Эрхэм хүндэт Шаамарчууд аа!
Шаамар сайхан нутагт төрж өссөн, ажиллаж амьдарч байгаа хөдөлмөрч ахан дүүсээ
Та бүхэндээ ардын хувьсгалын өлгий, үржил шимт, байгалийн үзэсгэлэн бүрдсэн Шаамар нутгаасаа мэндчилж байна.
Шаамар сумын ажилсаг хөдөлмөрч иргэд маань үеийн үед улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн бахархам түүхтэй билээ.
Миний бие төрөлх сумаа хөгжүүлэхээр 2020-2024 онд “Өрхийн хөгжлийн дэмжинэ” уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулан сумын ИТХ-аар батлуулан ажиллаж байна.
Та бид харилцан итгэлцэж хамтран ажиллавал энэхүү мөрийн хөтөлбөр Засгийн газрын бодлого, шийдвэртэй бүрэн уялдаатайгаар хэрэгжиж Шаамарчууд бидний амьдрал, амьдрах орчин нөхцөл дээшилж, нутаг оронд маань бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг авч ирэх болно.
Сум, тосгоны нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг сайжруулах замаар төрөөс орон нутгийн иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний нөхцөл хөнгөн шуурхай байдал, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, сумандаа тав тухтай, тогтвор суурьшилтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд мөрийн хөтөлбөрийн гол зорилго оршино.
Та бүхэнд эрүүл энх, дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
”ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ...”
ШААМАР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ф. СЕРИКБОЛ
Tweet