Цөөн үгээр

- УИХ-ын гишүүн сумын иргэд, хөдөлмөрчидтэй тайлан уулзалт хийж өөрийн үйл ажиллагааны 3 дахь удаагийн тайланг тавьж, цаг үеийн асуудал болон УИХ-аас гаргаж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж санал бодлоо солилцлоо. - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Шаамар сумын иргэдтэй хийсэн тайлант уулзалт амжилттай боллоо - Монгол Улсын ХАА-н гавьяат ажилтан С.Лхагва төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мял

2021 оны хагас жилийн санхүүгийн албаны тайлан

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 205

Орон нутгийн төсвийн орлогын бүрдэлт: 

Орон нутгийн орлогын 100131200911-100131200988 тоот 25-28 төрлийн орлогоос 12 нэр төрлийн орлогыг төвлөрүүлэн Сангийн яамны батлагдсан маягтын дагуу боловсруулж хянаж баталгаажуулсны дагуу  хуулийн хугацаанд  2021 оны 06 дугаар сарын 02 нд Засгийн газрын Удирдлага мэдээллийн системд, Орон нутгийн ерөнхий орлогын 100131200910 тоот дансанд 8652200 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 11029886.85 төгрөгийг 05 дугаар сард бүртгэж   төвлөрүүлж ажилласан.Орон нутгийн ерөнхий орлогын батлагдсан төсөв нь тайлант хугацаанд /05 дугаар сарын 31-ний байдлаар/ өссөн дүнгээр 43255.8 мянган төгрөг төвлөрхөөс 37948.05 мянган төгрөг төвлөрч 87.73% -ийн гүйцэтгэлтэй байна.

Орон нутгийн 13 байгууллагын батлагдсан төсвийн хуваарийг үндэслэн 06 сарын 05 ны дотор ЗЭБ№1 маягтыг Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай журмын дагуу гаргаж баталгаажууллаа. Төсөвт байгууллагын 05 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч тулган баталгаажуулж архивын нэгж үүсгэн хадгалж ажиллалаа.

Нягтлан бодогч нар хариуцсан байгууллагуудын цалин хөлсийг Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр  бодож тооцоолон бусад үйлчилгээг CTS  программаар хөтлөн  Засгийн Газрын Удирдлага мэдээллийн ситемээр өдөр дутмын үйлчилгээг үзүүлэн, Хариуцсан төсөвт байгууллага сангуудын 5 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн болон бусад төсөв санхүүтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг байршуулж мөн байгууллагын ил тодын самбарт байршуулан ажилласан.

2021 оны 06 дугаар сарын 21 ны байдлаар аймгийн дэмжлэгээр 620157.1 мянган төгрөгийн санхүүжилт авахаас  573152.2 мянган төгрөгийн санхүүжилтийг маягтын дагуу баталгаажуулан Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн системд орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэсэн байна. Санхүүжилт 92.42 хувийн гүйцэтглтэй байна.

Сум тосгоны төрийн сангийн мэргэжилтэнгүүд нь Засгийн Газрын Удирдлага мэдээллийн ситемээр нийт 1492 ширхэг буюу  1606913453 төгрөгийн гүйлгээг хийж үйлчилсэн байна. Сумын дансдуудад өссөн дүнгээр 84 ширхэг журналь ваучерийн залруулах бичилтийг хийж ажилласан байна.

2021 оны 06 дугаар сарын 10-20 ны дотор багтааж дотоод хяналтын ажлыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд: удирдамжид  14 төрлийн ажлын үзүүлэлтээр хавсралт гаргаж    байгууллагын тоогоор хэвлэж дүгнэх байдлаар хяналтыг явууллаа. Үзүүлэлт бүрээр нягтлан бодогч нарыг хуваарилан тус тусын үзэх сэдвээр үзлэг шалгалтыг хийж гарсан алдаа зөрчлийг  нярав эд хариуцагч, нягтлан бодогч нарт тайлбарлан засварлуулах, шаардлагатай бол хугацаа өгч гүйцэтгэлийг буцаан шалгуулахаар үүрэг даалгаварыг тайлбарыг хавсралт дээр бичиж тэмдэглэл хөтлөн ажиллав. Сэлэнгэ аймгийн Аудитын газраас Орон нутгийн хөгжлийн сангийн нийцлийн аудит хийгдэж байгаа учир холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн. Мөн сумын 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 1-5 сарын  МУЗГ-аас  хуваарилсан "Хог хаягдлын хөнгөлөлтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ