Шаамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, сумын Засаг даргын Тамгын газраас малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан сумын малчдын зөвлөгөөнийг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж өнөөдрийн зохион байгуулсан малчдын зөвлөгөөнд Охиндий 2 дугаар багийн малчид хамрагдлаа.Тус арга хэмжээнд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд, сумын Засаг дарга Ф.Серикбол, Засаг даргын Орлогч Э.Учрал, Охиндий 2 дугаар багийн Засаг дарга Г.Отгонпүрэв нар, 2 дугаар багийн Иргэдийн Хурдын Төлөөлөгч нар оролцлоо.
Малчдын зөвлөгөөнөөр малын хөлийн татвар, хадлан бэлчээрийн асуудал, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, шинээр 2021 онд хүсэлт гаргасан иргэдийн үр тариа, өмчлөл эзэмшлийн газрын талаарх асуудлуудыг хэлэлцэж, малчдын санал бодлыг сонсож цаашдаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Tweet