Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Сумын танилцуулга

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 6491

СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус сум нь 1924 онд Орхон-Шаамар нэртэйгээр орхоны хөндий буюу халзангийн хаяа хэмээх газар анх байгуулагдсан.

Тус сум нь засаг захиргааны нэгжийн хувьд Дэлгэрхаан, Дулаанхаан, Охиндий гэсэн 3 багийн  нийт  1115  өрхөд хүн ам 3858  хүн амьдардаг.

Тус сум нь НӨУЕ-ны байгууллага, Нутгийн захиргааны байгууллага болон тосгоны Захирагчийн алба төр төсвийн байгууллагын 7 байгууллага төрийн үйлчилгээг хүргэж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 30 гаруй аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа  явуулж  байна.

Сэлэнгэ аймгийн Бэлчирийн бүс хэсэгт оршиж Улаанбаатар хотоос 330 км, аймгийн төвөөс 22 км зайд байрладаг.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Зүүнбүрэн сум , Дулаанхаан тосгон, Хушаат  сум Дархан-Уул аймгийн Орхон сумтай хиллэдэг.

БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ

Нийт газар нутгийн хэмжээ 67191 га үүнээс ХАА-н эдэлбэр газар 31196 /хадлан-9500, бэлчээр-17496, газар тариалан-4200 га /, ойн сан бүхий газар 10104, усан сан бүхий газар 971, тусгай хэрэгцээт газар 22075, төв суурин газар 1529, дэд бүтцийн газар 1316 га талбайд ноогддог.

ЭДИЙН ЗАСАГ

Сумын хэмжээнд нийт 65 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 17.064.4 сая, аймагт 168.250.0 сая, орон нутагт 76.210.0 сая нийт 261.524.4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд мал аж ахуй, газар тариалан, барилгын материал, худалдаа үйлчилгээ эрхэлдэг “Гацуурт” ХХК, “Уран-Сэлэнгэ” ХХК, “Ундрагч” ХХК, “Аргангат” ХХК, “Хөвчит нум” ХХК, “Болд төмөр-Ерөө гол” ХХК зэрэг 60 гаруй аж ахуй нэгж, иргэд жилд дунджаар 4,783,8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж 60 гаруй хувийг зах зээлд нийлүүлж 40 гаруй хувийг дотоодын хэрэгцээг хангаж байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙ

Сумын хэмжээнд 2017 онд нийт 23836 толгой мал бүртгэгдсэнээс адуу 1407, үхэр 6443, хонь 8437, ямаа 7549 тоологдсон бол туслах аж ахуй болох гахай- 25өрхийн 330 толгой, шувуу-50 өрхийн 679 толгой болсон байна.

Сумын нийт эргэлтийн 4194 га талбайтай. 2016 онд үр тариа 1200 га, төмс 98 га, хүнсний ногоо 255.7 га-д тариалалт хийж 3685 тн ургацыг тус тус хураан авлаа. 1231 га-д уринш бэлтгэж, 3175 зөгийн бүлээс 65 тн зөгийн бал тус тус хураан авсан байна.

Тус сум нь хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж Хүлэмжийн ногооны тариалалтыг нэмэгдүүлснээр 3583 м.кв талбайгаас 8 нэр төрлиийн 22 тн ургацыг хураан авч байна.

Жимс жимсгэнэ 11,5 га талбайгаас 14 тн жимс хурааж, жимс, жимсгэний 5-6 нэр төрлийн суулгац  үржүүлж энэ жил 2000 ширхэг суулгацыг зах зээлд борлуулж ирэх онд гаргахаар 12000 ширхэг суулгац бойжуулаад байна.

                                                                                                                                                                   Сумын төрийн далбаа

Сүүлд нэмэгдсэн мэдээ