Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

ШААМАР СУМЫН 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 38

ШААМАР СУМЫН 2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН
2020.06.25                                                                                                                                                           
Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:
2020 оны хагас жилийн байдлаар сумын Засаг даргын Тамгын газарт дээд шатны байгууллага болон аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагаас төрийн байгууллагын цахим шуудан, байгууллагын удирдлагын цогц программ /able/-аар ирүүлсэн үүрэг даалгавар, чиглэлийг авч үзэхэд 346 албан бичиг  хүлээн авч бүртгэн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулан цохолт хийлгэн холбогдох ажилтан, албан хаагчдад шилжүүлж, 215 хариутай бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хариуцсан ажилтан, байгууллагаар гаргуулан хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллалаа. Байгууллагын удирдлагын цогц программыг ашиглан ирсэн, явсан бичигт хяналт тавьж зарим ажилтнуудын хаяг руу албан тоотуудыг илгээж “Цахим засаглал хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны 29, 30, 62, 63, 64, 68, 78, 102, 188 тоот тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01-11 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 01 тоот албан даалгавар, аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 тоот тогтоол, бодлогын чанартай аймгийн Засаг даргын захирамж  35 ирснээс зохион байгуулалтын шинжтэй  15 захирамж, Монгол Улсын Засгийн газрын тогтоол 5, Төрийн албаны зөвлөлийн тогтоол 1, зөвлөмж 1 ирснийг тухай бүр нь сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргад танилцуулж  холбогдох ажилтнууд болон төсвийн байгууллагуудад тараан өгч дагаж мөрдөн ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хорооны харъяалагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуулийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэгтэй сумын сонгуулийн хороонд 5 хүн, санал авах 3 хэсгийн хорооны байранд хэсгийн хорооны гишүүд,  МТ-ийн даамал 3, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 3, цагдаагийн ажилтан 3, эрүүл мэндийн ажилтан 9, онцгой байдлын чиг үүргийг гүйцэтгэгч 3, нөөц даамал 1 нийт 46 хүн ажиллалаа. Үүнээс сумын сонгуулийн хорооны гишүүний 3 нь буюу  60 хувь нь эмэгтэй, санал  авах  байрны  зохион байгуулагчдын 30 нь буюу 65.2 хувь нь эмэгтэй байлаа.
Сумын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн үндсэн сонгогч 2643, түр хасав тэмдэглэгээтэй 117 сонгогч байв. Нэрсийн жагсаалтыг хэсгийн хорооны дарга нарт 6-р сарын 17 өдөр хүлээлгэн өгсөн. Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймгийн сонгуулийн хорооноос хүлээн авч нийт саналын хуудас 2890 ширхэг, санал тоолох төхөөрмж 3 ширхэг, саналын хайрцагны лац 33 ширхэг, зөөврийн хайрцаг 3 ширхгийг тус тус хүлээн авч хэсгийн хороодод тухайн өдрөө хүлээлгэн өгсөн. Мөн дугтуй, брайл хавтас, санал авах заавар, саналын хуудасны хавтас, сонгогч танаа зөвлөмж, CD зэргийг хэсгийн хороодод хуваарилан тараасан. Сумын сонгуулийн хороонд 2890 саналын хуваарилагдсаныг сонгогчдын тоог харгалзан хуваариллаа. Санал авах ажиллагаанд нийт 1908 саналын хуудас зарцуулагдсан. Сонгогч буруу тэмдэглэл хийж төхөөрөмж уншаагүйгээс хүчингүй болсон 26 хуудас, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад зарцуулсан 26, санал тоолох төхөөрөмжөөр санал авахад зарцуулсан 1856, зарцуулагдаагүй саналын хуудас 982 үлдэгдлийг хуулийн дагуу хүчингүй болгож, битүүмжилсэн уутанд хийн хүлээлгэн өгсөн. Нэрсийн жагсаалтад бичигдсэн 2643 сонгогчоос саналаа өгсөн 1883 сонгогч, хамрагдалт 71.28 хувь. Санал хураалтын дүнгээр Ч.Ундрам 908 санал буюу нийт сонгогчийн 48.2%, Ж.Эрдэнэбатын төлөө 891 сонгогч буюу нийт сонгогчийн 47.3%, Д.Өнөрболор 832 санал буюу сонгогчдын 44.2% нь саналаа өгсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын дагуу  сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах явцад халдвараас урьдчилан сэргийлэх журмыг баримтлан ажиллаж, иргэд сонгогчдыг урьдчилан сэргийлэх сурталчилгааны самбарыг бэлтгүүлэн сурталчлах, мэргэжлийн байгууллагаас гаргасан бичлэг, зурагт хуусыг цахим орчинд байршуулах ажлыг зохион байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сонгуулийн хорооны харъяалагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуулийг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах сурталчилгааны самбарыг 7 хоног бүр шинэчлэн гаргахад нийт 62 ширхэг хуудас материал бэлтгэн хэвлэсэн. “Сонгогч санал өгөх алхам”, “Сонгогч та”, “Иргэн та сонгууль өгөхдөө”, “Ардчилсан нийгэм дэх сонгуулийн ач холбогдол”, “Сонгох эрхээ эдлэх нь”, “Сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцохын ач холбогдол”, “Санал өгөх өдөр иргэдийн оролцоо” зэрэг гарын авлага зөвлөмжийг бэлтгэн сумын сонгуулийн хорооны гишүүн, хэсгийн хороодын гишүүд, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нийт 1056 өрх, 2548 иргэнд тарааж, сонгуулийн өдөр санал авах байранд саналаа өгөхөөр ирсэн 1882 сонгогчийн халууныг хэмжиж, гарын ариутгалыг 2 удаа хийлгэн, амны хаалт, нэг удаагийн бээлийгээр үйлчилж, зай барих дүрмийг сахиулж ажилласан. Мөн санал авах байрыг журмын дагуу чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг журмын дагуу тогтоосон хугацаанд хийлгэж, хатуу гадаргууг ариутгаж ажилласны үр дүнд ямар нэгэн ноцтой асуудал гараагүй.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор орон нутагт үйл ажиллагаа явуулж буй "Нэг цонхны үйлчилгээ"-г өөрчилж, операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг "Үйлчилгээний нэгдсэн төв" байгуулж иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ. Үүнд: мэдээлийн технологийн дэвшилтэд боломжид тулгуурлан төрийн байгууллагуудын иргэн, аж ахуй нэгжид олгодог лавлагаа, үйлчилгээний хүсэлтийг системээр хүлээн авч цахимаар олгон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл явцыг ил тод болгох, төрийн албаны ачааллыг хөнгөвчлөх зорилгоор төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг нэвтрүүлж төрийн үйлчилгээг хүргэж байна. Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны журамын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  тоног төхөөрөмжийг  зааврын дагуу бүрэн суурьлуулан ажиллаж байна. Сүлжээний холболтыг 2020-05-13  өдөр хийж дуусгасан. Төрийн үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn-ээр дамжуулан иргэдэд лавлагаа олгоогүй байна. Сүлжээнд холболт хийхэд алдаа гараад байгаа учир өнөөдөр байдлаар иргэдэд үйлчилгээ үзүүлээгүй байна.
Сумын “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-өөр дамжуулан операторын системээр иргэдэд 10 төрлийн 53 лавлагаа олгосон байна. Үүнд:
•    Жолоочийн лавлагаа мэдээлэл 15 иргэнд
•    Жолоодох эрхийн оноо 12иргэнд
•    Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт 17 иргэнд
•    Иргэний үнэмлэхний лавлагаа 17 иргэнд
•    Тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл 2 иргэнд
•    Гэрлэсний лавлагаа 2 иргэнд
•    Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт 1 иргэнд
•    Цахим бүртгэлд хамрагдсан эсэх  1 иргэнд
•    Оршин суугаа хаягийн  тодорхойлолт 1 иргэнд
•    Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт 1 иргэнд  нийт 53 лавлагаа иргэд олгосон байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч 2020 оны 2-р улирлын байдлаар шийдвэрлэлээ. 2020 оны 2-р улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв байгууллагад хандаж ирүүлсэн 646 өргөдөл, гомдол, санал хүсэлт бичгээр 646 ирүүлсэн байна. Үүнд: Сумын ЗДТГ-т 19, 1 дүгээр цэцэрлэгт 4, Соёлын төвд 2, Эрүүл мэндийн төвд 1, нийгмийн халамжид 73, нийгмийн даатгалд 62, улсын бүртгэлд 98, газрын албанд 298, татварын албанд 65, багийн Засаг дарга нарт 24 өргөдөл ирүүлснээс 635 өргөдлийг шийдвэрлэж, хугацаа болоогүй буюу хугацааг сунгасан 11 өргөдөл хяналтанд байна.
Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагаар 2020.05.30-наас 2020.06.25-ны хооронд амбулаторын үзлэгээр 185 иргэн үзүүлж, томуугийн өвчлөлтэй 0-5 насны 4 хүүхэд бүртгэгдэж, стационарын үзлэгээр 9 иргэд үзүүлснээс амьсгалын замын эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөн байхгүй ба 9 хүн хэвтэн эмчлүүлснээс эдгэрч  биеийн байдал сайжирсан энд архаг хууч өвчтэй хүмүүс  хэвтэн эмчлүүлж  байна. 2020 оны 06 дугаар сарын 25-ны байдлаар нийт 61 дуудлага хүлээн авсанаас томуу, томуу төст өвчний дуудлага байхгүй байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр бусад улс орноос тусгай үүргийн нислэг, орон нутгийн боомтуудаар нэвтэрсэн болон бусад шалтгаанаар тусгаарлалтад байсны дараа гэртээ өөрийгөө үргэлжлүүлэн тусгаарлаж байгаа 3 иргэнд журмын дагуу хяналт тавьж, урьдчилан сэргийлж ажиллахыг хийж анхааруулж байна.
Хөрөнгө оруулалтын чиглэлээр:
2019-2020 оны гүйцэтгэлтэй Улсын төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын “Нийтийн ахуй үйлчилгээ, халуун усны барилга”-ын ажлыг сонгон шалгаруулалт хийгдэж “Сэнх” ХХК шалгарч гүйцэтгэн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисст үүрэг даалгаврын биелэлттэйгээр хүлээлгэн өгсөн.
2019 оны Улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын “Дулаанхаан тосгонд Төрийн албан хаагчдын 8-н айлын орон сууцны барилга”-ын ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн “Сэнх” ХХК шалгаран санхүүгийн асудлаас үүдэн 2019-2020 он дамнуулан хэрэгжүүлж 2020 оны 06 дугаар сард багтаан Улсын комисст үүрэг даалгаврын биелэлтээр хүлээлгэн өгсөн.
Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад дараах ажлууд тусгагдсан байна. Үүнд: Сумын Дулаанхаан тосгоны Соёлын төвийн дээврийн их засварын ажил-57 сая төгрөгийн өртөгтэй ажлыг “Хүчит Сэлэнгэ” ХХК гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн сумын ЕБС-ийн байрын цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн шугам сүлжээний их засвар-46 сая төгрөгийн ажлыг сонгогдсон компани шалгаран гүйцэтгэж байна. Дулаанхаан тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын ажлыг 78 сая төгрөг, Ахмадын байрны их засварын ажил-10 сая төгрөгийн ажлыг дуусгахаар шалгарсан байгууллагууд ажиллаж байна. Аймгийн хөрөнгө оруулалтаар Дулаанхаан тосгоны баяр наадмын талбайн ажлыг сонгон шалгарсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэж баяр наадмаас өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Бусад ажил үйлчилгээний чиглэлээр:
2020 онд үр тариа 2440 га, төмс 120 га, хүнсний ногоо 232,73 га-д, Ногоон тэжээл 33 га-д тус тус тариалалт хийж, 716 га-д уринш бэлтгэх төлөвлөгөөтэй байна Уринш хийх 3 ААН-ийн хор, шатахууны захиалгыг Сэлэнгэ аймгийн ХХААГ-т уламжилсан( Сумын үр тарианы аж ахуйн нэгж эрхэлдэг 1 игэн  4 ААН-н  2020 оны хаврын тариалалт болон ургамал ургалтын хугацаанд  шаардагдахдах үр  Билгүүндоодой 15 тн, “Мон-Апи” ХХК 15тн, хор гебицид раундап 3.25/тонн, Тебутин 120 литр, пумасупер 800/литр/, алмазис 11.5 кг захиалага болон “Ундрагч” ХХК, “Билгүүндоодой” ХХК нөөцөлсөн 80 тн  үрийн судалгааг, гарган хүргүүлэн хаврын тариалалт технологийн дагуу хугацаандаа дууссан.
Жимс жимсгэнийг 13 га талбайд тариалалт хийж, хамгаалагдсан хөрсний тариалалтыг 2019 онд 4200 м.кв хүлэмжинд тариалж байсныг 2020 онд 6362 м.кв болон нэмэгдүүлж, “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд энэ онд 365 иргэн төмс 120 га-д тариалж, хүнсний ногоог 232,73 га-д тариалалт хийсэн. Өнгөрсөн онтой харьцуулахад төмсний тариалалт 30%, хүнсний ногооны тариалалт 5%-иар тус тус нэмэгдсэн нь сумын хүн амыг төмс, хүнсний ногоогоор 100% бүрэн хангах нөхцөл бүрдээд байна. 2020 онд тариалалт хийсэн 2819.13 га талбайгаас 1800 га талбайг бордож нийт талбайн 64 хувийг бордсон байна. 
Сум хөгжүүлэх сангаас 2011-2019 онд зээл авсан 72 иргэний зээлийн үлдэгдэлийг 2011-2019 он хүртэл бүх төлөлтийг шүүж үлдэгдэл, алданга, хүү, рд дугаарыг бүртгэлд тулган баталгаажуулж сумын Засаг даргад танилцуулан, тулгалт хийсэн файл болон  2020 оны хагас жилийн эргэн төлөлтийн мэдээг Сэлэнгэ аймгийн ХХААГ-т сар бүр хүргүүлэн, “Сум хөгжүүлэх сангийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн програмд” нийт 9 иргэний барьцаа хөрөнгийг бүртгэлд хамруулан, 72 зээлдэгчийн үлдэгдэлийг СХС-ын сүүлийн тулган баталгаацуулалттай тулгаж зөрүүтэй байсан 2 иргэний зээлийн үлдэгдэлийг засаж бүрэн шивж оруулан төврүү сар бүрт дамжуулах ажлыг тогтмол хийн, оны эхэнд байсан 81 зээлдэгч иргэдтэй тухай бүрт уулзаж мэдэгдэж ажилласны дүнд хагас жилийн байдлаар 2  иргэн зээлээ бүрэн төлж барагдуулаад байна. 2020 оны хагас жилийн байдлаар санд 4644600 төгрөгний орлого оруулсан үүнээс хүүгийн орлого 165600 үндсэн зээлийн орлого 4479000 төгрөг байна.
Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын тухай шинэчлэгдсэн хуулийг нийт татвар төлөгчдөд иргэдэд сурталчлан таниулан шинэ “ETAX.MTA.MN”-ээр хэрхэн бүртгэлээ шалган нэвтэрч орох. Тайлан хэрхэн илгээх талаар заавар зөвлөгөө өгсөн. Үүнээс: Өөрийн хөрөнгөөр амьдрах орон сууц барьсан, орон сууц худалдан авсан анх удаа хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа 7 иргэн, орон сууцны хөнгөлөлт үргэлжлүүлэн эдэлж байгаа 14 иргэн, сургалтын төлбөрийн буцаан олголтын хөнгөлөлт эдлэх 40 нийт 61 иргэний өргөдлийг хүлээн авч тайланг боловсруулан илгээн баталгаажуулж 21,362,335.74 сая төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 24,  25-нд  ХААН банк, Төрийн банк, Голомт банкуудаар тус тус иргэндийн дансанд шилжүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын авто тээврийн хэрэгслийг үзлэг тооллогод оруулах давтамж оношлогооны төлбөрийн тухай 2016 оны 213 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны А/04 тоот захирамжийг үндэслэн сумын Засаг даргаар батлуулсан ажлын хэсэг байгуулан 2020 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж, 465 тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн хяналтын Улсын үзлэгт хамруулж оношлууллаа.
    Статистикийн цагалбар мэдээг тогтсон хуваарийн дагуу цахим программд бүрэн шивж баталгаажуулан ажиллалаа. Сумын 3-н багийн Засаг дарга нар, ХАА-н тасгийн мэргэжилтнүүдээс мал төллөлт, төл бойжилтын мэдээг ХАА-1 маягт, Том малын зүй бус хорогдлын мэдээг ХАА-2 маягтаар гаргуулан авч цахим программд шивж баталгаажуулан цаасаар хүлээлгэн өгсөн. Үүнд: 2019 оны жилийн эцэст тоологдсон төллөх насны 10601 толгой хээлтэгч малаас 2020 оны 06-р сарын байдлаар 10474 толгой мал төллөж, төл бойжилт 98,8 хувьтай бойжиж байна. Зүй бус хорогдлоор 35 толгой мал бүртгэгдсэнээс 16 толгой хээлтэгч мал хорогдсон байна. Хагас жилийн мал тоологын ажил Засаг даргын захирамжийн дагуу орлогч даргаар ахлуулсан нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж 2020 оны 5-р сарын 25 ны өдрөөс 2020 оны 6-р сарын 08-ны хооронд явагдаж, 2020 оны 06 сарын 12 ны өдөр аймгийн статистикийн газарт хүлээлгэж өгсөн. Үүнд: нийт 97 өрх сонгогдож  сонгогдсон өрхүүдэд тооллогыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Мөн хяналтын тоог сум тосгоны 10 өрхөд хийхэд  тоолого ямар нэг зөрчилгүй явагдсан байв.
    Хэрэглээний үнийн нөөцийн судалгааг 10 аж ахуй нэгжээс 6-р сард 4 удаа авч сумын “Шуурхай штаб”-ыг мэдээллээр ханган ажиллаж байна. Судалгааны мэдээллийг 7 хоногт 2 удаа аж ахуйн нэгжүүдээс авч ажиллаж байгаа бөгөөд 6 сарын 30 ний өдрийн байдлаар  Мах 780 кг, гурил 1,6 тн,  будаа 4029 кг, төмс 150 кг, хүнсний ногоо 470 кг- н нөөцтэй байна. Нөөцийн мэдээ судалгааг аймгийн МХГ, ОБГ-т хүргүүлэн ажиллаж байна.


Хянасан:ЗДТГ-ын дарга                                               М.Ганболд
            Тайлан гаргасан:Бичиг хэргийн ажилтан             Н.Дугармаа
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ