Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 625

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

2020.07.24                                                                                                          Шаамар сум

Монгол Улсын Онцгой комисс, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын 2020 оны 01 тоот “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

Сумын баяр наадмыг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисоос тогтоосон хуваарийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд тосгоны Захирагчийн албатай хамтран Хурдан морины уралдаан, Хүчит бөхийн барилдаан, Үндэсний сурын харваа, Үндэсний шагайн харвааг түр журмыг баримтлан зохион байгуулж, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг даргын 2020 оны 66 дугаар захирамжаар байгуулагдсан сумын баяр наадам зхоион байгуулах салбар комиссуудад үүрэг болгож, хүүхэд, асвар насныханы дунд зохион байгууллагддаг тэмцээн уралдааныг зохион байгуулахгүй, оролцуулахгүй байхыг даалгасан. Унаач хүүхдүүдийг цахим бүртгэлд бүртгэж, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүлээн авсан бүртгэлтэй хүүхдүүдийг оролцуулахад хяналт тавьж ажиллалаа. Мөн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ын дагуу баяр наадам зохион байгуулах наадмын талбайг ариутган халдваргүйжүүлэх, орчныг цэвэрлэгээг хийх, баяр наадам зохион байгуулагч болон оролцогчдын гарыг ариутгах, амны хаалтаар хангах, аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хүнсний баталгаагүй бүтээгдэхүүн, хурдан муудах эрсдэлтэй хоол хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх явуулын үйлчилгээг ажиллуулахгүй болсон талаарх мэдээллийг иргэдэд цахим орчин, мэдээллийн самбараар хүргэж, урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, баяр наадмыг амжилттай явууллаа. Үүнд:

Сумын баяр наадам зохион байгуулахад төрийн 4 байгууллагын 46 албан хаагчид, 10 гаруй иргэд хамтран ажиллалаа. Хурдан морины уралдаанд 6 насны 100 гаруй хурдан хүлэг тоосоо өргөж, аймаг сумын цолтой хүчит 32 бөх барилдаж, аймаг, сумын үндэсний сурын мэргэчүүл оролцсон 12 харваач, үндсэний шагайн багийн болон цуваа харваанд Монгол Улсын Даяар дуурсах мэргэн тэргүүтэй 90 гаруй харваачид оролцсон өргөн дэлгэр наадам боллоо. Баяр наадмын бай шагналыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан жишиг хэмжээг олгож, төсвийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс батлуулан шийдвэрлэлээ.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/605 тоот албан бичгээр хагас жилийн тайланг ирүүлэх чиглэлийн дагуу Засаг даргын Тамгын газрын 2020 оны хагас жилийн тайлан, Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, сумын төр, төсвийн байгууллагуудад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан зэрэг 5 төрлийн бичмэл тайланг хугацаанд нь боловсруулан шинэ журмын дагуу үнэлж сумын Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж хүргүүллээ.

Сумын баяр наадмын хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарийг сумын Засаг даргын 2020 оны А/67 тоот захирамжаар байгуулж, нийт 7 байгууллагын 42 албан хаагчид 9 тээврийн хэрэгсэл, 3 мотоцикл ажиллаж, орон нутагт болзошгүй аюул, ослоос урьчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан. Үүнд урт хугацааны амралт эхэлсэнтэй холбогдуулан голын эрэг дагуу амрах амрагчдын тоо ихэсч, эргүүлэгтэй гүнзгий болон голын цүнхээлтэй хэсэгт усанд орох, мөн хог хаягдлаа ил задгай хаях зэрэг зөрчлүүд гарахаас урьчилан сэргийлж мэдэгдэл өгөх, тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг анхааруулан фото зургаар баримтжуулан ажиллаж орон нутгийн болон аялал зугаалгаар яваа зорчигч 249 иргэн 65 тээврийн хэрэгсэлд сэрэмжлүүлэг тараасан байна. Хариуцлагатай жижүүрүүдийн явах ажлын зураглал дараах байдлаар гаргана ажилласан. Үүнд: Байгууллага, иргэдээс ирүүлсэн дуудлага, хүсэлтийг хүлээн авч орон нутгийн удирдлагуудад мэдэгдэж яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авах, гудамж хороо, төмөр зам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эргүүл шалгалтыг тогтмол хийх, оройн цагаар согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтыг сайжруулж ажиллах цагийн хуваарийг мөрдүүлэн ажиллуулах, бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хөтөлж хүлээлцүүлэн ажилласан.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагын сумын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон сумын Тамгын газар, тосгоны кахирагчийн ажлын алба, багийн 15 албан хаагч хуулийн дагуу ээлжийн амралтаа эдэлж байна.

Сумын 2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих сумын Дэлгэрхааны 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байрлах “Гүний худгийг ухаалаг болгох, тохижилт завсар үйлчилгээ хийх ажил”-ын гүйцэтгэгчийг цахим тендерээр зарлан шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг захиалгачтай байгуулахыг үнэлгээний хорооноос саналаа ирүүлсний дагуу гүйцэтгэгчээр шалгарсан гүний худгийн ухаалаг төхөөрөмж суурилуулах, барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн “Баялаг говь” ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээг байгууллаа. Мөн аймгийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Охиндий 2 дугаар багийн “Зам талбай засах, зам засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг 3 дахь удаагаа зарлаж оролцож оролцоогүй тул дахин зарлахаар үнэлгээний хорооны гишүүд хуралдаж шийдвэрлэлээ. 

Аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/178 тоот захирамжийн хүрээнд сумын хэмжээнд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний ажлыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-ний ажилд нийт 12 аж ахуйн нэгж байгууллага 70 гаруй ажилтан албан хаагч оролцож 6 портер буюу 4 тн орчим хогийг түүж цэвэрлэн сумын төв хогийн цэгт буулгаж ажиллаа. Хог цэвэрлэгээний ажилд байгууллагууд өөрсдийн эзэмшлийн болон ойр орчны зам, гудамж, талбай мөн бусад нийтийн эзэмшлийн талбай, хот хоорондын улсын чанартай төв засмал зам, орхон голын гүүр голын эрэг дагуу, наадмын талбай Шаамар 3 км, 6км, Их бага Бүүрэг зэрэг газруудын хогийг түүж цэвэрлэсэн.

 

Тайлант оны 7 дугаар сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 72, Б захирамж 9, сумын Засаг даргын Тамгын газрын А тушаал 7, Б тушаал 19, Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 125, аймгийн ЗДТГ-аас 326 албан тоот ирснээс хариутай 134 бичигт хяналт тавьж удирдах албан тушаалтнаар цохолт хийлгэн хариуцсан албан хаагчдад танилцуулан албан бичигт дурдсан хугацаанд хариуг хүргүүлэн ажилласан. 

 

                                    

                             Тайлан гаргасан:

                             Архив, бичиг хэргийн ажилтан                      Н.Дугармаа

                             Хянасан:

                             Сумын Тамгын газрын дарга                          М.Ганболд

Сүүлд нэмэгдсэн мэдээ