Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Сумын Соёлын төвийн танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1473

Шаамар сумын Соёлын төвийн танилцуулга

1960 оны эхээр Шаамар сумын найрамдал нэгдлийн дарга Г.Норов,  социалист хөдөлмөрийн бригадын гишүүд санаачилан суурь барилгыг барьж байгуулснаар сумын ажилчны клубын үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Ингэснээр сум, САА-н уран сайханчидтай хамтран бригад, салаадуудад явуулын урлаг, уран сайхны олон талт арга хэмжээг зохион байгуулж байсан ба аймаг, нийслэлд соёл урлагийн 3 хоног, 10 хоногийн өдрүүдийг зохион байгуулж байжээ.

1997 оны 10-р сарын 15-ны өдрийн сумын Засаг даргын 90 дүгээр тоот захирамжаар Шаамар сумын Соёлын төв нь сумын холбооны мэдэлд байсан азиссат антений тоног төхөөрөмжийг авсанаар нэвтрүүлэг явуулах, видео камер, приставк , зурагтыг ашиглан соёл мэдээллийн сурталчилгаа  хийж , энэ ажлыг   хүүхэд залуучууд, бие тамир спорт , хууль тогтоомж, захиргааны шийдвэр гүйцэтгэгч, биелэлт хариуцсан дэс түшмэл Т.Ганбаатарт хариуцуулан ажил үүргийн хувиарт   өөрчлөлт оруулж, хөдөлмөрийн гэрээг шинэчилснээр соёлын төвийн үйл ажиллагаа эхэлсэн.

 2001 оны 01 дүгээр сарын 24-нд Сумын Засаг даргын 02 тоот захирамжаар сумын мэдээлэл сурталчилгааны 21 дүгээр зуун теле студи товчоог байгуулж товчооны эрхлэгчээр дэс түшмэл Т.Ганбаатар, гишүүдэд П.Дэлгэрмаа, М.Жамбал, сэтгүүлч зохиолч Ж.Гүрсэд нарын бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногт 20-30 минутын орон нутгийн нэвтрүүлгийг цаг үе, мэдээлэл, иргэн ба хууль, соёл урлаг, спортын ертөнц, зар сурталчилгаа, эрүүл мэнд, боловсрол албан бус боловсрол, амьдрах ухаан, хүүхэлдэйн болон уран сайхны кино зэрэг үзвэр үйлчилгээг сумын албан байгууллагууд, аж ахуйн нэгж, Тамгын газрын албадуудыг графикт оруулж нэвтрүүлэг сурталчилгаа явуулж байв.

2003 оноос Соёлын төв нь эрхлэгч, биеийн тамирын зааварлагч гэсэн    орон    тоотойгоор    сумын    иргэд, албан байгууллагуудад соёл хүмүүжил, урлаг спортын ажлыг МСҮТ -ийн урлагийн танхим, 11 жилийн сургуулийн заал, сумын спортын зааланд  тус тус зохион явуулж ирсэн.

2007 оны 09 сараас Гэгээрлийн сайдын 100 дугаар тушаалын дагуу 5 орон тоо батлагдсаны дагуу  эрхлэгчээр М.Жамбал, номын санч Д.Батмөнх, ОНСТ-ын ажилтан Т.Мөнхчимэг, хөгжмийн багш Г.Уянга, бүжгийн багшаар Б.Золбоо нар тус тус ажиллаж  эхэлсэн. Ингэснээр соёлын төвийн үйл ажиллагаа тогтмолжиж хүүхэд залуучуудын дунд соёл урлаг, спортын  олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулж секц, дугуйлангийн үйл ажиллагаануудыг тогтмолжуулсанаар Ардын урлагийн их наадам, Туурайн төвөргөөн олон улсын наадам, Бид Сэлэнгийн үр сад, Дуулах өв, Гэгээн алсын одод, Дунгийн эгшиг, Яргуй наадам, Хаврын баяр болон тив дэлхий, улс, аймгийн урлаг спортын наадмуудад амжилттай оролцож дэлхийн аваргаас мөнгөн медаль 2, хүрэл медаль 2, улс, аймгаас урлаг спортын төрөлд алтан медаль 23,  мөнгөн медаль 35, хүрэл медаль 54 болон тусгай, шагналт байруудад шалгарсан.

2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга ашиглалтанд орсноор  9 орон тоотойгоор үйл ажиллагаа явагдаж байна.

Соёлын төв нь 2015 оны үйл ажиллагаагаараа сумын Шилдэг байгууллагаар, 2016 оны Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн байгууллагуудыг тэргүүлэн аймгийн “Шилдэг Соёлын төв”-өөр шалгарсан амжилттайгаар сум орон нутагт соёл урлагийн арга хэмжээг тогтмолжуулан ажиллаж байна.

Үе үеийн дарга эрхлэгчид:

            Н.Данзандорж,  Д.Батаа, н.Очирданзан, Д.Лхагва, н.Цэрэндулам, н.Оюун, Ч.Оюун,  Н.Батхүү, н.Даяндорж, М.Ганболд, Д.Эрдэнэчулуун, А.Энхбаатар, н. Баянмөнх, Т.Ганбаатар, Л.Солонго, Д.Машбат, П.Гэжээ, Э.Алтанхуяг, Б.Болдбаатар, М.Жамбал

Хөгжмийн багш:

            Н.Александр, н.Нямжав, н.Очирданзан, н.Борис, Д.Оюунбат,н. Батмөнх, Д.Батаа, Б.Цогоо,н.Батболд,  М.Ганболд, П.Сэргэлэн, Б.Цогт- эрдэнэ, Б.Болдбаатар Г.Уянга, Ц.Бүрэнсайхан, Б.Золбоо

Бүжгийн багш:

  1. Батмөнх, Д.Эрдэнэчулуун, Г.Уянга, Б.Золбоо, Б.Энх-Учрал

 Номын санч:

                    Т.Өлзийтогтох, Ж.Мөнхцэцэг, Ч.Оюун, С.Оюунжаргал,  Г.Хишигбаяр, П.Сэргэлэн, С.Ариунсанаа,  Д.Батмөнх

Орон нутаг сурталчилах танхимын ажилтан: /музей/

               А.Жанчив, Ч.Оюун, н.Лхамсүрэн, н.Дашдондог, С.Энхчимэг, Т.Мөнхчимэг

Кино механикч:

            Н.Равжаа Н.Волоож,н. Амгалан, С.Болд,н. Мягмарсүрэн, Ичинхорлоо

 Үйлчлэгч:

                 Н.Онио, Р.Нямсүрэн, Р.Түмэндэмбэрэл, Б.Энх-Учрал, Т.Энхцэцэг, С.Буянтал

Биеийн тамирын арга зүйч:

 Ц.Ганболд, Ж.Мөнхцэцэг, н.Рэнчэн-Од,  н.Ганболд, н.Батсайхан, Т.Ганбаатар, М.Жамбал, М.Гантулга

Үе үеийн галч:

н.Дашдэндэв, н.Гозон, н.Цэдэндорж, Б.Энхцэцэг, Ч.Болор ,С.Болд

Урлагаас төрсөн алдартанууд:

Монгол улсын гавъяат жүжигчин   З.Жарантав,  Б.Цэцэгээ, Э. Бүрнээбаяр, н.Баадайжав,       Ц. Шархүү,

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан:

Д.Машбат, Д.Эрдэнэчулуун, Л.Алтангарьд,  С.Ганболд, Ц.Цогтнамжил, н.Ичинхорлоо, Б.Цолмон, Б.Золбоо, С.Дармаа

Монгол улсын тэргүүний ардын авьяастан

Ц.Намжилмаа, А.Энхцолмон, Б.Золбоо, Д.Цэндээ, П.Сэргэлэн, Х.Мягмаржав, П.Оюунцэцэг, С.Ням-Осор, Ц.Цэцэгмаа, А.Дагвадорж,  Р.Буяндалай, М.Бадам, Б.Сонинбаяр

Бүтээлч ардын авъяастан: Б.Энх-Учрал , М.Эрдэнэчимэг,  Д.Гансувд

ССАЖЯамны жуух:  М.Жамбал, Б.Золбоо, 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ