Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 286

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын түүх:

       1960 оны эхээр Шаамар сумын найрамдал нэгдлийн дарга Г.Норов,  социолист хөдөлмөрийн бригдын гишүүд санаачилан суурь барилгыг барьж байгуулснаар сумын ажилчны клубын үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Ингэснээр сум орон нутагт ажиллаж амьдарч байсан уран сайханчидтай хамтран соёл урлагийн олон талт арга хэмжээнүүдийг явуулж байжээ. Сум орон нутаг бригад, салаадуудад явуулын урлаг, уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан ба аймаг, нийслэлд соёл урлагийн 3 хоног, 10 хоногуудын өдрүүдийг зохион байгуулж байжээ.

      1997 оны 10-р сарын 15-ны өдрийн сумын Засаг даргын 90 дүгээр тоот захирамжаар Шаамар сумын соёлын төв нь сумын холбооны мэдэлд байсан азиссат антений тоног төхөөрөмжийг хүлээн авснаар нэвтрүүлэг явуулах, видео камер, приставк, зурагтыг ашиглан соёл мэдээллийн сурталчилгаа  хийж, энэ ажлыг   хүүхэд залуучууд, бие тамир спорт , хууль тогтоомж, захиргааны шийдвэр гүйцэтгэгч,  биелэлт хариуцсан дэс түшмэл Т.Ганбаатарт хариуцуулан ажил үүргийн хувиарт   өөрчлөлт оруулж хөдөлмөрийн гэрээг шинэчилснээр соёлын төвийн үйл ажиллагаа эхэлсэн.

      2001 оны 01-р сарын 24-нд Сумын Засаг даргын 02 тоот захирамжаар сумын мэдээлэл сурталчилгааны 21 дүгээр зуун теле студи товчоог байгуулж товчооны эрхлэгчээр дэс түшмэл Т.Ганбаатар, гишүүдэд П.Дэлгэрмаа, М.Жамбал, сэтгүүлч зохиолч Ж.Гүрсэд нарын бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногт 20-30 минутын орон нутгийн нэвтрүүлгийг цаг үе, мэдээлэл, иргэн ба хууль, соёл урлаг, спортын ертөнц, зар сурталчилгаа, эрүүл мэнд, боловсрол албан бус боловсрол, амьдрах ухаан, хүүхэлдэйн болон уран сайхны кино зэрэг үзвэр үйлчилгээг сумын албан байгууллагууд, аж ахуйн нэгж, Засаг Даргын Тамгын газрын албадуудыг графикт оруулж нэвтрүүлэг сурталчилгаа явуулж ирсэн.

      2003 оноос Соёлын төв нь эрхлэгч, биеийн тамирын зааварлагч гэсэн    орон    тоотойгоор    сумын    иргэд, албан байгууллагуудад соёл хүмүүжил, урлаг спортын ажлыг явуулж, 2007 оны 09 сараас Гэгээрлийн сайдын 100 дугаар тушаалын дагуу  эрхлэгчээр М.Жамбал, номын санчаар Д.Батмөнх, ОНСТ-ын ажилтан Т.Мөнхчимэг, хөгжмийн багш Г.Уянга, бүжгийн багшаар Б.Золбоо нар тус тус ажиллаж  эхэлсэн.

     Соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг тогтмолжуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт ажил үйлчилгээг зохион байгуулан  сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд амжилт гарган ажиллаж,  2015 оны “Шилдэг байгууллага”-аар шалгарсан.

      Мөн Сэлэнгэ сайхан нутгийнхаа түүх, соёлын өв санг хадгалж хамгаалах, сурталчлах, ардын авъяастнуудын авъяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх үйлсэд соёл урлагийн байгууллагуудаа манлайлан амжилттай ажиллаж,  Сэлэнгэ аймгийн 2016 оны “Шилдэг Соёлын төв”-өөр шалгарсан.

      2015 онд тус Соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж орон тоо 9 болж, өргөжин соёл урлагийн үйл ажиллагаагаа жигдрүүлж, жилдээ давхардсан тоогоор 12.500 гаруй иргэд, хүүхэд залуучуудыг  соёл урлагийн  үйл ажиллагаанд  хамруулж,  110 гаруй үйл ажиллагааг өөрийн байранд, 30 шахам  арга хэмжээг явуулын үйлчилгээ хэлбэрээр зохион явуулж байна.

Соёл урлагийн үйлчилгээ:

Соёлын төв нь 2020 оны  жилийн эцсийн байдлаар нийт соёл урлагийн 56 үйл ажиллагаа  явуулж, 26 арга хэмжээг өөрийн байранд, 19 арга хэмжээг  явуулын үйлчилгээгээр, 11 арга хэмжээг цахимаар хүргэж, давхардсан тоогоор  4.290  иргэд, хүүхэд залуучуудад үйлчилсэн.

Шинэ төрлийн коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж, Монгол улсад COVID-19 халдвар илэрч, улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан УОК-ын  “Үзвэр үйлчилгээний байгууллагууд болон олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, уралдаан тэмцээн, соёл урлаг, кинотеатрын үйл ажиллагааг түр зогсоох” тухай  тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллалаа.

Тайлант онд  нийгэмд үүссэн нөхцөл байдалд тулгуурлан нийт зохион байгуулсан арга хэмжээний 53.6 хувь буюу 30 арга хэмжээг зөөврийн болон цахим хэлбэрээр зохион байгуулж,  2.564 иргэнд үйлчилгээ үзүүллээ. Үүнд: уралдаан тэмцээн 2, боловсролын ажил 4, соёлын өвийн сурталчилгаа – 2,  дуу бичлэг 3  удаа  зохион байгуулж, зөөврийн номын сангийн үйлчилгээг 49 иргэнд 137 ширхэг ном хэвлэл олгосон.  

Номын сан  2430 ширхэг номтой бөгөөд 2020 онд орон нутгийн санхүүжилтээр  1.0 сая төгрөгний өртөгөөр ном худалдан авалт хийж, дэлхийн сонгодог болон монголын уран зохиолын, хүүхдийн, үлгэрийн, шинжлэх ухаан танин мэдэхүйн  сэдэвт 82 ширхэг номоор фондоо баяжуулсан.

     Соёлын биет бус өвийн улсын тооллого болохтой холбогдуулан Бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн 3 өвийн 13 соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн бүртгэл судалгааг шинэчиллээ.   Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг зэмшсэн өвийн ай саваар авч үзвэл:  Ардын язгуур урлаг 10, ардын уламжлалт гар урлал 2, эх хэл болон аман уламжлал эзэмшсэн  1,  нийт 13  соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид бүртгэлтэй байна.

Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогод  үндсэн сан хөмрөгийн 37 дэсийн 39 ш үзмэр бүрэн тоологдож,  музейн үзмэрийг хадгалж хамгаалах зааврын дагуу агаарын найрлаган дахь чийгийн их, багаас болж дурсгалт  зүйл  гэмтэхээс  сэргийлж, танхимд чийг дулаан хэмжигч багаж байршуулснаар температурт байгаа  чийгийн  хэмжээг мөн  температурт  байх  ханасан чийгийн  хэмжээнд  харьцуулж  тодорхойлон  харьцангуй чийгийг тогтмол хянах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Коронавируст халдвар /COVID-19/ цар тахалтай холбоотойгоор орон нутаг сурталчлах танхимын 37 дэсийн 39 ширхэг  үзмэрийг иргэдэд сурталчлах “Музейн үзмэрийн дээжис” гарын авлага гарган,  соёлын биет өвийг  цахим орчинд сурталчлан ажиллалаа.

            Орон нутгийн хамгаалалтад орших түүх соёлын үл хөдлөх Партизан цэргийн хөшөө, Л.Цэндийн хөшөө, Шар хайлаастын хурлын туурь, Их бага Бүүрэг толгой, Хөх чулуут, Түнтгэрийн хөтөлийн 7 булш, Журамт цэргийн хөшөө, Шаамар 90 жил хөшөө, Ц.Сүрэн-Ухнаагийн хөшөө дурсгалыг  гэрээгээр эзэмшигч иргэд, ААН-тэй гэрээг шинэчлэн байгуулж, соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг ханган ажиллаж байна.

Орон нутгийн хөрөнгө санхүүжилтээр 5.000.000  төгрөгийн өртөг бүхий хөгжим, сэлбэг, тоног төхөөрөмжийг “Мандала Про Аудиа” ХХК-аас худалдан авалт хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Байгууллага хамт олны мэдээлэл:  

2020 оны үйл ажиллагааг эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, орон нутаг сурталчлах танхимын ажилтан, номын санч, үйлчилгээний 4  ажилтан,  бүгд 9 орон тоотойгоор соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа.  Манай байгууллагад Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан-2,  Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны Жуух бичигтэн – 1 ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ