Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Иргэн та 5 дугаар сарын 31-нээс өмнө багийн Засаг даргадаа хандан саналаа гаргаж, ОНХС-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 628

Жил бүр "Орон нутгийн хөгжлийн сан"/ОНХС/-ийн санал авах үйл ажиллагаа 1 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сарын 31-ий өдрүүдэд явагддаг. ОНХС бол иргэдийн саналд тулгуурлан зарцуулагддаг төсөв юм. Өөрөөр хэлбэл энэ сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа гаргах эрхтэй.
Баг/Хорооны Засаг дарга нь ОНХС-ийн санал авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй бол Баг/хорооны Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-ын дарга нь ОНХС-ийн санал эрэмбэлэх, батлах ИНХ-ыг зохион байгуулах үүрэгтэй.

ОНХС-ийн санал өгөх хэлбэр:
1. Санал асуулгын хуудас бөглөх
Иргэн бүр ОНХС-ийн хөрөнгөөр тухайн амьдарч буй баг/хороондоо юу хийлгэх хүсэлтэй байгаагаа санал асуулгын хуудсанд бөглөх юм. Санал асуулгын хуудсыг ихэвчлэн айл өрхүүдээр явах байдлаар бөглүүлдэг. Хэрэв таны гэрт саналын хуудас очоогүй, та хуудастай таарч бөглөөгүй бол баг/хорооныхоо байранд очиж Засаг даргадаа хандан саналаа өгөх боломжтой.
2. Бүлгийн ярилцлага
Бүлгийн ярилцлага хэлбэрээр санал авахдаа 50-аас доошгүй (сум/дүүргийн төвөөс алслагдсан баг/хорооны хувьд 30-аас доошгүй) иргэн сайн дураараа бүлэг болон 2-оос доошгүй удаа хуралдсаны үндсэн дээр нэгдмэл саналаа гаргаж, гаргасан жагсаалтаа баг/хорооны Засаг даргадаа уламжилдаг.
"Орон нутгийн хөгжлийн сан"-ийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно:

- Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээ;
- Улс төрийн нам, төрийн бус байгууллагын зарлага;
- Үндэсний их баяр наадмаас бусад баяр, наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйл болон ёслолын зардал;
- Нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа;
- Зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах;
- Орон нутгийн иргэдийн санал аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ;

Иргэн та 5 дугаар сарын 31-нээс өмнө багийн Засаг даргадаа хандан саналаа гаргаж, ОНХС-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой.
1 дүгээр багийн Засаг дарга Д.Оюунтуяа: 99913593
2 дугаар багийн Засаг дарга Г.Отгонпүрэв: 95030201
3 дугаар багийн Засаг дарга Ж.Ганболд: 99134671 

Сүүлд нэмэгдсэн мэдээ