Цөөн үгээр

- САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА - “Түүхийн жимээр” явган аялал зохион байгуулагдлаа - "Газрын харилцаа-Цахим шилжилт" аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа

ЗДТГ-ын 2021 оны 08 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 36

       Монгол Улсын Засгийн газрын 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Түр журам батлах тухай” 46 дугаар тушаал, Аймгийн Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 18 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

8-н сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 5 , Б захирамж 1, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 0, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 12, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хариутай  бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ны өдрийн А/15 тоот захирамж "Бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн эрчимжүүлэх" ажлын хүрээнд Шаамар сум Дулаанхаан тосгоны төр төсвийн нийт 32, худалдаа үйлчилгээний 18 байгууллагын нийт  21586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийхээр болсон. Мөн Коронавируст халдвар ковид-19-ыг эмчлэх эмчилгээний тасаг болон тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан сургууль, цэцэрлэг дотуур байруудад мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ажиллаж байна.

МСҮТ-ийн дотуур байранд дэлгэсэн Ковидын тасгийг АОК-ын шийдвэрээр татан буулгаж ЕБС, ЭМТ, МСҮТ-ээс дайчлан ашиглаж байсан эд зүйлсийг Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэн хэвийн үйл ажиллагааг хангалаа.

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ЕБС, 1, 2-р цэцэрлэгийн багш ажилтнуудыг 100% Ковидийн шинжилгээнд хамруулсан.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2021 оны 08 сарын 22-ны өдрийн 5967 албан бичгийн дагуу Шаамар сумын Дулаанхаан тосгоны 4-н замын хяналтын цэгийн бүртгэл, нэгдсэн үйл ажиллагааг 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш түр зогсоож ажилласан.

2021 оны 08 дугаар сард нийт Коронавирусын батлагдсан тохиолдол 19-49 насны 1 иргэн бүртгэгдсэн байна. Шаамар сумын Эрүүл мэндийн төвд 23-ны өдрийн байдлаар нийт 16 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Сэлэнгэ аймагт төвийн бүсийн  хурдан морины уралдаан зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Шаамар сумын нутаг дэвсгэрт отоглож буусан уяа галуудад хоггүй сайхан цэвэрхэн наадъя Covid-19-ийн халдвар хамгааллын дэглэмээ бүрэн сайн барьж ажиллах талаар ЗДТГ-н даргаар ахлуулсан ажлын хэсэг нийт 6 аймгийн 35-н уяа гал отогуудад  мэдэгдэл өгч ажилласан.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг Шаамар ЗДТГ, Шаамарынхан, Шаамар ЕБС, Бид Шаамарынхан, Шаамар Эрүүл мэндийн төв, Шаамар Соёлын төв, Шаамар зар, Шаамар сум, Шаамар МСҮТ, Шаамар 1-р цэцэрлэг, Шаамар 2-р цэцэрлэг, Дулаанхаан сайхан нутаг зэрэг цахим хаягууд дээр байршуулан ажиллаж байна.  

Үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан операторын системээр 71 лавлагаа олгосон байна.

Үүнд: Вакцины гэрчилгээ-18

Иргэний үнэмлэхний лавлагаа-31

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх лавлагаа-2

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт-15

Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт-4 олгосон байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Шинээр төрсөн 3 хүүхдэд төрсний гэрчилгээг олгосон. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-2 иргэнд,  25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 2 иргэн, А-4 лавлагааг 1 иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна. Шилжин ирэх хүсэлт гаргасан 1 иргэний хүсэлтийн дагуу нотлох баримтыг хянан үзэж хаягт бүртгэсэн.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангаар 8-н сард 2500000 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаас  сая төгрөг төвлөрсөн байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 57711,0 төгрөг байхаас ажил олгогч даатгуулагчийн шимтгэл 3000000 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин суралцагчдын шимтгэл 2194,18 мянган төгрөг хуримтлуулж нийт 32812,76 мянган төгрөг төвлөрүүлж ажилласан.

Нийгмийн даатгалын сангаас 8-н сард жирэмсэн амаржсаны 3 тэтгэмж, ажилгүйдлийн 3 тэтгэмж, хөдөлмөрийн чавдар алдсаны 1 тэтгэмж, өндөр настны 1 тэтгэвэр хяналтын шатанд явагдаж байна.

Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

Шаамар сумын 49 км-ийн хуримтлагдсан хогийг булах, шороо тээвэрлэн асгах булах ажилд оролцсон. Энэ ажилд нэг экскаватор, сумын ковш, дөрвөн том машин хоёр хоног ажиллаа. Энэ хугацаанд тухайн газрыг булж тэгшилсэн. Шаамар 6 км-с Цармын гозгорын  ар хүртэлх төв зам дагуу трассанд орсон Нарс, Хус, Хайлаас, Бургас зэрэг мод огтлох ажилд Алтанбулаг сумын мэргэжлийн байгууллага “ Хярааны хонхор” огтлолт хийхэд хяналт тавин ажиллаж байна. Трассын мод огтлох ажилд хаягдал мөчир модыг одоогийн байдлаар 40 гаруй айл өрх галын түлээнд цэвэрлэн авч байна.Энэ ажлын хүрээнд Нарсан-сүүл, Баян-бүрд нөхөрлөл, Шаамар 1-р баг Эх тэнцвэр нөхөрлөлийн иргэд оролцож ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд иргэдийн галын түлээ бэлтгэх газрыг Хүдэр сумын Засаг даргатай ярилцаж мод бэлтгэх газар хувиарлуулан авсан.

 

Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/236 тоот Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг зохион байгуулах тухай захирамж ирсэний хүрээнд сумын Засаг даргын захирамжийг төлөвлөж захирамж гаргуулж сумын 3-н МЭҮН-н эмч нарт хүлээлгэн өгч дархлаажуулалтын ажил эхлээд одоогийн байдлаар 60 хувьтай ажлын явц явагдаж байна. Суманд мал угаалгын ажил эхэлсэн хийгдэж байна. Угаалгын явц бод-600 толгой үхэр, хонь-6100, ямаа-6400 толгой мал, гахай-23 толгой амьтан  нийт 13123 толгой мал амьтанг хамруулаад байна.

ХАА, газрын үйлчилгээний чиглэлээр:

Сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 20-ны А/110 дүгээр захирамжаар тариалалтын ургац тогтоолтын ажлын хэсэг байгуулагдаж ургацын болон, хадлан бэлчээрийн судалгаа гаргасан. Намрын ургац хураалтын ажиллах хүчний судалгаагаар 3 ААН-ийн 6  иргэний 42 хүний захиалга авсан. Бэлчээрийн мониторонгийн судалгааг гаргаж ажилласан.

Малчин мал бүхий иргэдэд хадлангийн газар олгох хуваарилах гэрээ байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн А/101 дүгээр захирамжаар байгуулж малчин мал бүхий иргэдэд хуваарийн дагуу гэрээ байгуулан газрыг олгож эхлээд байна.

Аймгийн ХХАА-н газрын мал аж ахуйн хэлтсийн ажлын хэсэг ирж 4-н өрхөөс махны чиглэлийн хар ангус бухны оронд гэрээний дагуу сайжруулж ашиглаж байсан өрх тус бүрээс шүдлэн бяруу хүлээн авсан. Үндэсний үйлдвэрт ноос тушаах 394 дүгээр тогтоолын дагуу малчдаас ноосны падааныг аван аймгийн татварын албанд бүртгэлжүүлж тушаахад бэлэн болсон. Бог малын хээлтүүлэгч шаардлагатай Охиндий 2-р багийн малчин нь махны чиглэлийн төлгөн хуцыг сайжруулахаар ашиглуулахаар Дэлгэрхаан 1-р багийн малчинд өгсөн.

Сум хөгжүүлэх санд ирсэн 10 иргэний нийт 6290000 төгрөгний эргэн төлөлт хийгдсэн.

Төсөв санхүү, статистикийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн Системд Орон нутгийн ерөнхий орлогын 100131200910 тоот дансанд 8652200 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 6991716.72 төгрөгийг 7 дугаар сард бүртгэж төвлөрүүлэв. Орон нутгийн ерөнхий орлогын батлагдсан төсөв нь тайлант хугацаанд /7 дугаар сарын 30-ний байдлаар/ өссөн дүнгээр 60310.20 мянган төгрөг төвлөрхөөс 60036.6 мянган төгрөг төвлөрч 99.55% -ийн гүйцэтгэлтэй мэдээг гаргаж СТСХ -т хүргүүлж ажилласан байна.

      

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ