Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

ЗДТГ-ын 2021 оны 03 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 285

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН  2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол “Коронавируст халдвар (Ковид-19) цар тархалтын түвшинг тогтоож , төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын даргын 20 дугаар тушаал, 22 дугаар тушаал 7-р хуралдааны тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн онцгой комиссын 7 дугаар тогтоол, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

3  сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 12  , Б захирамж 1, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 7, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 35, аймгийн Засаг даргын Тамгын газраас 66 бичиг ирснээс хариутай 5 бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Сумын хэмжээнд эргүүл хяналтыг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шуурхай штабыг 24 цагаар, Шаамар 6, Дулаанхаан 4-н замын хяналтын постыг тус тус ажиллуулж байна. Сумын хэмжээнд Улаанбаатар хот Дархан-Уул аймгаас ирсэн нийт 18 тээврийн хэрэгсэлтэй 27 хүн ирснийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөмжийн баталгааны маягт бөглүүлэн нийт 18 өрхийн 26 том хүн 1 хүүхэд ирсэн, хамт байгаа өрхийн гишүүд 27 нийт 54 хүн гэрийн ажиглалтанд байна.

Улсын онцгой комиссын 22 тоот тушаалын дагуу сумын Засаг даргын А/20 захирамжаар Шуурхай штабыг шинэчлэн байгуулж ажиллах чиг үүргийг баталсан.

Коронавирусын халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч, нийгмийн хэв журмыг сахиулах иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн гудамж талбай, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг сумын онцгой комиссын гишүүд, хэсгийн төлөөлөгч болон эргүүл жижүүрүүдийг томилгоожуулан ажиллаж байна.

Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан “ТАХ-ын оролцоог нэмэгдүүлэх нь”, “Сэтгэл хөдлөлөө удирдах нь”, “Харилцан хүндэтгэл, итгэлцэл бүхий орчинг бүрдүүлэх нь” сэдэвт 3 удаагийн сургалтанд давхардсан тоогоор нийт 74 төрийн албан хаагчид хамрагдсан байна. 

Тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангах, нөөц байрны судалгааны талаар:

 Коронавирусын халдварын эрсдлээс  урьдчилан сэргийлэх тусгаарлах өрөөний эм эмнэлгийн хэрэгсэл,  тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг өөрийн хөрөнгөөр  болон  Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж ,гэрээт байгууллагуудаасаа таталт хийсэн.

Зайнаас халуун хэмжигч-3, био 00-2, тусгаарлах өрөөний хаалт, хаалга, даралтны аппарат, пульсоксиметр-3, эм тарианы тэргэнцэр, аюулгүй хайрцаг-20, хүчилтөрөгчийн гуурс, хүчилтөрөгч нөөцлөгч,  шаардлагатай  өвчтөн хянах монитор, хүчилтөрөгчийн  өтгөрүүлэг аппарат нэмж авч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Халдвараас сэргийлж цэвэр бохир устай холбогдон, дотор 00 , ариун цэврийн

өрөөнүүдтэй болсон. Коронавирусын халдварын эрсдлээс сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллах зорилгоор халдвартын өрөөний тусгаарлан сэргийлэх 2 ортой 2 өрөөг ЭМС-н А/29, 537, 505 тоот тушаалуудын дагуу тохижуулсан. Эмнэлэгийн тусгаарлах байранд 4 өрөөний бэлэн байдал хангасан нэмэлтээр 4 ор дэлгэх боломжтой.

             Түргэвчилсэн, PCR-ийн шинжилгээний оношлуурын нөөцийн талаар:

               ПСР-100ш, түргэвчилсэн шинжилгээ-58. Хамгаалах хувцас: Комбинзон- 40,  N95-50, 1удаагийн халат-30,1 удаагийн амны хаалт-70, малгай-95, 1 удаагийн бээлий-1000, улавч-50, нүүрний хаалт-12, нүдний шил-25, усны гутал-9 хос. Ариутгалын бодис: Жавелион-1000ш, спирт 70%--5л, санитол—2л, белизна-4л нөөцтэй байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Сумын хэмжээнд эрэгтэй-2, эмэгтэй-1 хүүхэд шинээр төрж төрсний гэрчилгээ олгосон. Ургийн овог солиулах хүсэлт 1 иргэн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-5 иргэнд, 25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 4 иргэн, шилжин ирэх хүсэлт гаргасан 3 иргэний бүртгэлийг хийж, нотлох баримтын дагуу хаягт бүртгэсэн. А-5 лавлагаа 11 ширхэг, А-4 иргэний үнэмлэхний лавлагаа 2 ширхэгийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна.

Татварын ажил үйлчилгээний чиглэлээр:

Иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11, 1800-1288 дугаарын утсаар НӨАТУС-с төлбөрийн баримт хэвлэж олгоогүй татвар төлөгчдөөс  ирүүлсэн 3 гомдолыг 100 хувь шийдвэрлэж ажилсан. Төлөвлөгөөний болон татварын урьдчилгаа төлөлтийн хуваарийг 15 татвар төлөгчдөд хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангаар 22 ажил олгогч, сайн дурын даатгалд 2 иргэнийг хамруулж нийт 30750.55 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаас 3 сард 22,000 сая төгрөг төвлөрсөн байна. шинээр 3 иргэн өндөр насны тэтгэвэр, тогтоолгож өссөн дүнгээр  өндөр насны тэтгэврт 352  хүний 152580.0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 103 хүний 35650.0 сая төгрөг, тэжээгчээ алдсан 26 хүний 85000.0 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3277.5 сая төгрөг олгосон. Мөн малчин нөхөн даатгалд хамрагдсан 2 иргэний өндөр насны тэтгэвэр тогтоогдсон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас: Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохоор  4 иргэн 2936438 төгрөг  жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 иргэний  4320339 сая төгрөг олгож ажилласан байна.

Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 17 өргөдөл хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шаардлагатай материалуудыг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж дээд шатны байгууллагад уламжлан Байнгын асаргааны сунгалт -3 хүн, байнгын асаргаа шинээр -3 хүн, цалинтай ээж-2 хүн, жирэмсэн эх -2 хүн, хүнсний талонд орох иргэний өргөдөл 3-ийг хүлээн авч ажилласан.

Шийдвэрлэгдээгүй хүлээлгэнд байгаа: Байнгын асаргаа -3 хүн, хүнсний талон-1 хүн /эдгээр өргөдлүүд нь амьжиргаа дэмжих хурлын дараа өгөгдсөн болохоор 4 сарын хурлаар орохоор хүлээгдэж байна.

Хүнс авдаг 11 өрхийн 89 гишүүнд 2021 оны 03 дугаар сарын хүнсний  тэтгэмж болох 976,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

Гамшгаас хамгаалах бүлгийг Шуурхай штабын дарга зарлан дуудаж бие бүрэлдэхүүн, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үүрэг чиглэл өгч ажилласан. Сумын хэмжээнд иргэдээс ирсэн гомдлын дагуу нохой устгалын ажил эхлээд 80 хувьтай явагдаж байна. Мөн Сүхбаатар самбар, Шаамар 6 постын ойр орчмын хог хаягдлыг ЗДТГ-ын төрийн албан хаагчдыг татан оролцуулж ажиллаж байна.

Төсөв санхүүгийн байгууллагын ажил үйлчилгээний чиглэлээр:

Сум тосгоны төрийн сангийн мэргэжилтэнгүүд нь Засгийн Газрын Удирдлага мэдээллийн ситемээр нийт 495 ширхэг буюу  542221070.72 төгрөгийн гүйлгээг хийж үйлчилсэн байна. Сумын дансдуудад 40 ширхэг журналь ваучерийн залруулах бичилтийг хийж ажилласан байна. 2021 оны  03 дугаар сарын ТЗШ-н санхүүжилтүүд тавигдаж түрүүчийн гүйлгээ хийгдэж байна. Аймгийн дэмжлэг 28943010 төгрөг авхаас 3 дугаар сарын 24 ний өдрийн  байдлаар 239764750 төгрөгийн санхүүжилтийг авсан бөгөөд Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн системд санхүүжилтийг хүлээн авч бүртгэж ажиллалаа.

Хөдөө, аж ахуйн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Сум хөгжүүлэх сангийн зээлдэгч нарын мэдээллийг Монгол банкны мэдээллийн санд шилжүүлхэд алдаа гарсан 12 иргэний материалыг шүүж алдаануудыг засаж буцаан татуулсан. Газар тариалангийн чигллээр үйл ажиллгаа явуулдаг 2 ААН, 20 иргэнд ХАА-н тасгийн тодорхойлолт 3-5 жилийн үзүүлэлтийг гаргаж өгсөн, Мал тэжээвэр амьтны тодорхойлолтыг 31 иргэнд гарган өгч ажиллав.

Сумын уяачдын холбооноос залуу уяач Б.Энх-Амгалан, Б.Азбаяр нарыг сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн А/22, А/23 тоот захирамжаар Сумын алдарч уяач цол олгож үнэмлэх, залааг олгосож ажилласан. 2021 оны 03 сарын 18-нд сумын Засаг даргын Хос бүүрэг уяачдын холбооны уулзалт зохион байгуулж ажилласан.

Мал төллөлт бойжилтын мэдээ: Төлийн мэдээ: Гүү 3, үнээ 533, эх хонь 650, эх ямаа 691 нийт 1877 төллөж хорогдсон төл тугал 4, хурга 11, ишиг 14, нийт 29 төл хорогдсон. Том мал хорогдолтын мэдээ: Адуу 4, үхэр 11, хонь 15, ямаа 16 нийт 46 мал хорогдсон. Хорогдсон хээлтэгч: гүү2, үнээ 5, эх хонь 9, эх ямаа 8 нийт 24 мал хорогдсон.

Нийгмийн бодлогын ажил үйлчилгээний чиглэлээр:

Сургууль, цэцэрдэгийн сургалтын үйл ажиллагаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах тухай түр журам”-ийн дагуу

сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/16 тоот захирамжаар сургууль, цэцэрлэгийн орчмын бүсэд эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг Эрүүл мэндийн төвийн даргаар ахлуулсан 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж  бэлтгэх, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, тэмдэглэгээ, зураглал байрлуулсан эсэх, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангасан эсэх, дотуур байранд мөрдөх халдвар хамгааллын

 дэгийг боловсруулсан эсэх, хүнсний бүтээгдэхүүний, хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, зөвлөмж өгч ажилласан.

Сумын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багийн 2021 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд сум, багийн хамтарсан багийн мэдээний маягт, сургуулийн хүүхэд хамгааллын мэдээллийн маягтын дагуу 1,2 дугаар багийн нэгдсэн судалгааг нэгтгэж мэдээллийн сан үүсгэж ажиллалаа. Сумын худалдаа үйлчилгээ эрхлэгч 5 хүнсний дэлгүүрт 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх, оройны 22:00 цагаас өглөөний 10:00 цаг хүртэлх хугацаанд иргэдэд архи согтууруулах ундаа зарахгүй байх мөн 18 нас хүрээгүй хүүхдийг дэлгүүрт ажиллуулахгүй байх талаар зөвлөмж өгч ажиллалаа.Мөн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 2 өрхөөр гэрээр очиж нөхцөл байдалтай танилцан, архи согтууруулах ундаанаас татгалзах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Сумын Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд “Төгсөлтийн аргачлал” төсөл 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төсөлд хамрагдсан 40 өрхөд 4 өдрийн “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Мөн Сэлэнгэ Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Жендерийн эрх тэгш байдал” –ийн талаарх сургалт зохион байгуулагдаж сумын Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны гишүүд хамрагдлаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 тоот тогтоолын дагуу байгуулагдсан байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс зөвлөлийн ажиллах чиг үүрэг, зохион байгуулалтын талаар мэдээлэл бэлтгэн МСҮТ, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, 2021 оны төлөвлөгөөт хурлыг зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан. Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд тусгах саналыг зөвлөлийн гишүүдээс авч нэгтгэн хүүхдийн 4 эрхийн хүрээнд 24 ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж зөвлөлийн хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан байгуулагуудаар очиж зөвлөгөө мэдээлэл өгөх, хурал зохион байгуулах боломжгүй болсоноор уг ажил хойшлогдсон.

           

Сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэмлэхжүүлэх ажлын хүрээнд нийгмийн даатгалын байцаагч, халамжийн мэргэжилтэнтэй хамтран 145 иргэний судалгааг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.

Иргэд олон нийтэд төрийн байгууллагаас зохион байгуулсан ажил арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс сумын цахим хуудсаар дамжуулан 11 төрлийн сургалт сурталчилгаа, ажил арга хэмжээ талаарх мэдээ мэдээлэл, Ковид-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 26 төрлийн мэдээ мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн мэдээ мэдээллийг цахим хуудсанд байршуулж ажиллалаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ