Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

"Хөгжилд хүүхдийн оролцоо" хүүхдийн III-р чуулган зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2718

Хүүхдийн бодит оролцоог дэмжиж, шинэ санаачлага уриалгыг дэвшүүлж хэрэгжүүлэх зохилгооор сумын ЗДТГ, БДС хамтран 6-12-р ангийн сурагчдын дунд “Хөгжилд хүүхдийн оролцоо” хүүхдийн 3-р чуулганыг амжилттай зохион байгууллаа.

Чуулганд ИТХ-ын дарга С.Мягмартогтох, Сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Баярбаатар, ЗД-ын Орлогч Т.Өлзийжаргал, Сургуулийн захирал Д.Ганцэцэг, ИНХ-ын дарга Ц.Цэцэгмаа, “Баясгалант Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч Д.Лхагважав нар урилгаар оролцож сурагчдын санаа бодлыг сонслоо.

Сурагчид “Боловсролын чиглэл”, “Эрүүл ахуй, аюулгүй орчин”, “Хамгаалуулах эрх”, “Хөгжих эрх”, “Байгаль орчин” зэрэг 5 дэд сэдвийн хүрээнд анги бүртээ хэлэлцүүлэг зохион байгуулж саналуудаа нэгтгэн чуулганд оролцогчид зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

Мөн “Хөгжилд хүүхдийн оролцоо” III-р чуулганы арга хэмжээг чимэж БДС-ын аяьяаслаг сурагчид урлагийн тоглолт бэлтгэн чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ