Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 2016-2018 оны хэрэгжилтийн тайланг тухайн оны байдлаар тооцож хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Хүний эрхийг хангах, хуулиар олгогдсон 5 эрхийг хангах 4 зорилтын хүрээнд 43 арга хэмжээний дагуу хөдөө аж ахуйн зөвлөгөөнийг 1 удаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 15 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд зөвлөгөө өгч зохих сангаас олгож буй зээлэнд хамруулсан байна.
Хүний эрхийн талаарх сургалт, хэлэлцүүлгийг төлөвлөгөөний дагуу тухай бүрт нь зохион байгуулж байна. Төсвийн байгууллагуудад хүний эрхийг зөрчихгүй байх зөрчихөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, хүний эрхийг зөрчсөн эрх зүйн актыг гаргахгүй байх талаар хяналт тавьж ажиллаж байна.Мөн Төрийн үйлчилгээг иргэдэд мэдээллийн бүх хэлбэрээр түргэн шуурхай чирэгдэлгүй, ил тод нээлттэй, хөнгөн шуурхай хүргэж, үнэ, тарифийг мэдээллийн самбарт байршуулж ажиллаж байна.Иргэний танхимаар дамжуулан иргэдэд хууль эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүллэж ажиллаа.Төлбөрийн чадваргүй хорих ангиас суллагдсан 6 иргэнийг орон гэрийн тусламжинд хамрагдах ажлыг халамжийн байгуулагаар дамжуулан материалыг нь хүргүүлэх, 2 иргэнд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөд тусалцаа үзүүлсэн байна.
Tweet