Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

“"Ус ба байгаль” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1228

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЕББДС-ын дунд ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнуудын дунд “Ус ба байгаль” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар ус байгальд орших байдал ,усны нөөц, ус ашиглалт, усны бохирдол, усны зохистой хэрэглээний талаар мэдээлэл өглөө.

Хүүхдүүдэд эх дэлхий,байгалиа хайрлан, усыг зүй зохистой хэрэглэхийг уриаллаа. Оюутан сурагчид идэвхитэй оролцож, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.

Тус сургалтын үеэр МСҮТ-ийн оюутнуудын дунд  Усны нөөц, ашиглалт, зүй зохистой хэрэглээ, усны талаарх мэдлэгийг сорьсон асуулт хариултын цэнгээнт тэмцээн зохион байгууллаа.Уг сургалтыг Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Г.Цэнгэлзаяа, ТНБЦГ-ын захиргааны дарга Д.Бямбаа, УЦУОШГ-ын мэргэжилтэн н.Шинэчимэг, Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нар хамтран зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ