САЙН ҮЙЛСИЙН АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нэгэн бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхээр “Бяцхан охин Б.Энгүүнд амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аяныг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Хандивын аянд сумын ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгж байгууллагууд, ажилтан албан хаагчид, түүний гэр бүлүүд аянд нэгдэж хандивын дансанд 6.618.000 төгрөг, бэлнээр 150.000 төгрөг нийт 6.768.000 төгрөгний чин сэтгэлийн туслалцааг үзүүлсэнд Засаг дарга түүний Тамгын газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.