Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Шаамар сумын “Баясгалант ирээдүй” 2 дугаар цэцэрлэгийн танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 262

Шаамар сумын “Баясгалант ирээдүй” 2 дугаар

 цэцэрлэгийн танилцуулга

                Сэлэнгэ аймаг Шаамар сумын Охиндий 2-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Баясгалант ирээдүй” 2 дугаар цэцэрлэг нь  100 хүүхдийн хүчин чадалтайгаар 2016 оны 12-р сарын 5 нд  ашиглалтанд орон, улсын комиссд хүлээлгэн өгч 2017 оны 01 дүгээр сарын 02 ноос эхлэн 21 багш ажиллагсад,  75 хүүхдийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. 2020-2021 оны хичээлийн жилд 23 багш, ажиллагсад, 100 хүүхдийн орон тоотойгоор Үүнд: Бага , Ахлах, Бэлтгэл, 24 бүлэг  гэсэн 4 бүлэгтэйгээр сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.   Цэцэрлэгийн үүрэг гүйцэтгэгчээр А.Ануужин , дуу хөгжмийн багш Г.Уянга, Бэлтгэл бүлгийн багш Р.Алтанцэцэг , туслах багш Э.Долгормаа, Ахлах бүлгийн багш З.Гэрэлтуяа туслах багшаар Ж.Одонгэрэл, Бага бүлгийн багш М. Уранчимэг, туслах багш Б.Батхишиг, 24 бүлгийн багш Ц.Болорчимэг, туслах багш Х.Одонтуяа, туслах багш Б.ЭнхУчрал,  эмч Ц.Отгонхүү, ахлах тогооч Ц.Болортуяа , туслах тогооч Ц.Эрдэнэбаяр, нярав А.Байгальмаа , үйлчлэгч Д.Мөнхсаруул , жижүүр М.  Эрхэмбаяр,  Д. Гантөмөр , С. Ганбат. галч Д. Бадрах ,А.Ганхуяг,С. Батхуяг, сантехникч Л.Батдэлгэр нар ажиллаж байна.  Баясгалант ирээдүй 2 дугаар цэцэрлэг нь Шаамар сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах бөгөөд ногоочид, малчид, төмөр замчдын хүүхдүүд хамрагддаг. Бид баг хамт олноороо сургалтын аятай таатай орчин бүрдүүлэхэд  өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан урлаг заал, анги танхим, цэцэрлэгийн коридорын эсгий амьтад, нүүрс буулгах тавцан, явган хүний зам, туршилтын талбай, ёс заншлын өргөө, хүүхдийг хальтарч унахаас сэргийлж үүдэн хэсэгт паркетан шал, гадаа талбайд зүлэг,сум орон нутагтаа бүтээлч ажил хийх уриан дор  гадаад тоглоомын талбай, туршилтын талбай, биеийн тамирын талбайг тохижуулж байна.  Сургалтын тараах материал, сургалтын хэрэглэгдэхүүний уралдаан зарлаж Тэргүүн байранд М.Уранчимэг багштай багийн хамт олон тэргүүлсэн, сургалтын орчинг  тохижуулан сургалтын үйл ажиллагааг  чанартай явуулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ