Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Шаамар сумын 2 дугаар багт гүний худаг барих ажил батлагдан Орон нутгийн өмчийн газар худалдан авах ажиллагааны тендерийг зарлаж одоогийн байдлаар барилгын ажил хийгдэж байна. Мөн 90.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй дугуйт ачигч ковш худалдан авах тендерт “Тодбаярт” ХХК нь шалгарч ковш нийлүүлэх үед гэмтэл гарсан учир дахин засварлан акт үйлдэн хүлээн авсан.
Tweet