Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

"Олон Улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан "Аз жаргалтай гэр бүл" өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 2903

             Гэр бүлийн эерэг харилцаа хандлага, төлөвшил, үлгэр дууриаллыг өсвөр үе залуучуудад болон нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхдээ зөв хүн болгон төлөвшүүлэхэд хувь хүн бүрийн оролцоог дэмжих зорилгоор ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР-ийг тохиолдуулан АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөгийг ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ  уриан дор 2018 оны 5 сарын 15-нд сумын соёлын төвийн урлагийн их танхимд зохион байгууллаа.

Гэр бүлийн өдрийг тохиолдуулан ЕБС-ын 2-8 дугаар ангийн сурагчдын дунд “Аз жаргалтай гэр бүл”, “Гэр бүлийн аз жаргалын дайсан гэж юу вэ?” сэдвээр гар зургийн уралдаан, ахлах ангийн сурагчдын дунд “Аз жаргалтай гэр бүл” таны бодлоор” эссэ бичлэгийн уралдаануудыг тус тус зохион байгуулсан.

ЕБС-ын 1-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд

1 дүгээр байранд ЕБС-ийн 5а ангийн сурагч Ө.Тэмүүжин

2 дугаар байранд ЕБС-ийн 2а ангийн сурагч Т.Хулан

3 дугаар байранд ЕБС-ийн 2а ангийн сурагч Н.Энхмэнд

ЕБС-ын 6-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд

1 дүгээр байранд ЕБС-ийн 7а ангийн сурагч Ч.Энэрэл

2 дугаар байранд ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Баяржаргал

3 дугаар байранд ЕБС-ийн 8а ангийн сурагч Б.Арвинбэлэг

Эссэ бичлэгийн төрөлд

1 дүгээр байранд 10а ангийн сурагч Л.Сүүндагина

2 дугаар байранд 9а ангийн сурагч Ч.Тэмүүлэн

3 дугаар байранд 9а ангийн сурагч Т.Намуун нар тус тус шалгарч өргөмжлөл, медаль үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ өдөрлөгийн үеэр Гэр бүлүүдийн гар урлал, бүтээл, угийн бичгийг хөтөлсөн гэр бүлүүдийг дэмжин түгээн дэлгэрүүлж сурталчлах зорилгоор Охиндий 2 дугаар багийн иргэн Б.Энхбаяр сур суран эдлэл, Дэлгэрхаан 1 дүгээр багийн С.Наранцэцэг шүрээр хийсэн бүтээл, Соёлын төвийн ажилтан С.Буянтал өөрийн оёсон урлагийн хувцас зэргээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчиллаа.

Мөн Сүхбаатар сумын “Нарангэрэл ТББ”-ийн тэргүүн нийгмийн ажилтан, сэтгэл судлаач Ж.Алтанзаяа нь “Гэр бүлийн харилцаа”, “Хүмүүжлийн эерэг арга” Соёлын төвийн номын санч С.Батмөнх Угийн бичиг хэрхэн хөтлөх талаар сургалт хийлээ. Сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлд тулгардаг бэрхшээл маргаан,  харилцаа,  аз жаргалтай гэр бүл  тухай мэдлэгийг бататган багаар хамтран тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдэж болох талаар мэдээлэл авч өөртөө болон гэр бүл дэх төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэх  чадвар  олгосон сургалт байлаа.

Зургийн уралдааны бүтээлээс

    Эрүүл харилцаанаас  гэр бүлийн аз жаргал эхэлдэг   

Мэдээлэл бэлтгэсэн НБ-ын мэргэжилтэн  Б.Гантуул

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ