Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

"Баясгалант Ирээдүй" 2 дугаар цэцэрлэг

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 892

Шаамар сумын “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэгийн танилцуулга

      Сэлэнгэ аймаг Шаамар сумын Охиндий 2-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэг нь  100 хүүхдийн хүчин чадалтайгаар 2016 оны 12-р сарын 5 нд  ашиглалтанд орсон.

      2017 оны 01 дүгээр сарын 02 ноос эхлэн 75 хүүхдийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба нийт 21 багш ажиллагсадтай “Бага , Дунд, Бэлтгэл гэсэн 3 бүлэгтэйгээр сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  

      Тус цэцэрлэг нь 75 хүүхэдтэй, хамран сургалт 100%,  21 багш ажиллагсадтай өдрийн 3 бүлэгтэйгээр  үйл ажиллагаа явуулж байна. Баясгалант ирээдүй 2-р цэцэрлэг нь Шаамар сумын 2-р багын нутаг дэвсгэрт байрлах бөгөөд ногоочид, малчид, төмөр замчдын хүүхдүүд хамрагддаг.

      Баг хамт олноороо сургалтын аятай таатай орчин бүрдүүлэхэд  өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ёс заншлын өргөөтэй болсон. Сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэх уралдаанд  бүх ажилчид оролцож Шилдэг, тэргүүний бүтээлч багшаар Р.Алтанцэцэг багшийг тодорхойлсон. Анги танхимуудаа тохижуулан сургалтын үйл ажиллагааг чанартай явуулж байна. Хамт олныхоо хүчээр эсгийгээр шатны ойр орчмыг үлгэрийн баатруудаар чимэглэсэн.  Гадаад туршилтын талбайд сонгино суулгасан. Байгууллагын гаднах орчинг зүлэгжүүлсэн зэрэг олон бүтээлч ажлыг санаачлан хийж гүйцэтгэсэн. Эвсэг найрсаг хамт олонг бүрдүүлэн ажиллаж байна. Цаашид энэ эрчээ алдахгүй ажиллаж тэргүүний цэцэрлэг болох зорилго тавин ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ