Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

Орон нутгийн төсвийн орлогын бүрдэлт:

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 716

Орон нутгийн төсвийн орлогын бүрдэлт:

Сумын хэмжээнд 2021 онд нийт 12 төсөвт байгууллага, 2 сангийн санхүүжилт нийт 3,702,652,2 тэрбум төгрөгийн төсөв батлан 2021 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар 87 хувийн төсвийн гүйцэтгэлтэй өр авлага үүсгэлгүй ажиллаж байна. Орон нутгийн орлого нийт 103,821 сая төгрөг төлөвсөнөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар нийт 292,868.0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж жилийн төлөвлөгөөт орлого 180%-н гүйцэтгэлтэй давж биелсэн байна. Төсвийн ил тод байдлыг хангах үүднээс шилэн дансны нэгдсэн мэдээллийн санд 12 төсөвт байгууллагаас 10 төсөвт байгууллага хуулийн хугацаанд мэдээгээ байршуулсан. 2 төсөвт байгууллага хуулийн хугацаа хоцроон мэдээллээ байршуулсан байна.12 төсөвт байгууллагын 1-11 сарын 132 төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 2-ны дотор хуулийн хугацаанд ирүүлэн төрийн сангийн мэргэжилтнээр баталгаажуулсан байна.  Сумын 2021 оны 1-11 сарын нийт 11  орлогын дэлгэрэнгүй мэдээг санхүү албаны дарга сар бүрийн 2-ны дотор гаргаж аймгийн төрийн санд илгээн баталгаажуулан ажилласан.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ