Цөөн үгээр

- САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА - “Түүхийн жимээр” явган аялал зохион байгуулагдлаа - "Газрын харилцаа-Цахим шилжилт" аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа

ЗДТГ-ын 2021 оны 7 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 17

      Монгол Улсын Засгийн газрын 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Түр журам батлах тухай” 46 дугаар тушаал, Аймгийн Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 18 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

7-н сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 5 , Б захирамж 2, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 1, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 12, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хариутай  бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны 02 сарын 19-ны өдрийн А/15 тоот захирамж "Бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн эрчимжүүлэх" ажлын хүрээнд Шаамар сум Дулаанхаан тосгоны төр төсвийн нийт 32, худалдаа үйлчилгээний 18 байгууллагын нийт  21586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Мөн 4-н замын пост, Ковидын тасаг байгуулагдсантай холбогдуулан сумын Эрүүл мэндийн төв болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2 цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ажиллаж байна. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийхээр болсон.

Сумын хэмжээнд эргүүл хяналтыг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шуурхай штабыг 24 цагаар тус тус ажиллуулж байна. Сумын хэмжээнд Улаанбаатар хот, Эрсдэл бүхий сумаас ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөмжийн баталгааны маягт бөглүүлэн нийт 8 өрхийн 8 том хүн, 7 хүүхэд, хамт байгаа өрхийн гишүүдийн тоо 14, нийт 29 хүн гэрийн ажиглалт байна.

2021 оны 07 дугаар сард нийт Коронавирусын батлагдсан тохиолдол 16 бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдлыг насны ангилалаар авч үзвэл:

  • 6-12 нас- 2
  • 13-18 нас- 2
  • Жирэмсэн- 0
  • 19-49 нас- 4
  •  49-с дээш насанд-8 иргэн бүртгэгдсэн байна. Батлагдсан тохиолдлуудын 10 иргэн нь эдгэрэн эмнэлгээс гарч 6 иргэн эмчлэгдэж байна. Мөн ойрын хавьтал болох 58 том хүн 22 хүүхдийг гэрийн ажиглалт тусгаарлалтанд авч ажилласан. Шаамар сумын Эрүүл мэндийн төвд 23-ны өдрийн байдлаар нийт 14 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

Сумын Засаг даргын А/98 захирамжийн дагуу Үндэсний их баяр наадам 7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Коронавируст халдвар /Ковид-19/-ын урьдчилан сэргийлэх, сум орон нутагтаа нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс баяр наадмын үеэр ажиллах сумын Онцгой комиссын эргүүл хяналтыг хийж ажилласан.

Газар, Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

Газар зохион байгуулалтын чигдэлээj 7-н сарын байдлаар нийт 7 иргэний газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт,газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулж улсын бүртгэлийн Э дугаар авах хүсэлт 5, урьд жилүүдэд өмчилсөн 3 иргэний материалыг иргэдэд нь хүлээлгэж өгсөн Газар өмчлөх эрх шилжүүлэх 4 иргэний материалыг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэсэн.

Аймгийн засаг даргын А/26тоот захирамж, сумын засаг даргын А/70 тоот захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Ойн хээрийн түймрийн эргүүл шалгалтыг тогтмол хийж 180-н иргэнд анхааруулга санамжийг тарааж 7-н ААНБ-д Захирамж тараан ойн хээрийн түймрийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол хийж байна. Сүхбаатар сум, Алтанбулаг сумын иргэдэд 6 сарын 20,7 сарын 20 нд түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт төрийн сан 690000 төгрөг төрийн санд төвлөрсөн байна. Шаамар сумын Орхон голын түвшин 6 сарын 10-наас эрс нэмэгдэж үерийн түвшинд хүрч өнөөдрийг хүртэл нэмэгдэж байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг мэдээг цахимаар 3-4 удаа биечлэн 100 гаруй иргэдэд мэдээ хүргэсэн байна. 2,5 тн орчим хогийг төв хогийн цэгрүү тээвэрлэн хүргэж ажилласан.

Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг давж үерлэж байгаа тул иргэдийг гол, нуурын эрэг дагуу аялж зугаалахгүй, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, үер усны аюулаас уьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэж  2021 оны 07 сарын 11-ээс 2021 оны 07 сарын 18-ныг хүртэл хугацаанд эргүүл жижүүрийг хийж гүйцэтгэсэн.

Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр:

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/31 тоот бичгийн хүрээнд 2 өрхийн 8 толгой үхэр, 24 толгой хонь,ямаанаас шүлхий, болон бод малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалтыг “ Даншиг халзан” МЭҮН-н эмч, жолооч нарын хамт явж цусны дээжийг авч тандалтын программ дээр бүртгэж GPS-н тэмдэглэлийг хийж материал дээжийг хугацаанд нь аймгийн мал эмнэлгийн газрын төв лабораторид хүлээлгэн өгч ажиллалаа. Малын шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлэх малын угаалгийг 8 өрхийн 2500 толгой малыг угаалган хамруулан ажиллахад нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавин ажилласан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын малын хүүр сэв зэмд устгах захирамжийн хүрээнд үхэр-5, адуу-1, хонь-8, ямаа-7 толгой малыг устгаж ариутгал халдваргүйтгэлийг хийж ажилласан.

ХАА тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Малын удмын сангийн тухай хуулийн дагуу Хээлтүүлэгчийг ялган маллаж, Зүүнбүрэн сумын иргэн Туяа сан мал эмнэлэгийн нэгжтэй хамтран 39 хуц, 40 ухнаас цус авч хээлтүүлэг тус бүрийг үзлэгт оруулан зөвлөгөө өгч ажилласан. Сумын малчин, мал бүхий иргэдэд малын “А” дансны тодорхойлолтыг 68 иргэнд өгч ажилласан.

Сум хөгжүүлэх санд ирсэн 9 иргэний нийт 86863000 төгрөгний  төслийг хэлэлцэж нийт 8 иргэний 79500000 төгрөгний төслийг дэмжсэн одоогоор 7-р сард 1 иргэнд 8000000 төгрөгний санхүүжилт гаргасан. Сум хөгжүүлэх сангаас зээл авч зээлээ төлөөгүй, 1 зээлдэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний эх хувийг хүргүүлэн ажиллав.

Төсөв санхүү, статистикийн ажил үйлчилгээний чиглэлээр:

7 дугаар сард аймгийн дэмжлэгээр 96476700 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч өссөн дүнгээр 1-7 сард орон нутгийн ерөнхий орлогын дансанд 669628900 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч, Орон нутгийн төсөвт болон Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 721960900 төгрөгийн санхүүжилтийг хуваарилан олгох ажлыг Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн Системд бүртгэлийг хөтлөн ажиллав.

Орон нутгийн орлогын 100131200911-100131200988 тоот 25-28 төрлийн орлогоос 12 нэр төрлийн орлогыг төвлөрүүлэн Сангийн яамны батлагдсан маягтын дагуу боловсруулж хянаж баталгаажуулсны дагуу  хуулийн хугацаанд  2021 оны 6 дугаар сарын 02 нд Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн Системд Орон нутгийн ерөнхий орлогын 100131200910 тоот дансанд 8652200 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 15096869.17 төгрөгийг 6 дугаар сард бүртгэж   төвлөрүүлэв. ОНЕО -н батлагдсан төсөв нь тайлант хугацаанд /6 сарын 30-ний байдлаар/ өссөн дүнгээр 51908.0 мянган төгрөг төвлөрөхөөс 53044.91 мянган төгрөг төвлөрч 102.19% -ийн гүйцэтгэлтэй мэдээг гаргаж СТСХ -т хүргүүлж ажилласан байна.

Нийгмийн бодлогын ажил үйлчилгээний чиглэлээр:

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, иргэд, олон нийтийн идэвх оролцоог сайжруулах зорилгоор “Хүчирхийлэлгүй сум орон нутаг болцгооё” уриан дор цахим нөлөөллийн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд хүчирхийллийн эсрэг “Хамтарсан баг”-ийн цахим хаягийг шинээр нээж, цахимаар дамжуулан хамтарсан багийн талаарх мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хөршийн холбоог сайжруулах нь уриалга, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 23 удаагийн байдлаар бэлтгэж олон нийтэд мэдээлж ажилласан.

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр цахимаар зохион байгуулах чиглэлийн дагуу төлөвлөгөө боловсруулж цахим хуудсаар дамжуулан холбогдох хууль тогтоомж, хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх талаарх мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэж ажилласан.     

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ