Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

“Оролцоод хөгжье” чуулган зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 273
Дэлхий дахинаа тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас, хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, төлөвшилд бодитой оролцоог бий болгох, дуу хоолойг нь сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх бодлого төлөвлөлт, хэрэгжилтэнд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оролцоод хөгжье” чуулганыг 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.
“Оролцоод хөгжье” Хүүхдийн чуулганыг Шаамар сумын Засаг даргын Тамгын газар, ДЗОУБ-ын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөр, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамтран зохион байгуулж ЕБС-ийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд хамрагдлаа. Хүүхдийн чуулганы үеэр Хүүхдийн төлөө зөвлөлийн Тэргүүн бөгөөд Засаг дарга Ф.Серикбол хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны талаар зохион байгуулах ажлын төлөвлөлт, Хүүхдийн сайн сайхны төлөө зөвлөлийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцууллаа.
Чуулганд оролцогч хүүхдүүд сумын хүүхэд хамгааллын үйл ажиллагаа, хүүхдийн хөгжил оролцооны асуудал, эцэг, эх, хүүхэд хоорондын харилцаа, манай орон нутаг хүүхдийн төлөө юу хийж байна вэ? давуу болон сул талууд, орон нутагт хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх 5 сэдвийн хүрээнд анги бүртээ хэлэлцүүлэг зохион байгуулж үзэл бодол, санал хүсэлтээ илэрхийлж чуулганд оролцогчид орон нутгийн удирдлагуудад танилцуулж цаашид хүүхдүүдээс гарсан санал санаачлагыг дэмжин бодлого шийдвэртээ тусгаж ажиллахаар боллоо.
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ