Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Шаамар сумын танилцуулга /2019 оны байдлаар/

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 2869

СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

      Тус сум нь 1924 онд Орхон-Шаамар нэртэйгээр орхоны хөндий буюу халзангийн хаяа хэмээх газар анх байгуулагдсан.  Тус сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн 3 багийн  нийт  1064  өрхөд 4062  хүн амьдардаг. 2018 оны жилийн эцсийн статистик тоон мэдээллээр: 0-18 насны хүүхэд - 1436 буюу нийт хүн амын 35.3%, 15-34 насны залуучууд -1285 буюу нийт хүн амын 31.6% байна.

     Тус сум нь НӨУЕ-ны байгууллага, Нутгийн захиргааны болон төр төсвийн 12 байгууллага төрийн үйлчилгээг хүргэж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 60 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа  явуулж  байна.  Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүс хэсэгт оршиж Улаанбаатар хотоос 330 км, аймгийн төвөөс 22 км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн, Хушаат  сумд болон сумын Дулаанхаан тосгон, Дархан-Уул аймгийн Орхон сумдтай хиллэдэг.

БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ

Нийт газар нутгийн хэмжээ 67191 га үүнээс ХАА-н эдэлбэр газар 31196 /хадлан-9500, бэлчээр-17496, газар тариалан-4200 га /, ойн сан бүхий газар 10104, усан сан бүхий газар 971, тусгай хэрэгцээт газар 22075, төв суурин газар 1529, дэд бүтцийн газар 1316 га талбайд оногддог.

ЭДИЙН ЗАСАГ

     2018 оны байдлаар орон нутгийн орлогын төлөвлөгөө 63 сая төгрөгөөр төлөвлөгдөж 70.4 сая төг буюу 111.7 хувиар биелэгдсэн. Тус суманд мал аж ахуй, газар тариалан, барилгын материал, худалдаа үйлчилгээ эрхэлдэг “Гацуурт” ХХК, “Уран-Сэлэнгэ” ХХК, “Ундрагч” ХХК, “Аргангат” ХХК, “Хөвчит нум” ХХК, “Болд төмөр-Ерөө гол” ХХК зэрэг 102 гаруй аж ахуй нэгж, иргэд жилд дунджаар 4,783,8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж 70 гаруй хувийг зах зээлд нийлүүлж 30 гаруй хувийг дотоодын хэрэгцээг хангаж, нийт 251545,3 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

     2018 онд сумын хэмжээнд малчин өрх-106, мал бүхий 372 өрхөд 23514 толгой мал өвөлжсөн. Үүнээс: адуу-2031, үхэр 6959, хонь-7388, ямаа-7136, тоологдож, 4 өрх, 1 аан-ийн 112 гахай, 749 ширхэг тахиа  шувуу, 170 гаруй өрх 3220 бүл зөгийг өсгөн үржүүлж туслах аж ахуйг хөгжүүлж байна.

    Сумын нийт эргэлтийн 4194 га талбайтай. 2018 онд улаанбуудай 1793 га-аас 1005 тн, гурвалжин будаа 465 га—с 465 тн, рапс-100-га-аас 25 тн, төмс 81,5 га-аас 1020 тн, хүнсний ногоо 229,0 га-аас 3224,6 тн ургац хураан авсан.

    Жимс 26.7 га-аас 16.4 тн, хамгаалагдсан хөрсний тариалалтыг 4200 м.кв хүлэмжинд тариалснаас  31.4 тн нарийн ногоо, 170 гаруй өрхийн  3220 зөгийн бүлээс  100360 кг зөгийн бал тус тус хураан авсан байна.

ДЭД БҮТЭЦ

Олон улсын чанартай авто болон төмөр зам дайран өнгөрдөг эрчим хүчний төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон.

СУМЫН ТҮҮХ, ДУРСГАЛТ ГАЗАР

Ээж мод, Хайлаастын хурлын туурь зэрэг түүхэн газар, Партизан цэргийн болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Бумцэнд, Л.Цэнд, Ц.Сүрэн-Ухнаа нарын хөшөө, Шаамар-90 жил зөгийн үүр хөшөө, Орхон, Ерөө голын ай савууд, Дэлгэрхаан, Дулаанхаан, Бүүрэг толгой, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь 2019 оныг “Хамтарч шийдье- Хөгжин дэвшье” уриаг дэвшүүлж “Өрхийг дэмжих замаар ХАА-н гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, түүх дурсгалт газрыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлсэн өрх сум” болгох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Зөгий аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж малчин өрхийг үйлдвэрлэгч болгох
  • Хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлж газар тариалан эрхлэгчдийг дэмжих
  • Нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн Аялал жуулчлалыг хөгжүүлж өрхийн аж ахуйг хөгжүүлэх

СУМЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХЭЭС

  1. Дэлхийн хүн судлалын түүхэнд  1947 онд “Шаамарын хүн” гэж алдаршсан нэн эртний хүний яс олдсон нь Төв азид хүний амьдрал эхэлсэн он цагийг ихээнхэн урагшлуулж Монгол оронд амьдарч байсан хүний амьдралыг 400-500 мянган жилийн өмнө эхэлсэн тухай дүгнэлтийг ОУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан.
  2. МУ-ын хөгжлийн түүчээ болсон Наушкаас УБ-ын чиглэлд тавигдах төмөр замын их бүтээн байгуулалтын ажлыг хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар 1945 оноос эхлүүлэн сумыг түшиглэн байгуулсан.
  3. 1956 онд Шаамар сумын нэгэн тохой /одоогийн жимс Шаамар/-д жимс, жимсгэний эрдэм шинжилгээний туршилтын станцыг ШУА-ын харьяанд анх байгуулж,  төрийн соёрхолт эрдэмтэн Э.Шагдарын удирдлага дор  Монголд анхны алимыг тарьж ургуулсан түүхтэй. Жимс, жимсгэний ургацад зөгий асар их үүрэгтэйг тогтоож 1959 онд тус сумын ахмад зөгийчин Б.Жамц ЗХУ-ын Буриад Улсаас 50 бүл зөгий анх авчирч үржүүлснээр Монголд анх зөгийн аж ахуйг хөгжүүлэх үндэс суурийг тавьжээ.
  4. Ардын аж ахуйтан иргэдийн санаачлагаар Шаамар сумын “Найрамдал” нэгдэл 1956 онд байгуулагджээ.
  5. Атар газар эзэмших аяны хүрээнд Шаамар дахь авто засварын төвийг түшиглэн ХАА-н мэргэжилтэй боловсон хүчин /тракторч, комбайнч, жолооч /-ийг бэлтгэх  сургууль комбинатыг анхлан 1957 онд байгуулж Монголд мэргэжилтэн ажилтан бэлтгэх сургуулийн суурийг тавьсан.
  6. МАА-н материаллаг баазыг бэхжүүлж хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар 1968 онд  Шаамарын ТАА-г байгуулсан. Шаамарын ТАА-г илгээлтийн эзэн залуучуудын хөлс, хүчээр өндийн боссоны учир 1976 оны АИХТ-дийн зарлигаар “МХЗЭ-ийн нэрэмжит “ болгосон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ