Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

СЭЛЭНГЭ АЙМАГ ШААМАР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 478

СЭЛЭНГЭ АЙМАГ ШААМАР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

НЭГ. БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА

Ерөнхий боловсролын сургуулийн 14 бүлэгт 386 хүүхэд өдрөөр суралцаж, насан туршийн боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, боловсрол олгож байна.  Бага ангийн хамран сургалт 100,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.

2020-2021 оны хичээлийн жилд бага ангийн 6 бүлэгт 180, дунд ангийн 5 бүлэгт 130, ахлах ангийн 3 бүлэгт 76 бүгд 386 сурагч, захирал, бага боловсролын сургалтын менежер, дунд, ахлах ангийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, насан туршийн боловсрол, бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухааны мэргэжлийн 21 багш, үйлчилгээний 22 ажилтан бүгд 43 орон тоотой сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулж байна.

ХОЁР. БАЙГУУЛЛАГЫН НЭРНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Дээд  байгууллагын шийдвэр

Байгууллагын бүтцийн өөрчлөлт

1

1937.08.20-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол

Бага сургууль

2

1972 он

7 жилийн сургууль

3

1974 он

8 жилийн сургууль

4

1990 он

Байгалийн ухаан, нийгмийн ухаан, техник, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх төрөлжсөн сургалттай 9 жилийн сургууль

5

1992 он

10 жилийн сургууль

6

2006.06.09.

11 жилийн сургууль

7

2008.09.19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Засаг даргын №317 тоот захирамж

12 жилийн сургууль

8

2018.05.30-ны өдрийн  Сэлэнгэ аймгийн Засаг даргын №А/190 тоот захирамж

Ерөнхий боловсролын сургууль


ГУРАВ. МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН АНХДАГЧДЫН ТҮҮХ

Шаамар сумын ерөнхий боловсролын сургууль нь 1937-1938 оны хичээлийн жилд  бага боловсрол эзэмшүүлэх гэр сургууль хэлбэрээр байгуулагдаж захирлаар нь Ж.Цэвээндорж, М.Цэвээндорж нар ажиллаж байсан.

1975-1976 оны хичээлийн жилд 8 жилийн анхны төгсөлт - Д.Доржпүрэв багштай 8а ангийг 24 сурагч төгссөн.

1992-1993 оны хичээлийн жилд 10 жилийн сургуулийн анхны төгсөлт-А.Эрдэнэтуяа багштай 10 ангийг 13 сурагч төгссөн.

2005-2006 оны хичээлийн жилд 9-р ангийн анхны төгсөлт - Б.Амаржаргал багштай  9а анги, Б.Өсөхжаргал багштай 9б анги, П.Тунгалаг багштай 9в ангийг 60 сурагч төгссөн.

2006-2007 оны хичээлийн жилд 11 жилийн анхны төгсөлт - Б.Энхтөр багштай 11а анги, У.Эрдэнэбат багштай 11б ангийг 49 сурагч төгссөн.

2014-2015 оны хичээлийн жилд 12 жилийн сургуулийн анхны 12-р ангийг Т.Мөнхтуяа багш удирдан 19 сурагч төгссөн.

1989-1990 оны хичээлийн жилд анхны 7 настай сурагчид 1-р ангид элсч Ц.Цэцэгмаа багш удирдан ажилласан.

1990-1991 оны хичээлийн жил монгол бичгийн сургалттай анхны 1-р анги элсч Г.Хишигжаргал багш удирдан ажилласан.

2004-2005 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд 11 жилийн тогтолцоонд шилжиж “0” бүлгийн анхны элсэлтийн Н.Энхцэцэг удирдан 1-р ангийн алгасан суралцаж 5-р ангиас 7-р ангид дэвшин Н.Энхцэцэг багшийн шавь Т.Мөнхтуяа удирдан 2015 онд 12-р ангийн анхны төгсөгчид болсон.

2008-2009 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжиж 12 жил суралцан төгсөх анхны 1-р ангийг Ж.Гантуяа багш удирдан ажиласан.

1938 оноос түүхэн эхлэлтэй Шаамар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Ж.Цэвээндорж, М.Цэвээндорж, Ч.Хайнзан, Н.Дамдин, С.Самдан, Д.Доржпүрэв, Д.Дашпил, А.Ганболд, Ө.Эрдэнэбилэг нар ажиллаж байлаа.

Түүхэн он тооллын хугацаанд 7 жилийн төгсөлт 2 удаа, 8 жилийн төгсөлт 34 удаа, 10 жилийн төгсөлт 14 удаа, 11 жилийн төгсөлт 8 удаа, 12 жилийн төгсөлтийг 5 удаа төгсгөлөө.

ДӨРӨВ. МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН БАХАРХАЛ

“Алтан гадас одон”

1. Бага ангийн багш С.Дэжээ

2. Сургуулийн захирал А.Ганболд

3. Математикийн багш Ч.Энхтайван

4. Хичээлийн эрхлэгч Д.Намжим

5. Монгол хэлний багш Ц.Янжмаа

6. Сургуулийн захирал Д.Ганцэцэг

“Хөдөлмөрийн хүндэт медаль"

1. Сургуулийн захирал Д.Ганцэцэг

2. Бага ангийн багш В.Цэрмаа

3. Бага ангийн багш Ж.Гантуяа

“Боловсролын тэргүүний ажилтан”

 

 

1. Сургуулийн захирал А.Ганболд

2. Бага ангийн багш Н.Энхцэцэг

3. Бага ангийн багш Ю.Сарантуяа

4. Химийн багш Д.Ганцэцэг

5. Хичээл эрхлэгч Ө.Одончимэг

6. Бага ангийн багш Г.Хишигжаргал

7. Математикийн багш Ч.Энхтайван

8. Технологийн багш П.Тунгалаг

9. Нийгмийн ажилтан Ц.Цэцэгмаа

10. Монгол хэлний багш С.Наранцэцэг

11. Хичээл эрхлэгч Б.Лхагвасүрэн

12. Бага ангийн багш В.Цэрмаа

13. Бага ангийн багш Ж.Гантуяа

14. Технологийн багш П.Ичинхорлоо

15. Математикийн багш Б.Амаржаргал

16. Биологийн багш У.Эрдэнэбат

17. Технологийн багш Б.Энхтөр

18. Бага ангийн багш Л.Нэргүй

19. Түүхийн багш Г.Цэвэлмаа

20. Монгол хэлний багш Б.Өсөхжаргал

 

“Биеийн тамирын тэргүүний ажилтан”

 

1. Биеийн тамирын багш Л.Одгариг

2. Биеийн тамирын багш Ө.Жанаргүл

 “Соёлын тэргүүний ажилтан”

1. Хөгжмийн багш Л.Алтангарьд

“Санхүү банкны тэргүүний ажилтан”

1. Нягтлан бодогч П.Долгоржав

2. Нярав Я.Мөнхжаргал

3. Нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг

“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”

1. Хичээлийн байрны үйлчлэгч Ж.Нэргүй

“Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”

1. Дотуур байрын тогооч Ш.Энхжаргал

“БСШУЯамны жуух бичиг”

 

1. Дотуур байрын багш Д.Дэлгэр

2. Мэдээлэл зүйн багш Б.Амаржаргал

3. Биологийн багш У.Эрдэнэбат

4. Зураг зүй, технологийн багш     

    Б.Энхтөр

5. Бага ангийн багш Л.Нэргүй

6. Биеийн тамирын багш Л.Одгариг

7. Биеийн тамирын багш Ө.Жанаргүл

8. Монгол хэлний багш Б.Өсөхжаргал

9. Бага ангийн багш Б.Март

10. Бага ангийн багш Н.Гансум

11. Англи-Орос хэлний багш  

      Б.Сонинбаяр

12. Химийн багш Т.Мөнхтуяа

13. Түүх, нийгмийн ухааны багш

      Д.Алтанзаяа

ТАВ. БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр 1989 онд ашиглалтанд орсон. 65 хүүхдийн хүчин чадалтай сурагчдын дотуур байр 2009 онд ашиглалтанд орсон.

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ