Цөөн үгээр

- САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА - “Түүхийн жимээр” явган аялал зохион байгуулагдлаа - "Газрын харилцаа-Цахим шилжилт" аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа

ЗДТГ-ын 2021 оны 04 дүгээр сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 29

       Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол “Коронавируст халдвар (Ковид-19) цар тархалтын түвшинг тогтоож , төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаал “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай түр журам”, Улсын Онцгой комиссын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2 дугаар тогтоолыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллалаа.

1  сарын байдлаар сумын Засаг даргын А захирамж 27 , Б захирамж 1, сумын Засаг даргын Тамгын даргын А тушаал 0,  Засаг даргын Тамгын газрын даргын Б тушаал 1, сумын Засаг дарга, Тамгын газрын даргаас явсан бичиг 104, аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хариутай  бичигт хяналт тавьж хариуг хүргүүлэн ажилласан.

Удирдлага зохион байгуулалтын ажлаар:

Аймгийн Засаг даргын А/15 дугаар “Бүх нийтийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийг хэрэгжүүлэн Шаамар сум, Дулаанхаан тосгоны  төр төсвийн болон хувийн ААН-ийн нийт 32 байгууллагын 10586,2 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт их цэвэрлэгээг хийлээ. Энэхүү ажлыг 7 хоног бүрийн баасан гаригт тогтмол хийхээр болсон.

Сумын хэмжээнд эргүүл хяналтыг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр, шуурхай штабыг 24 цагаар тус тус ажиллуулж байна. Сумын хэмжээнд Улаанбаатар хотоос 1 тээврийн хэрэгсэлтэй, эрсдэл бүхий сумаас ирсэн 3 тээврийн хэрэгсэлтэй, нийт 16 хүнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөвлөмжийн баталгааны маягт бөглүүлэн нийт 7 өрхийн 16 том хүн хамт байгаа өрхийн гишүүдийн тоо 11, нийт 27 хүн гэрийн ажиглалт байна.

Аймгийн Засаг даргын А/108 дугаар  “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэн коронавирусын /Ковид-19/-ын тархалтын түвшинг сумын хмжээнд тогтоож, холбогдох арга хэмжээ авч төлөвлөгөө боловсруулан ажилласан.

Мөн Аймгийн Онцгой комиссын 11 дүгээр тогтоолын дагуу Сэлэнгэ аймагт “Улаан” түвшинд шилжсэнтэй холбогдуулан харилцаа, холбоо, шуудан, эрүүл мэндийн яаралтай үйлчилгээ, эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа, хүнс, шатахуун түлш болон авс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт, газар тариалан, уул уурхай, зам, барилга, эрчим хүч, инженерийн байгууламж, оршуулгын үйл ажиллагааны хөдөлгөөнийг сумдын Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн аймгийн Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлэн ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Шинээр төрсөн 4 хүүхдэд төрсний гэрчилгээг олгосон. Нас барсны гэрчилгээ авах хүсэлт гаргасан 3 иргэн, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд шинээр-3 иргэнд, 25 ба 45 насны иргэн үнэмлэх солиулах- 4 иргэн, шилжин ирэх хүсэлт гаргасан 1 иргэний бүртгэлийг хийж, нотлох баримтын дагуу хаягт бүртгэсэн. А-5 лавлагаа 20 ширхэг, А-4 лавлагааг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгон ажиллаж байна. Төрсний гэрчилгээ дахин авах хүсэлт гаргасан 3 иргэнд олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 04 сарын 09-нд хааж шилжилт хөдөлгөөний нотлох баримт, шилжилт хөдөлгөөний дэвтэр, маягтыг Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Шаамар сумын хэмжээнд ажиллах итгэмжлэгдсэн ажилтны судалгааг гаргасан Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангаар 24 ажил олгогч, сайн дурын даатгалд 3 иргэнийг хамруулж нийт 30750.55 сая төгрөг төвлөрүүлж ажиллахаас 4 сард 30750.55 сая төгрөг төвлөрсөн байна. Шинээр 2 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 1 иргэн тахир дутуугын тэтгэвэр тогтоолгож өссөн дүнгээр  нийт  өндөр насны тэтгэвэрт 350  хүний 137580.0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 98 хүний 35680.0 сая төгрөг, тэжээгчээ алдсан 26 хүний 85000.0 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3277.5 сая төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 иргэний 2813187 сая төгрөг, оршуулгын зардал 3 иргэнд 3000,0 сая төгрөг, ажилгүйдэлийн   тэтгэмж 5 иргэнд 3103740 сая тус тус олгож ажилласан байна.

Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 17  өргөдөл хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шаардлагатай материалуудыг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж дээд шатны байгууллагад уламжлан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид байнгын асаргааны сунгалт -4 хүн, байнгын асаргаа шинээр -3 хүн, цалинтай ээж-2 хүн, жирэмсэн эх -1 хүн, хүнсний талонд орох иргэний өргөдөл-1ш

            Хүнс авдаг 10 өрхийн 87 гишүүнд 2021 оны 03 дугаар сарын хүнсний  тэтгэмж болох 952,000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

Байгаль орчны ажил үйлчилгээний чиглэлээр:

 

Аймгийн засаг даргын А/26тоот захирамж, сумын засаг даргын А/70 тоот захирамжийн хэрэгжилтийн хүрээнд “Ойн хээрийн түймэр”-ийн эргүүл шалгалтыг тогтмол хийж 70-н иргэнд анхааруулга санамжийг тарааж 11 ААНБ-д захирамж тараан ойн хээрийн түймрийн тодотгол хийн 1,2-дугаар ээлжинд ажиллах албан хаагчдыг тодотгон ажиллалаа. Зургаан  нөхөрлөлийн ахлагч нартай ойн хээрийн түймрийн хариуцлагын гэрээ байгуулан ажиллалаа. ТНБЦГХЗ-ийн мэргэжилтэн нартай  хамтран малчин, мал бүхий 15-н иргэнтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилласан байна Төв хогийн цэгийг хоёр удаа  трактороор түрж хог хаях зам гарган ажилласан. Шаамар 6км-ээс Сүхбаатар самбар хүртэлх 2.5км замын орчмыг ЗДТГ-н зургаан албан хаагч, төв хогийн цэгт зорилтот бүлгийн 8-н иргэн, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн , мал эмнэлгийн улсын байцаагч нартай хамтран 1.5 тн хог 32 ширхэг золбин нохой, үхэр 16, адуу 24, хонь 30 ширхэг сэг зэмийг ариутгал хийн устгалд оруулсан болно. Байгалийн эсрэг гэмт хэргийн эргүүл шалгалтыг тогтмол хийж бойны тохой, 28-н гарам зэрэг газраас зохих зөвшөөрөлгүй хоёр иргэнийг журамлан “Зөрчлийн тухай” хуулиар тус тус хоёр зуун мянган төгрөгөөр торгон торгуулийн  үнийг төрийн санд төвлөрүүлэн ажилласан. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-н даргын 148-н тоот зөвлөмжийн дагуу хуурайшилтын улиралд сум орон нутгаас түймрийн талаар мэдээ мэдээллийг байнгын жижүүрийн утсанд тогтмол өгч ажиллалаа.

Мал эмнэлэгийн үйлчилгээний чиглэлээр:

Мал  эмнэлгийн нэгдсэн системд  2021 онд зөгийн аж ахуй эрхлэгч иргэн-183, ААН-3, нийт 4113 бүл зөгийн мэдээллийг  цахим системд шивж оруулж, 2021 онд  зөгийн аж ахуйд хийгдэх ажил арга хэмжээний төлөвлөлтийг программд оруулж байна. 2021 онд шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралын  тэргүүлэгчдэд танилцуулж санал оруулж мэргэжил арга зүйн талаас нь тайлбар хийж батлуулсан.

2021 оны 3 дугаар сард МЭҮН-н эмч нар нийт 32 гарал үүслийн цахим гэрчилгээ бичигдэж 32-н баталгаажуулж, татгалзаж цуцалсан гэрчилгээ гараагүй  3 дугаар сард ерөнхий газрын даргын 09 тоот 13 төрлийн маягтын дагуу сарын мэдээг МЭҮН-н эмч нараас хүлээн авч нэгтгэн аймгийн мал эмнэлгийн газрын нэгдсэн имэйл хаягт илгээсэн. Өдөр тутам бичигдсэн  цахим гэрчилгээний мэдээг өглөө, оройд байнгын гаргаж өгч мал эмнэлгийн тасгийн нэгдсэн групп-д мэдээлж ажиллаж байна. Сумын зөгий аж ахуй эрхлэгч иргэдэд зөгийн тодорхойлолтыг 21 иргэнд баталган гаргаж өгсөн.

Сумын цахим хуудсанд, мэдээ мэдээлэл тавьж иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна. Сумын Засаг даргатай зөвшилцөж суманд МЭҮН-үүдэд ажлын байр гаргаж өгөх талаар уулзаж ажлын байрыг очиж үзэж ажлын байрандаа засвар хийж орох талаар МЭҮН-н эмч нартай зөвлөлдөж тохиролцсон. Сумын Засаг даргын захирамжаар золбин нохой устгах ажлын хэсэгт орж ажиллаж, сумын байгаль орчин, багийн Засаг дарга нартай хамтран 28 нохой, үхэж хорогдсон малын сэг зэм, адуу-16 үхэр-25, хонь-31, ямаа-40, шатааж устгаж халдваргүйжүүлэлт хийж устгасан.

Төсөв санхүүгийн байгууллагын ажил үйлчилгээний чиглэлээр:

Аймгаас авах санхүүгийн дэмжлэгээр өссөн дүнгээр 2021 оны 04 дүгээр сарын 24-ний байдлаар 380198800 төгрөгний санхүүжилт авахаас 333387450 төгрөгний санхүүжилтийг хүлээн авсан. Орон нутгийн ерөнхий орлого 25702700 төгрөг төвлөрүүлэхээс 17431009 буюу 67.82% -ийн  гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн байгууллагуудад өссөн дүнгээр 2021 оны 04 дугаар сарын 24-ний 763 гүйлгээг шивж   715967104.72 төгрөгийн санхүүжилтийг ЗЭБ №1 маягтын дагуу олгож ажилласан байна.

Нийгмийн бодлогын ажил үйлчилгээний чиглэлээр:

            Дэлхий нийтэд коронавирус /Ковид-19/ цар тахал гарсантай тархсантай холбогдуулан Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудыг дархлаажуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн хүмүүнлэгийн арга хэмжээг 2020 оноос эхлэн амжилттай зохион байгуулж байгаа билээ.Уг ажлын хүрээнд Шаамар сумын 1,2 дугаар багийн хэмжээнд 120 өрхөд тус бүр 100,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгний хүнсний тусламж үзүүлсэн. Сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/14 тоот захирамжаар 120 өрхийг сонгох, төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Засаг даргын Орлогч Э.Учралаар ахлуулсан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, эцсийн байдлаар 120 өрхийг сонгох, ДЗОУБ-ийн Сэлэнгэ хөгжлийн хөтөлбөрөөс ирүүлсэн судалгааны маягтын дагуу судалгааг нэгтгэн гаргаж, дансны дугаар тулгах, хүнсийг өрх бүрт олгох зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа.

Хүүхдүүдийг осол гэмтэл, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүднээс Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/81 тоот захирамжийн хүрээнд сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд 7 хоногийн хугацаанд хуваарийн дагуу оройн цагаар гудамж, хэсгүүдэд хөдөлгөөнт эргүүлээр ажиллалаа.Мөн иргэдийг хөршийн холбоогоо сайжруулах, хөрш айлд нь харгалзах хүнгүй хүүхэд байгаа тохиолдолд, хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа тохиолдолд бидэнд мэдээлж ажиллах талаар мэдээлэл бэлтгэн сумын цахим хуудсанд байршуулсан.

 Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээллийн дагуу 04 дүгээр сарын 09-ны өдөр Охиндий 2 дугаар багаас ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн шуурхай хуралдааныг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу хүүхэд үрчилж авахаар хүсэлт ирүүлсэн 1 иргэний холбогдох материал, тухайн айлын нөхцөл байдлын үнэлгээг хүлээн авч хянан үзээд Сумын Засаг даргын 2021 оны А/39 тоот захирамжаар шийдвэрлэсэн.

Иргэд олон нийтэд төрийн байгууллагаас зохион байгуулсан ажил арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс сумын цахим хуудсаар дамжуулан сумын хэмжээнд зохион байгуулагдсан ажил арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл 5, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 15 төрлийн мэдээ мэдээлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиглэлээр 6 төрлийн мэдээ мэдээлэл, 1 видео бичлэг, зар мэдээлэл 12 нийт 33 төрлийн мэдээ мэдээллийг сумын facebook хуудсанд байршуулж ажиллалаа. Мөн сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сараас эхлэн гарсан 31 захирамжийг сумын цахим хуудсанд байршуулж ажилласан

Сүүлд нэмэгдсэн мэдээ