Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

“СЭЛЭНГЭ УРГАЦ 2021” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 495
Орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж, эргэлтийг нэмэгдүүлэх үндсэн зорилго бүхий “СЭЛЭНГЭ УРГАЦ 2021” үзэсгэлэн худалдаа Сүхбаатар сумын Партизаны талбайд зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж, өрхийн үйлдвэрлэгчдийнхээ хийж бүтээж байгаа бүхнээр бахархаж байгаагаан илэрхийлээд нийт иргэддээ худалдан авалтаар бие биенээ дэмжихийг уриаллаа.
Үзэсгэлэн худалдаагаар хүнсний гол нэр төрлийн шинэ ургацын төмс, сонгино, лууван, саримс, байцаа, даршилсан ногоонууд, цагаан идээ, ноос ноолууран эдлэл, тарьц суулгац, зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа бөгөөд Шаамар сумын иргэд үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Та бүхэн өргөнөөр үйлчлүүлж, нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжээрэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ