СУМЫН ТАНИЛЦУУЛГА
Сэлэнгэ аймгийн Шаамар сум нь 1924 онд Орхон-Шаамар нэртэйгээр Орхоны хөндий буюу Халзангийн хаяа хэмээх газар анх байгуулагдсан.
Тус сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн 3 багийн нийт 1131 өрхтэй, 4071 хүн амтай. Иргэдийн 80 гаруй хувь нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж, газар тариалан, мал аж ахуй, зөгийн аж ахуйг голлон хөгжүүлж байна. Нийт хүн амын 65 хувь буюу 2350 гаруй иргэд нь 19-45 насныхан байна. Манай суманд аялал жуулчлал бүрэн хөгжих боломжтой бөгөөд түүх дурсгалт олон газруудаас гадна Монгол орныг хөндлөн гулд дайран өнгөрөх Орхон гол, үзэсгэлэнт ай савууд, үржил шимт хөрсөөр хучигдсан газар нутаг юм.
ЭДИЙН ЗАСАГ
2021 оны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 63 сая төгрөгөөр төлөвлөгдөж 70.4 сая төг буюу 111.7 хувиар биелэгдсэн. Тус суманд мал аж ахуй, газар тариалан, барилгын материал, худалдаа үйлчилгээ эрхэлдэг “Гацуурт” ХХК, “Уран-Сэлэнгэ” ХХК, “Ундрагч” ХХК, “Аргангат” ХХК, “Хөвчит нум” ХХК, “Болд төмөр-Ерөө гол” ХХК зэрэг 102 гаруй аж ахуй нэгж, иргэд жилд дунджаар 4,783,8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж 70 гаруй хувийг зах зээлд нийлүүлж 30 гаруй хувийг дотоодын хэрэгцээг хангаж, нийт 251545,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
ХӨДӨӨ АЖ АХУЙ
2021 онд сумын хэмжээнд малчин өрх-106, мал бүхий 372 өрхөд 23514 толгой мал өвөлжсөн. Үүнээс: адуу-2205, үхэр 7946, хонь-7551, ямаа-7808, тоологдож, 2 өрх, 1 аан-ийн 29 гахай, 911 ширхэг тахиа шувуу, 180 гаруй өрх 4113 бүл зөгийг өсгөн үржүүлж туслах аж ахуйг хөгжүүлж байна. Сумын нийт эргэлтийн 4194 га талбайтай. 2018 онд улаанбуудай 2440 га-аас 1681 тн, Ногоон тэжээл 27 га-аас 84 тн, төмс 120 га-аас 1368 тн, хүнсний ногоо 232 га-аас 3024,56 тн ургац хураан авсан. Жимс 26.7 га-аас 16.4 тн, хамгаалагдсан хөрсний тариалалтыг 6000 м.кв хүлэмжинд тариалснаас 30 тн нарийн ногоо, 170 гаруй өрхийн 3220 зөгийн бүлээс 100360 кг зөгийн бал тус тус хураан авсан байн
БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ
Нийт газар нутгийн хэмжээ 67191 га үүнээс ХАА-н эдэлбэр газар 31196 /хадлан-9500, бэлчээр-17496, газар тариалан-4200 га /, ойн сан бүхий газар 10104, усан сан бүхий газар 971, тусгай хэрэгцээт газар 22075, төв суурин газар 1529, дэд бүтцийн газар 1316 га талбайд оногддог.
ДЭД БҮТЭЦ
Олон улсын чанартай авто болон төмөр зам дайран өнгөрдөг эрчим хүчний төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.
СУМЫН ТҮҮХ, ДУРСГАЛТ ГАЗАР
Ээж мод, Хайлаастын хурлын туурь зэрэг түүхэн газар, Партизан цэргийн болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Бумцэнд, Л.Цэнд, Ц.Сүрэн-Ухнаа нарын хөшөө, Шаамар-90 жил зөгийн үүр хөшөө, Орхон, Ерөө голын ай савууд, Дэлгэрхаан, Дулаанхаан, Бүүрэг толгой, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Tweet