Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

"Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" Эх үрсийн баяр

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 767

           “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриан дор Шаамар сумын нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн дунд эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээг нээж Тамгын газрын дарга М.Ганболд мэндчилгээ дэвшүүлж, олон хүүхэд төрүүлэн өсгөж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эхчүүддээ Алдарт эхийн 1,2-р одонг гардуулан өгсөн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
            Мөн арга хэмжээний үеэр сумын төр төсвийн байгууллагуудын зүгээс хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор урлаг, спортын олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд: шатрын тэмцээн, гүйлтийн уралдаан, оновчтой шидэлтийн тэмцээн, бөхийн баридаан, миссын тэмцээн, дууны уралдаан, уран уншлага, дугуйн уралдааныг тус тус зохион байгуулж 1,2,3-р байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.
            ДЗМОУБ-ын ОНХ-ийн хөтөлбөрөөс Шаамар сумын 50-н хүүхдэд, Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд, Соёлын төвөөс зорилтот бүлгийн 2 хүүхдэд, Ахмад багш Б.Лхагвасүрэн, В.Цэрмаа нарын гэр бүлээс 10 хүүхдэд тус тус бэлэг гардуулан өгсөн сайхан арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ