Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

ЗДТГ-ын 2021 оны 02 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 355

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол “Коронавируст халдвар (Ковид-19) цар тархалтын түвшинг тогтоож , төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаал “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай тү журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

1  сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 5  , Б захирамж 7, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 2,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 1, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 41, аймгийн Засаг даргын Тамгын газраас 61 бичиг ирснээс хариутай 27 бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Улсын хэмжээнд “Ковид 19” цар тахал гарсантай холбогдуулан сар шинийн баяраар сумын нийт иргэдийг хайртай дотны хүмүүстэйгээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, урлаг соёлын арга хэмжээ, болзошгүй гамшиг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд цахим хэлбэрээр хүргэж ажиллах зорилгоор “Цахим цагаан сар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллалаа.

XYII дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн сарын Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн “Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай” А/12 тоот захирамжийн дагуу орон нутагт амьдарч буй ахмад настнуудад харьяалах аж ахуй нэгж байгууллагууд хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гардуулан өглөө.Дэлгэрхаан 1 дүгээр баг, Охиндий 2 дугаар багийн эрэгтэй 60, эмэгтэй 55 нас буюу түүнээс дээш 321 ахмад настанд 38 аж ахуй нэгж байгууллага, 1 иргэн гарын бэлгийг гэрээр хүлээлгэн өгөх, мөнгөн хэлбэрт шилжүүлэн харилцах дансанд нь байршуулах зэрэг арга хэмжээнээс сонгон хүндэтгэл үзүүллээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оныг “Чанарыг эрхэмлэх жил” болгон зарласантай холбогдуулан сумын хэмжээнд зарласан жилийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг Удирдлага зохион байгуулалт, Эрүүл мэнд, Боловсрол, Хүүхэд залуучууд гэр бүл, Соёл урлаг, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, даатгал, хөрөнгө оруулалт дэд бүтэц, Худалдаа үйлчилгээний газруудын үйлчилгээний соёлтой харилцаа, Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, Байгаль орчин, Газрын харилцаа барилга хот байгуулалт зэрэг 11 чиглэлийн хүрээнд 50 арга хэмжээг төлөвлөж хэрэгжилтийн ханган ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын А/15 дугаар “Бүх нийтийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Шаамар сум, Дулаанхаан тосгоны  төр төсвийн болон хувийн ААН-

ийн нийт 32 байгууллагын 10586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт их цэвэрлэгээг хийлээ. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийхээр болсон.

Сумын хэмжээнд эргүүл хяналтыг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шуурхай штабыг 24 цагаар, Шаамар 6, Дулаанхаан 4-н замын хяналтын постыг тус тус ажиллуулж байна. Сумын хэмжээнд Улаанбаатар хотоос 6 тээврийн хэрэгсэлтэй 16 хүн ирснийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөмжийн баталгааны маягт бөглүүлэн нийт 9 өрхийн 23 том хүн 7 хүүхдийн гэрийн ажиглалтын хугацаа дууссан байна.

2021 оны 02 сарын 15-ны сумын Засаг даргын Тамгын газраас Дулаанхаан тогсгонд зохион байгуулсан төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах чиглэлээр сэдэвт сургалтанд нийт 17 төрийн албан хаагчдид хамруулсан байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Нас барсны гэрчилгээ авах хүсэлт гаргасан 1 иргэн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-1 иргэнд, төрсний гэрчилгээ 1 иргэнд,  25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 5 иргэн, шилжин ирэх хүсэлт гаргасан 8 иргэний бүртгэлийг хийж, нотлох баримтын дагуу хаягт бүртгэсэн. Гэрлэлтийн лавлагаа -2 иргэнд, А-5 лавлагаа 28 ширхэг, А-4 иргэний үнэмлэхний лавлагаа 7 ширхэгийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангаар 22 ажил олгогч, сайн дурын даатгалд 2 иргэнийг хамруулж нийт 30750.55 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаас 1 сард 29000.55 сая төгрөг төвлөрсөн байна. Шинээр 1 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 1 иргэн тахир дутуугын тэтгэвэр тогтоолгож өссөн дүнгээр  нийт  өндөр насны тэтгэвэрт 351  хүний 137580.0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 103 хүний 35650.0 сая төгрөг, тэжээгчээ алдсан 26 хүний 85000.0 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3277.5 сая төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 иргэний 2989.5 сая төгрөг, оршуулгын зардал 1 иргэнд 1000,0 сая төгрөг, ажилгүйдэлийн   тэтгэмж 6 иргэнд 3934,5 сая тус тус олгож ажилласан байна.

Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 42  өргөдөл хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шаардлагатай материалуудыг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж дээд шатны байгууллагад уламжлан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид байнгын асаргаа сунгалт 1 хүн, байнгын асаргаа шинээр -3 хүн, цалинтай ээж-4 хүн, жирэмсэн эх -4 хүн, насны хишиг -5 хүн, халамжийн тэтгэврийн сунгалт-1 хүн, ахмадын хүндэтгэл 28 иргэнд, хүнсний тусламж 11 өрхийн 89 гишүүнд 2021 оны 02 дугаар сарын хүнсний  тэтгэмж болох 976,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

Газар, байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

Газар хүссэн нийт 84 өргөдөл хүлээж авснаас эзэмших 14, эрх шилжүүлэх 2, газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэх 4 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн. Үүнээс 2021 сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр өмчлүүлэл, эзэмшүүлэх саналыг 78 иргэнээс хүлээж авсан. Буурлын хайрга гэх  газар аж ахуйн нэгж 49 км хайрга олборлох талаар мэдээлэл байсныг аж ахуйн нэгжийн гэрчилгээ, онцгой зөвшөөрлийг бүрдүүлж ажилласан. Хүдэр сумтай галын түлээний гэрээ хийж 28 иргэнд 112  галын түлээний эрхийн бичгийг бичсэн

Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр

 2021 оны Мал эмнэлгийн вакцины захиалгыг 3-н МЭҮН-н эмч нараар хийлгэж, нэгтгэж аймгийн мал эмнэлгийн газарт илгээсэн, 2021 онд шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралаар тэргүүлэгчдээр батлуулсан. МЭҮН-н эмч нар нийт 13 гарал үүслийн цахим гэрчилгээ бичиж 9-н гарал үүсэлийн гэрчилгээг баталгаажуулж, 4 гэрчилгээг татгалзсан хариу өгч ажилласан байна.

Төсөв санхүүгийн байгууллагын ажил үйлчилгээний чиглэлээр:

Аймгаас авах санхүүгийн дэмжлэгээр өссөн дүнгээр 2021 оны 02 дугаар сарын 24 ний байдлаар 144715050 төгрөг, Орон нутгийн ерөнхий орлого 8650900 төгрөгийн төлөвлөгөөтэй  6638900 төгрөг буюу 76.74% -ийн  гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн байгууллагуудад өссөн дүнгээр 2021 оны 02 дугаар сарын 24 ний байдлаар 169112900 төгрөгийн санхүүжилтийг ЗЭБ№1 маягтын дагуу  олгож ажилласан байна.

Хөдөө, аж ахуйн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Сум хөгжүүлэх сангийн зээлийн 2010-2020 оны хооронд олгосон нийт 106 иргэнд 347 0000000 төгрөгний зээлийн  2021 оны 01 дүгээр сарын байдлаар 64 зээлдэгч 2100000000 төгрөгний үлдэгдэлтэй зээлийн ангиалал олгосон салбар зэрэг судалгааг гаргаж ажилласан. Нийт 3400 үнээнээс 365 тугал төллөж, адуу 5, үхэр 9 хонь 11, ямаа 15 нийт 40 малын хорогдолтой ажилласан байна.

Нийгмийн бодлогын ажил үйлчилгээний чиглэлээр:

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтарсан багийн ажлын хэсгийн гишүүдийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж ажил үүргийн хуваарийг танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг гишүүдээс авч нэгтгэн боловсруулж ИТХ-ын даргаар батлуулан, сумын Засаг даргын зүгээс хамтарсан багийн гишүүнтэй нууцын гэрээг байгуулан ажилласан. 2021 оны хамтарсан багийн үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлага зохион байгуулалт, урьдчилан сэргийлэлт, гэр бүлрүү чиглэсэн арга хэмжээ, хүүхэдрүү чиглэсэн хариу арга хэмжээ, үр дүнг тооцох 5 зорилгын хүрээнд 28 ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын дагуу 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 1 кейсийг нээн ажиллаж байна.

Шаамар Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд зорилтот өрхийн амьжиргаа сайжруулах, тэдний нөөц боломжийг нээн илрүүлэн чадавхид тулгуурлан хөгжүүлэх зорилгоор 24 сар буюу 2 жилийн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Сумын Засаг даргын 2020 оны 02 сарын 01-ны өдрийн А/10 тоот захирамжаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж Сэлэнгэ Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Шаамар сумыг хариуцсан зохицуулагч А.Хоролсүрэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төслийн талаарх танилцуулгыг хийж, сумын нийт өрхийн амьжиргааны түвшинг тогтоох зорилгоор санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 100 өрхөд эд хөрөнгөөр эрэмбэлэх судалгааг гүйцэтгэж ажиллалаа. Мөн багийн гишүүдийн саналаар “Төгсөлтийн аргачлал” төсөлд 40 өрхийг хамруулж, сургалт, зөвлөгөө мэдээллийн өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

                            

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ