Цөөн үгээр

- САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА - “Түүхийн жимээр” явган аялал зохион байгуулагдлаа - "Газрын харилцаа-Цахим шилжилт" аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа

ЗДТГ-ын 2021 оны 06 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 31

      Монгол Улсын Засгийн газрын 105 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны “Түр журам батлах тухай” 46 дугаар тушаал, Аймгийн Онцгой комиссын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

6  сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 10 , Б захирамж 1, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 4, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 34, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хариутай  бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Сэлэнгэ аймгийн засаг даргын 2021 оны 02 сарын 19-ны өдрийн А/15 тоот захирамж "Бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн эрчимжүүлэх" ажлын хүрээнд Шаамар сум Дулаанхаан тосгоны төр төсвийн нийт 32, худалдаа үйлчилгээний 18 байгууллагын нийт  21586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Мөн 4-н замын пост, Ковидын тасаг байгуулагдсантай холбогдуулан сумын Эрүүл мэндийн төв болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2 цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэн ажиллаж байна. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийхээр болсон.

Сумын хэмжээнд эргүүл хяналтыг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шуурхай штабыг 24 цагаар тус тус ажиллуулж байна. Сумын хэмжээнд Улаанбаатар хотоос  1 тээврийн хэрэгсэлтэй, эрсдэл бүхий сумаас ирсэн 1 тээврийн хэрэгсэлтэй, том хүн 8 хүүхэд 7 хүнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөмжийн баталгааны маягт бөглүүлэн нийт 8 өрхийн 8 том хүн, 7 хүүхэд, хамт байгаа өрхийн гишүүдийн тоо 14, нийт 29 хүн гэрийн ажиглалт байна.

2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Шаамар сумын иргэн 34-р км оршин суух 8 настай иргэн Н, В нар нь Сүхбаатар суманд айлд очиж хоносон. Уг айлаас коронавирус илэрсний дагуу дээрх 2 иргэнээс PCR-ийн шинжилгээ авахад охин Н-ын хариу эерэг гарсантай холбогдуулан уг хүүхэдтэй хамт тоглосон 2 өрхийн 4 том хүн 6 хүүхдийг гэрийн тусгаарлалтанд оруулсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн М-ийн шинжилгээний хариу эерэг гарсантай тул ойрын хавьтал болох 1 өрхийн 2 том хүн 3 хүүхдийн хамт гэрийн тусгаарлалтанд авсан. Аймгийн хэмжээнд “Коронавирусын халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулах үйл ажиллагаанд мөрдөх түр журам”-ын дагуу сумын Засаг даргын А/93 захирамжийн дагуу ажлын хэсгийг томилгоожууллаа

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Од нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж сумын Эрүүл мэндийн төвд нийт 16 хүний ор дэлгэж одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа нийт 18 хүн байна. Сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 117 ор дэлгэснээс нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хүндэвтэр болон хүнд эмчлүүлэгч байхгүй анхаарал татсан 2 өвчтөн байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Шинээр төрсөн 2 хүүхдэд төрсний гэрчилгээг олгосон. Нас барсны гэрчилгээ авах хүсэлт гаргасан 1 иргэн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-3 иргэнд,  25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 2 иргэн, А-5 лавлагаа 9 ширхэг, А-4 лавлагааг 3 иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна. Гэрлэлтийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан 2 иргэнд гэрчилгээг олгосон. Шилжин ирэх хүсэлт гаргасан 3 иргэний хүсэлтийн дагуу нотлох баримтыг хянан үзэж хаягт бүртгэсэн. Иргэний үнэмлэх дахин хүсэлт гаргасан 5 иргэний бичиг баримтыг бүрдүүлэн хяналтын Улсын байцаагчруу хүргүүлсэн. E-mongolia портол сайтад сурталчилан ажиллаж байна.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангаар 6-н сард 281757,81 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаас 281757,81 сая төгрөг төвлөрсөн байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 57711,0 төгрөг байхаас ажил олгогч даатгуулагчийн шимтгэл 40618,0 хувиараа хөпөлмөр эрхлэгч иргэн, малчин суралцагчдын шимтгэл 3194,18 мянган төгрөг хуримтлуулж нийт 43812,76 мянган төгрөг төвлөрүүлж ажилласан.

Нийгмийн даатгалын сангаас эхний хагас жилд жирэмсэн амаржсаны тэтгэмж 10 даатгуулагчид-21070867 мянган төгрөг, оршуулгын тэтгэмж 7 иргэнд 7000,0 төгрөг, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны  тэтгэмж 6 даатгуулагчид-585394 мянган төгрөгийн тэтгэмж тус тус олгогдсон байна.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 17  өргөдөл хүлээн авч байнгын асаргааны сунгалт -2 хүн, байнгын асаргаа шинээр -1 хүн, бүтэн өнчин хүүхдийн асаргаа-1хүн, цалинтай ээж-2 хүн, жирэмсэн эх -2 хүн% одонтэй эх-6 хүн, шинэ төрсөн хүүхдийн хүсэлт-1 хүн, хүнсний талонд орох иргэний өргөдөл-2ш өргөдөл хүлэн авч шийдвэрлэсэн.

Хүнс авдаг 11 өрхийн 82 гишүүнд 2021 оны 06 дугаар сарын хүнсний  тэтгэмж болох 848,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

Газар, Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

Газар зохион байгуулалтын чигдэлээл 6-н сарын байдлаар нийт 5 иргэний газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт,газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулж улсын бүртгэлийн э дугаар авах хүсэлт 4, урьд жилүүдэд өмчилсөн 12 иргэний материалыг иргэдэд нь хүлээлгэж өгсөн Газар өмчлөх эрх шилжүүлэх 7 иргэний материалыг хүлээн авч хууль журмын дагуу шийдвэрлэсэн.

49 км-ийн хуримтлагдсан хогийг булах, шороо тээвэрлэн асгах булах ажилд оролцсон. Энэ ажилд нэг экскаватор, сумын ковш, дөрвөн том машин хоёр хоног ажиллаа. Энэ хугацаанд тухайн газрыг булж тэгшилсэн. Шаамар 6 км-с Цармын гозгорын  ар хүртэлх төв зам дагуу тараасанд орсон Нарс, Хус, Хайлаас, Бургас зэрэг мод огтлох ажилд Алтанбулаг сумын мэргэжлийн байгууллага “ Хярааны хонхор” ирж огтлолт хийж байгаад хяналт тавин ажиллаж байна. Трассын мод огтлох ажилд хаягдал мөчир модыг одоогийн байдлаар 40 гаруй айл өрх галын түлээнд цэвэрлэн авч байна. Энэ ажлын хүрээнд Нарсан-сүүл, Баян-бүрд нөхөрлөл, Шаамар 1-р баг Эх тэнцвэр нөхөрлөлийн иргэд оролцож ажиллаж байна. Хариутай  бичиг, албан тоотыг цаг тухай бүрд хүргүүлэн ажиллаж байна.

Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын малын хүүр сэг зэм устгах захирамжийн хүрээнд үхэр-12, адуу-5, хонь-24, ямаа-27 толгой малыг устгаж ариутгал халдваргүйтгэлийг хийж ажилласан.

Охиндий 2 дугаар багийн  төв хэсэгт оршин суудаг 1,2 дугаар хэсгийн мал бүхий  айл өрхүүдийн 22 өрхийн 150 толгой үхэр, болон төл малд нь 2-р баг хариуцсан “Өсөх эрдэнэт сүрэг” МЭҮН-н эмчийн хамт  явж Боом, болон цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хийж гүйцэтгэхэд нь хяналт тавьж ажилласан.

ХАА тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл 2021.06.04 Сум хөгжүүлэх санд ирсэн 9 иргэний нийт 86863000 төгрөгний  төслийг хэлэлцэж нийт 8 иргэний 79500000 төгрөгний төслийг дэмжиж одоогоор сумын иргэн Ж.Мөнхбат “Махны чиглэллийн үхэр авах” төслөөр 21000000 төгрөг, Б.Билэгтсайхан “ “Зөгийн аж аж ахуй эрхлэх” төслөөр10000000 төгрөг, Ж.Эрдэнэчимэг “Замын боржуур цементэн шон хийх” төслөөр 10000000 төгрөг, Ж.Равсал “Мод үржүүлгийн аж ахуй хөгжүүлэх” төслөөр 2500000 төгрөг, Н.Гомбосүрэн “Хүнсний ногооны хүлэмжийн аж ахуй эрхлэх” төслөөр 3000000 төгрөгний санхүүжилт аваад байна.

Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран сумын төмс хүнсний ногоо тариалдаг Р.Шагдарсүрэн, З.Каримхаан, Ж.Санак нарт 4*8 буюу 32м2 нийлэг хальсан хүлэмжийг 50 хувийн хөнгөлөлттэй олгосон. Улаанбуудай 2021 онд тариалсан суманд үйл ажиллагаа явуулдаг Ундрагч ХХК, Билгүүндоодой ХХК, Мон-Апи ХХК, Халиун уул ХХК-ний нийт 813 га талбайд улаан буудайн соёололтын үзлэг хийж Сэлэнгэ аймгийн ХХААГ-рт нэгтгэл мэдээг  хүргүүлсэн. Хөдөө аж ахуйд ашигладаг техникийн тоо, чанарын судалгааг Унрагч ХХК, Билгүүндоодой ХХК, Мон-АпиХХК, болон 29 иргэний нийт 57 техникээр гарган дүн мэдээг ХХААГ-рт хүргүүлсэн.

Гол усны үерт автсан 18 ногоочдын 29.га талбайн судалгааг талбайн хэмжээ, байршил, тарьмал тус бүрээр гарган ХХАА газарт хүргүүлсэн.

Төсөв санхүү, статистикийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Орон нутгийн орлогын 100131200911-100131200988 тоот 25-28 төрлийн орлогоос 12 нэр төрлийн орлогыг төвлөрүүлэн Сангийн яамны батлагдсан маягтын дагуу боловсруулж хянаж баталгаажуулсны дагуу  хуулийн хугацаанд  2021 оны 6 дугаар сарын 02 нд Засгийн Газрын Удирдлага Мэдээллийн Системд Орон нутгийн ерөнхий орлогын 100131200910 тоот дансанд 8652200 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 11029886.85 төгрөгийг 5 дугаар сард бүртгэж   төвлөрүүлэв. ОНЕО -н батлагдсан төсөв нь тайлант хугацаанд /5 сарын 31-ний байдлаар/ өссөн дүнгээр 43255.8 мянган төгрөг төвлөрхөөс 37948.05 мянган төгрөг төвлөрч 87.73% -ийн гүйцэтгэлтэй мэдээг гаргаж СТСХ -т хүргүүлж ажилласан байна.

Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгааны мэдээ зэрэг мэдээллүүдийг маягтын дагуу тайлагнан 100% -ийн гүйцэтгэлтэйгээр гаргаж статистикийн хэлтэст хүргүүлж ажиллав.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ