Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Худалдан авах ажиллагааны хагас жилийн тайлан

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 386

 Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 363 дугаар тогтоолын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журмын дагуу сумын 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1 ажил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8 ажил, аймгийн хөрөнгө оруулалтаар 1 ажил нийт 10 тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөснөөс 3 тендерийг амжилттай зохион байгуулсан. Үүнд: 

  • Тосгоны 3-р дугаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны материал нийлүүлэх тендер 63.931.400 төгрөгийн төсвөөр зарлагдсанаар “Дөлгөөн болор сан” ХХК-ны ирүүлсэн материал шаардлага хангаж тендерт 60.167.700 төгрөгийн төсвөөр гэрээ байгуулагдсан.
  • Бетон зуурмагийн машин авах ажил нь 60.176.700 төгрөгийн төсөвт өртөгтэй зарлагдсан. “Тодбаярт” ХХК –ны материал шаардлагыг хангаж гэрээ байгуулагдсан
  • Замын сангийн хөрөнгө оруулалтаар СЭАНӨГ/202112045 дугаартай тендерийг 32.500.000 төсөвт өртөгөөр зарлагдсанаас ”Ноблроуд” ХХК баримт мериалын шаардлагыг хангаж гэрээ байгуулагдсан .

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль цэцэрлэгүүдийн хоол хүнсний материал нийлүүлэх ажлын 7 тендер нь ковидын нөхцөл байдал, худалдан авах ажиллагааны а3 сертефикаттай иргэдийн нөөц цөөн тул ажлын хэсэг байгуулах хугацаа хоцорч 2021 оны 8 дугаар сард зарлахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Шаамар сумын 2 дугаар багт гүний худаг барих ажил батлагдан Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааны тендерийг зарлаж одоогийн байдлаар барилгын ажил хийгдэж байна. Мөн 90.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй дугуйт ачигч ковш худалдан авах тендерт  “Тодбаярт” ХХК нь шалгарч ковш нийлүүлэх үед гэмтэл гарсан учир дахин засварлан акт үйлдэн хүлээн авсан. Мөн ИТХ–ын хуралдаанаар ОНХС-ийн хандивын хөрөнгөөр 65.000.000 төгрөгөөр 1-р багийн  цахилгааны шугам шинээр тавих ажил гэрээ байгуулах шатандаа явж байна.

Сумын 3 дугаар баг Дулаанхан тосгонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийтийн халуун усний барилга 450.000.000 сая төгрөгийн төсөвт өртөгөөр баригдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар эхний санхүүжилтыг аваагүй байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ