэх дахиж авахыг захиалсан.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангаар 24 ажил олгогч, сайн дурын даатгалд 3 иргэнийг хамруулж нийт 30750.55 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаас 5 сард 30750.55 сая төгрөг төвлөрсөн байна. Шинээр 1 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 1 иргэн тахир дутуугын тэтгэвэр 2 өндөр настны тэтгэмж 4 тэтгэмжийг шинээр олгосон.Нийт  өндөр оршуулгын зардал 3 хүний 3000000 сая төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 3 хүний 34097170,0 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 2 хүний 1340964,0 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 2 хүний 139860,0 сая төгрөг тус тус олгож ажилласан байна. Эрдэнэс таван толгойн бонд 186 хүний эрхийн бичгийг бүрэн тарааж дууссан.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр:

Байнгын асаргааны сунгалт -2 хүн, байнгын асаргаа шинээр -2 хүн, цалинтай ээж-4 хүн, жирэмсэн эх -4 хүн, хүнсний талонд орох иргэний өргөдөл-1ш, өрхийн судалгаанд хамрагдах өргөдөл-3ш, хүнс авдаг 10 өрхийн 87 гишүүнд 2021 оны 03 дугаар сарын хүнсний  тэтгэмж болох 952,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

Мөн ажил хайгч иргэнээр нийтдээ 4 иргэнийг бүртгэж 10 хүн ШАБ-д бүртгэж 14 хүнийг ажлын байранд зуучилсан. Хөдөлмөр халамжийн төсөлд -4 өрхийг хамруулж ажиллаа. Мөн сар бүрийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн  олголтийг хийж хянаж ажилласан.

Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигын дагуу “Мод тарих үндэсний өдөр”-өөр манай сум нь 200 айл өрх 3893 мод,бут сөөг,Төр төсвийн 11 аж ахуй нэгж байгууллага 234 албан хаагч 12800 ширхэг мод тарьсан байна.                   

Аймгийн засаг даргын А/26 тоот захирамж, сумын засаг даргын А/70 тоот захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Ойн хээрийн түймрийн эргүүл шалгалтыг тогтмол хийж 150-н иргэнд анхааруулга санамжийг тарааж 11 ААНБ-д Захирамж тараан ойн хээрийн түймрийн тодотгол хийнэ 1,2-дугаар ээлжинд ажиллах албан хаагчдыг тодотгон ажиллалаа. Зургаан  нөхөрлөлийн ахлагч нартай ойн хээрийн түймрийн хариуцлагын гэрээ байгуулан сумын ЗД-тай уулзалт зохион байгуулан нөхөрлөлийн ахлагч нар тодорхой санал солилцон ажиласан. Баянбүрд, Улиастай Чулуут, Дэлгэрэх, Эх-тэнцвэр, Залаа-толгой,ахлагч нар бүрэн хамрагдаж оролцлоо.Төв хогийн цэгийг нэг удаа түрэгч трактороор түрж хог хаях зам гарган ажилласан. Байгалийн эсрэг гэмт хэргийн эргүүл шалгалтыг тогтмол хийж бойны тохой,28-н гарам зэрэг газраас зохих зөвшөөрөлгүй нэг иргэнийг журамлан зөрчлийн тухай хуулийн анхааруулаг санамж өгч ажилласан.Гэрээний дагуу

Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр:

Мал  эмнэлгийн нэгдсэн системд  2021 онд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч нарын цахим төлөвлөгөөг 11 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилгын төлөвлөгөөг 70%-тай оруулж шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг 30%-тай оруулж ажиллаж байна.

2021 оны 5 дугаар сард МЭҮН-н эмч нар нийт 41 гарал үүслийн цахим гэрчилгээ бичигдэж 32-н баталгаажуулж, татгалзаж цуцалсан гэрчилгээ гараагүй  3 дугаар сард Ерөнхий газрын даргын 09 тоот 13 төрлийн маягтын дагуу сарын мэдээг МЭҮН-н эмч нараас хүлээн авч нэгтгэн аймгийн мал эмнэлгийн газрын нэгдсэн имэйл хаягт илгээсэн. Өдөр тутам бичигдсэн  цахим гэрчилгээний мэдээг өглөө, оройд байнгын гаргаж өгч мал эмнэлгийн тасгийн нэгдсэн групп-д мэдээлж ажиллаж байна. Сумын зөгий аж ахуй эрхлэгч иргэдэд зөгийн тодорхойлолтыг  26 иргэнд баталгаа гаргаж өгсөн.

Сумын цахим хуудсанд, мэдээ мэдээлэл тавьж иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна. үхэж хорогдсон малын сэг зэм, 5 үхрийг  шатааж устгаж халдваргүйжүүлэлт хийж устгасан.

ХАА тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Сум хөгжүүлэх сангийн 04-р сарын зээлийн эргэн төлөлт болох 6 иргэний 6300000 төгрөгийг СХС –н нэгдсэн програмд шивж оруулсан.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, ХХААХҮЯ-тай хамтран төмс, хүнсний ногоо тариалагч 40 иргэнд 80 хувийн хөнгөлөлттэй үнээр сармисний үр 600 кг, төл сонгино үр 800 кг-г тараан ажиллаад байна.

Бэст сургалтын төвтэй хамтран ААН-г чадвахжуулах сургаөлтанд сумын 15 ААН-г хамруулан бичиг хэргийн 100000 төгрөгтэй тэнцэх багц олгосон, Сум хөгүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах зөвлөл, Хяналт тавих зөвлөлийн 14 гишүүнийг СХС-н талаар мэдлэг дээшлүүлэх сургалтан хамруулсан.

Төсөв санхүүгийн байгууллагын ажил үйлчилгээний чиглэлээр:

Аймгаас авах санхүүгийн дэмжлэгээр өссөн дүнгээр 2021 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар 8650900 төвлөрүүлэхээс 9487149.83 төгрөгний санхүүжилтийг хүлээн авсан. Орон нутгийн ерөнхий орлого 25702700 төгрөг төвлөрүүлэхээс 17431009 буюу 67.82% -ийн  гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн байгууллагуудад өссөн дүнгээр 34603.6 мянган төгрөг төвлөрхөөс 26918.16 мянган төгрөг төвлөрч 77.79% -ийн гүйцэтгэлтэй байна.

 

 

Нийгмийн бодлогын ажил үйлчилгээний чиглэлээр:

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын Тамгын газар,Соёлын төв, сумын эмэгтэйчүүдийн салбар зөвлөлтэй хамтран Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй “ШИЛДЭГ ГЭР БҮЛ-2021” шалгаруулах арга хэмжээнд оролцох 5 номинацад 5 гэр бүлийг шалгаруулж “Залуу малчин гэр бүл”, “Бахархан дуурайх гэр бүл”, “Хөдөлмөрч гэр бүл” –д сумын хэмжээнд шалгарсан 3 гэр бүлийн видео бичлэгийг бэлтгэн сумын цахим хуудсаар сурталчлан, холбогдох байгууллагад хүргүүлж ажиллалаа. Мөн сумын цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ байршуулж ажилласан.

Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас, хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, төлөвшихөд бодитой оролцоог бий болгох, дуу хоолойг нь сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх бодлого төлөвлөлт, хэрэгжилтэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оролцоод хөгжье” чуулганыг 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.“Оролцоод хөгжье” Хүүхдийн чуулганыг Шаамар сумын Засаг даргын Тамгын газар, ДЗОУБ-ын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөр, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамтран зохион байгуулж ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд хамрагдлаа.“Оролцоод хөгжье” хүүхдийн чуулганд нийт ЕБС-ийн сурагчдын төлөөлөл болох 48 сурагч цахим хэлбэрээр хамрагдлаа. Мөн сумын Хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн сайн сайхны төлөө зөвлөл, хамтарсан багийн нийт 15 гишүүн хамрагдлаа. Анги бүр 6 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж саналуудаа нэгтгэн чуулганд оролцогчид орон нутгийн удирдлагуудад танилцуулж цаашид хүүхдүүдээс гарсан санал санаачлагыг дэмжин бодлого шийдвэртээ тусгаж ажиллахаар боллоо.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн 2021.05.13-ны өдрийн 03/3677 тоот албан бичгийн дагуу Дэлгэрхаан 1 дүгээр багт оршин суух иргэн Э-гийн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээг хийж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад танилцуулж ажилласан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ