Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

Шаамар сумын ЗДТГ-ын 2020 оны 05-р сарын гүйцэтгэлийн тайлан

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 67

 

ШААМАР СУМЫН 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН  ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2020.05.25                                                                                                               

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

            2020 оны 04-р сарын 29 ний өдрийн А/130 тоот “Аймгийн Засаг даргын 2020 оны А/115 захирамжид нэмэлт өөрчлөлт оруулж архи зарах хугацааг сунгах тухай” захирамжийг хүлээн авч сумын Засаг даргын 2020 оны 05-р сарын 01 ний өдрийн А/49 тоот захирамжаар Сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг хүнсний дэлгүүрүүдэд байгаа архи согтууруулах ундааг тоолж лацдах ажлын хэсгийг томилон, хориглосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаж, гэмт хэрэг, зөрчил үйлдэх шалтгаан нөхцлийг үүсгэж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж болон гар дээрээс худалдан борлуулсан иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад /Г.Гэрэлт-Од/-д үүрэг болгон ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч хэсгийн төлөөлөгч цагдаагийн Ахмад Э.Гэрэлт-Од Монгол улсын Зөрчлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүдэд 01 тоот албан мэдэгдэл өгч улс орон цаашлаад дэлхий нийтээрээ гамшгийн онц байдал зарласан энэ үед иргэний үүргээ ухамсарлан хууль тогтоомжоо сахин биелүүлэхийг уриалан ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 9 дэлгүүрээс тусдаа агуулахтай “Шонхлой”, “ Сод Монгол групп” ХХК-ний архины агуулахыг хэсгийг төлөөлөгчийн лацаар бусад агуулахгүй 7 дэлгүүрийн архи 747 ширхэг, вино 33 ширхэг, пиво 700 ширхэгийг тоолж хайрцаглан лацдаж, тэмдэглэлийг үйлдэн баталгаажуулж ажилласан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 05-р сарын 06 ний өдрийн А/136 тоот захирамжаар цуцалсан.

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа явуулж буй “Үржин бадрах “ХХК” Шаамар сумын Засаг даргын орлогч Т.Өлзийжаргалтай хамтран ажиллах гэрээ байгуулан, аж ахуй нэгж байгууллагуудын бие засах газар, айл өрхийн нүхэн жорлонг шингэн болон хуурай ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгүүлсэн. Үүнд: Суманд үйл ажиллагаа явуулж байгаа 7 аж ахуй нэгж, байгууллагын 394мкв талбайд “АНАВИДИН” бодисоор нойтон халдваргүйтгэл хийж, мэрэгч хортон шавьжаас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг 6 аж ахуй нэгж, байгууллагад хийлгэж, аж ахуй нэгж байгууллагын 8-н бие засах газарт хлорын шохойгоор халдваргүйтгэл хийсэн. Мөн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр багийн нийт 65 өрх айлын нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэлийг хийж, Охиндий 2 дугаар багийн 15 өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг сунгасны дагуу сумын “Шуурхай штаб”-ын хариуцлагатай жижүүрийн хуваарийг сунгаж, 2020 оны 05 дугаар сарын 30-ныг хүртэл сунган олон нийтийн газар бага насны хүүхүүдийг зорчуулахгүй байхад хяналт тавих, албан байгууллага аж ахуй нэгжүүдэд ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхэд хяналт тавих өдрийн цагаар ажиллах олон нийтийн эргүүлийг сумын Засаг даргын 2020 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар байгуулсан, ажлын хуваарийг сунган байгууллагын албан хаагчдыг дахин ажиллууллаа.

Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад 7 хоног бүрийн Пүрэв гарагт 13 удаа, цаг үеийн шаардлагатай хугацаатай мэдээллийг 9 удаа, мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн 8 төрлийн судалгааг хүснэгтийн дагуу гарган aok@selenge.gov.mn, emer.selenge@yahoo.com хаягаар  тогтмол хүрүүлж байна.  Шинэ коронавирусын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэл, зохион байгуулах,  хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх тухай 68 үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэл ирүүлснийг төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд мэдээлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс иргэдэд Шинэ коронавирусын халдварын урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлагыг бэлтгэн хүргүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, халдварт өвчний талаарх мэдээллийн холбогдох дээд байгууллага Эрүүл мэндийн яам, аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсаас татан авч сумын болон байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж иргэдийг мэдээллээр хангаж байна. Үүнд: 2020 оны 04 дугаар сарын 24-ны байдлаар өвчлөлт, тархалтын талаар 46 удаа, амны хаалт хэрэглэх зөвлөмж 45 удаа, сэрэмжлүүлэг 36 удаа, зөвлөмж 82 удаа, цахим зөвлөмж, 43 гаруй видео бичлэг, шторкыг байршуулж, 9658 иргэн хандалт хийж хуваалцсан байна.

Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагаар 2020.04.30-наас 2020.05.25-ны хооронд амбулаторын үзлэгээр 146 иргэн үзүүлж, томуугийн өвчлөлтэй 0-5 насны 2 хүүхэд бүртгэгдэж, стационарын үзлэгээр 7 иргэд үзүүлснээс амьсгалын замын эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөн байхгүй ба 7 хүн хэвтэн эмчлүүлснээс эдгэрч  биеийн байдал сайжирсан энд архаг хууч өвчтэй хүмүүс  хэвтэн эмчлүүлж  байна. 2020 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар нийт 43 дуудлага хүлээн авсанаас томуу, томуу төст өвчний дуудлага байхгүй байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр бусад улс орноос тусгай үүргийн нислэг, орон нутгийн боомтуудаар нэвтэрсэн болон бусад шалтгаанаар тусгаарлалтад байсны дараа гэртээ өөрийгөө үргэлжлүүлэн тусгаарлаж байгаа иргэдэд журмын дагуу хяналт тавьж, урьдчилан сэргийлж ажиллахыг хийж анхааруулж байна.

Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал “Улсын аварга фермер”-ээр сумын  Дэлгэрхааны 1-р багийн ахмад зөгийчин Дансрангийн Эрдэнэчимэг, Сэлэнгэ аймгийн “Аварга тариаланч”-ын болзол хангасан сумын Дэлгэрхаан 1-р багийн ногоочин Цоодолын Баттулга нарт шагналыг гардуулах ажлыг сумын төрийн захиргааны байгууллагаас УИХ-ын гишүүн, ажлын алба, Сэлэнгэ аймгийн ИТХ, ЗДТГ-ын ХХААГ-тай хамтран зохион байгууллаа. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумын сонгуулийн хороог аймгийн сонгуулийн хорооноос байгуулж, 5 хүний бүрэлдэхүүнтэй байнгын бус ажиллагаатай сумын сонгуулийн хороо 2020 оны 04 дүгээр сарын 22-ноос үйл ажиллагаагаа тогтмолжуулан сонгуулийн тухай хууль тогтоомж, мэдээ мэдээллийг иргэдэд сцрталчан таниулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Сумын хэсгийн хороонд ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын судалгааг гарган цахим сургалтанд хамруулж, сорилыг амжилттай өгснөөр сумын хэсгийн хороонд ажиллах төрийн байгууллагын албан хаагчдын бүрэлдэхүүн хэсэг тус бүрт 9 гишүүн ажиллахаар байгуулагдсан. Мөн мэдээллийн техонлогийн даамлын сургалтын орон нутагт зохион явуулахад шаардлагатай байр, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллалаа. Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтуудыг цахим сургалтанд хамруулж, нууцын баталгааг гаргуулан хамтран ажиллах гэрээг байгууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн ажилтнуудын үнэмлэхийг олгох ажлыг сумын сонгуулийн хороо кохион байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар 2 намын 36 сонгуулийн ажилтанд үнэмлэхийг журмын дагуу бүртгэн олголоо.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор батлагдсан сумын Дэлгэрхааны 1-р багийн дэнжийн “Гүний худгийн тохижилт, ухаалаг тоолууртай болгох ажил”-ыг 25.0 сая төгрөгөөр гүйцэтгэх, Дулаанхаан тосгонд “Хүүхдийн тоглоомын талбайн ажил”-ыг 35.0 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр баатлагдаж, сумын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусган батлуулж, аймгийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэн хянуулж, сумын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулсан. Мөн аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/459 дугаарын захирамжаар эрх шилжүүлсэн “Сумын Охиндий 2-р багийн замын засвар, зам талбай хийх ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны А/31 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, сумын Засаг дарга үнэлгээний хорооны гишүүдтэй  2 удаа уулзаж санал бодлоо солилцон 5-р сард багтаан дуусгаж ажиллахыг үүрэг болгосон. Үнэлгээний хорооны гишүүд 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр tender.mn цахим сонгон шалгаруулалтыг зарласан хэдий ч 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээхэд нэг ч ААН оролцоогүй тул Сэлэнгэ аймгийн “АЗЗА” зам арчлалтын байгууллага, “Сэлэнгэ Есөн эрдэнэ” ХХК, Дархан аймгийн “АЗЗА” замын компанид урилгыг сумын Засаг даргын орлогчоор албан тоот хүргүүлсэн хэдий ч 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн цахим сонгон шалгаруулалтад дахин нэг ч аж ахуй нэгж оролцоогүй байна. Энэ талаар зам арчлалтын мэргэжлийн байгууллагад хандахад төсөвт өртөг бага, холоос техник тоног төхөөрөмжөө татахад ихээхэн зардал гарах тул оролцоогүй болохыг мэдэгдсэн. Мөн сумын Дэлгэрхааны 1-р багийн дэнжийн “Гүний худгийн тохижилт, ухаалаг тоолууртай болгох ажил”-ыг 25.0 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх ажлыг сонгон шалгаруулалтыг цахимаар 2020 оны 05 дүгээр сарын 08-ны өдөр зарлаж, 2020 оны 05 дүгээр сарын 22-ны өдөр нээхэд мөн оролцогч саналаа ирүүлээгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор орон нутагт үйл ажиллагаа явуулж буй "Нэг цонхны үйлчилгээ"-г өөрчилж, операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг "Үйлчилгээний ээгдсэн төв" байгуулж иргэн, хуулийн этгээдэд төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж эхэллээ. Үүнд: мэдээлийн технологийн дэвшилтэд боломжид тулгуурлан төрийн байгууллагуудын иргэн, аж ахуй нэгжид олгодог лавлагаа, үйлчилгээний хүсэлтийг системээр хүлээн авч цахимаар олгон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл явцыг ил тод болгох, төрийн албаны ачааллыг хөнгөвчлөх зорилгоор төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг нэвтрүүлж үйлчилгээг хүргэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийг холбож бэлтгэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны байдлаар мөнгөн төлбөртэй 3 төрлийн лавлагааг 3 иргэнд,  үнэ төлбөргүй лавлагааг 28 иргэнд тус тус олгосон байна. Үүнд: Иргэний үнэмлэхний лавлагааг-1, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг-1, гэрлэлт бүртгэлтэй лавлагааг-1, жолоодох эрхийн онооны лавлагааг-12, жолоодох эрхийн онооны лавлагааг-13, авто тээврийн хэрэгсэлийн торгуулийн мэдээллийн лавлагааг 2, хүүхдийн мөнгөнд хамрагдаж байгаа эсэх тухай лавлагааг-1 иргэнд  тус тус олголоо. Хаягийн шинэчлэлттэй холбоотой 9 иргэнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тодорхойлолт, оршин суугаа хаягын тодорхойлолт 84 иргэнд өгч ирсэн бичиг тоот судалгааг цаг хугацаанд нь гарган хүлээлгэн өгч ажиллалаа.

Малын тоо толгой жил бүр өсөж бэлчээрийн даац багтаамж хүрэлцээ муутайгаас бэлчээр талхлагдаж доройтож байгаа суварга, Сүхбаатар самбар, ээж модны орчмын 400 га талбайд мэрэгчидтэй тэмцэх оготно устгалыг ажлыг Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, ХХҮГ-газартай хамтран зохион байгуулж, байгаль орчинд нөлөөгүй энгийн, механик, биологийн аргаар устгалыг хийж нүхийг шороогоор булж хөрсний эвдрэлийг хэвийн байдалд оруулан ажиллалаа. Оготно устгалын ажилд орон нутгаас 2 ачааны машин бусад багаж хэрэгслээр ханган 7 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 10 иргэнийг түр ажлын байраар ханган цалин хөлсийг аймгийн ХХҮГ-аас санхүүжүүллээ.

Хөдөө аж ахуйн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Монгол Улсын Хүнс, хөдөө, аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 09 өдрийн 01/1342 тоот бичгийн  дагуу ямааны ноолуурийн урамшуулалд хамрагдах сумын ямаатай малчин мал бүхий иргэдийн ямааны тоо толгойг нэг бүрчлэн гаргаж дансны дугаар, ямааны тоог нягтлан шалгаж хүргүүллээ. Үүнд: Дэлгэрхаан багт 43 малчин, мал бүхий өрхийн 3464 толгой ямаа, Охиндий багт 51 малчин, мал бүхий өрхийн 2595 толгой ямаа, Дулаанхаан багт 17 малчин, мал бүхий өрхийн 1114 толгой ямаа, нийт 111 малчин, мал бүхий өрхийн 7173 толгой ямаатай өрхийн судалгааг гарган аймгийн ХХААГ-ын МАА-н албанд хугацаанд нь хүргүүлэв. 

Монгол Улсын Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18,3, 18,3,1 дугаар заалт, аймгийн Засаг даргын 2020 оны 05 сарын 04 ний өдрийн А/133 тоот захирамжийн дагуу сумын ажлын хэсэг гарган Дэлгэрхааны 1-р баг, Охиндий 2-р багийн хонь, ямаатай 9 малчин өрхөд бог малын ангилалтыг 376 толгой хонь, 185 толгой ямаанд хийж нийт 561 бог малыг ангилалтад хамрууллаа.

Суманд үйл ажиллагаа явуулж байгаа Сэлэнгэ металь ХХК-ны ашиглаж байгаа ашиг шим өндөртэй 3 хээлтүүлэгчийг ээмэглэн бүртгэлд оруулж, холбогдох мэдээллийг аймгийн ХХАА-ын газрын МАА-н албанд хүргүүлэв. Ашиг шим өндөртэй хээлтүүлэгч сонгон авах ажлыг Охиндийн багийн малчин Ч.Батсүхийн Улаан ихэр удмын ямаанаас 2 ухна ишиг, Дулаанхаан багийн малчин Н.Баттулгын Дархад үүлдрийн хонины төлөөс 3 хурган хуц ялган авч малчинд үлдээн 7 сард төл мал ялган бүртгэлжүүллээ.

Сум хөгжүүлэх сангийн 2020 оны 04 дүгээр сарын эргэн төлөлтийн мэдээг аймгийн ХХААГ-т 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүргүүлэн, сум хөгжүүлэх сангийн нэгдсэн програмд 04 сарын эргэн төлөлтийн мэдээг шивж баталгаажууллаа.

Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг олгох, хяналт тавих ажлыг орон нутагт зохион байгуулж, орон нутгийн иргэдээс жимс жимсгэний модны 15 гаруй нэр төрлийн 1376 ширхэг суулгацыг УБ хотын чиглэлд тээвэрлэх 4 иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын чиглэлд 2 тн гурвалжин будааны үрийн нөөцийн тэвээрлэлт хийсэн 1 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэлд гарал үүслийн гэрчилгээ тус тус олгон хяналт тавьж ажиллалаа.

Сумын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны нөөц үнийн мэдээ судалгааг хавсралтын дагуу гарган долоо хоног бүрийн пүрэв гаригт ganbold_pu@yahoo.com цахим хаягт 4 удаа явуулж, Тамгын газрын статистикийн мэргэжилтэнтэй хамтран сум тосгоны нийт 13 дэлгүүрийн малын мах, гурил, будаа, төмс, хүнсний ногоо, зоорь агуулахад хүнсний ногоо хадгалсан 10 иргэн 1 аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг нэгтгэн хүргүүлж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний байдлаар агуулахын хүнсний ногоо бүрэн дууссан. Хаврын тариалалтын бэлтгэл хангах, үрийн нөөцийг бүрдүүлэх бизнес зээлэнд хамрагдах 20 төмс хүнсний ногоо эрхлэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ХАА-н тасгаас газар тариалан эрхлэгчийн тодорхойлолтыг холбогдох санхүүгийн байгууллагад гарган хүргүүлсэн.

2020 оны төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх мөн сумын ногоочдын хүсэлтийг харгалзан Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Эдэн хараа”  ХХК-тай тохиролцон эргэн төлөх хөнгөлөлттэй нөхцөлөөр  100 иргэнд төмсний үр, 200 иргэнд сонгины үр нийт 250 кг төл сонгино, 4 тн төмсний үрийг зохих журмын дагуу тус тус гэрээ хийж ногоочидод хувиарлан ажиллалаа. Сэлэнгэ аймгийн ХХАА-н газраас сумын ногоочдод дэмжлэг үзүүлэхээр хувиарлан ирүүлсэн хүрэн манжин, шар манжин, лууван, төмсний үрийг хүнсний ногооны үрний хэрэгцээ нэн шаардлагатай байгаа ногоочидод хувиарлан бүртгэлжүүлэлт хийж  давхардсан тоогоор Төмсний үр 38 иргэнд, Хүрэн манжингийн үр 73 иргэнд, Шар манжингийн үр 58 иргэнд, Луувангийн үр 67 иргэнд олгосон. 

Сургалт, сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" -ын дагуу хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг 2020.04.20-ний өдрөөс орон даяар эхлүүлж, төсөл хүлээн авах зарыг сумын ЗДТГ, албан байгууллагын мэдээллийн самбар, сумын цахим хуудас, сумын бусад зар, мэдээллийн цахим хуудаст байршуулж, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авах тухай, хөнгөлөлттэй зээлийн гарын авлага татах заавар холбоос, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр хэрхэн бүртгүүлэх тухай зурган мэдээлэл, төслийн талаарх мэдээлэл, 2020 оны  ерөнхий  бүх мэдээлэл авах холбоос, ЖДҮХС-гаас зарлагдсан  төсөлд хэрхэн хамрагдах талаарх онлайн сургалт болох талаар мэдээлж холбоосыг мэдээллээ. Төсөл хүлээн авах хугацаа 2020.05.19-ны 17 цагаар дуусгавар болж, уг төсөлд хамрагдах хүсэлт ирүүлсэн буй 5 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн сумын Засаг даргын албан тоотыг гарган олгосон.

АДРА” олон Улсын байгууллагын органик түншлэл төсөл 2018 оноос орон нутагт амжилттай хэрэгжиж суманд бүл, хоршооллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Бүтээлч Шаамар”, “Органик бал хоршоо”-д хамрагдан санхүүгийн зохих дэмжлэгийг авч, бизнесийн чадвахиа дээшлүүлэх сургалт, зөвлөгөөнд тогтмол хамрагдан ажиллаж ирсэн. Уг байгууллагаас 2020 оны 05-р сарын 21 ны өдөр зохион байгуулсан “Хамтын баталгаажуулалтын сургалт, тангараг өргөх арга хэмжээ”-ний үеэр 12 гишүүн тангараг өргөж, тус 2 хоршоо нь хамтын баталгаажуулалтын байгууллага болохоо батлан, хамтран ажиллах гэрээгээ байгуулж, энэ чиглэлээр зохион явуулсан сургалтанд 2 хоршооны 19 гишүүнийг хамруулж, чадвхижууллаа.

Мал эмнэлгийн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаварын хүрээнд сумын нутаг дэвсгэрт үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг устгах ажлыг Мал эмнэлгийн үржлийн нэгж, багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулж ажиллалаа. Үүнд: Охиндий 2 дугаар багийн нутаг модон дотор явуулын хүмүүсийн хаясан байсан 15 ширхэг хонины арьс, мөн голын гарам эрэг дагуух малын сэг зэмийг хогийн цэгт тээвэрлэн хүргэж, ухсан нүхэнд шатааж устгал хийсэн.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны А/10 тоот “Мал эмнэлгийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай” албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын Засаг даргад танилцуулж, захирамж батлуулан багийн МЭҮН-дэд хувилан хүргүүлж, мал эмнэлгийн арга хэмжээг эхлүүлэн, нэгдсэн системд төлөвлөгөөг бүртгэн оруулсан. Мал эмнэлгийн нэгдсэн системд МЭҮН-ийн 2019 оны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн судалгаа, 2020 оны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын үзлэгийн арга хэмжээнд хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын ажлыг фото зургаар баталгаажуулан мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэн баталгаажуулсан.

Сумын багийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нарт нэгдсэн системд ажиллахад анхаарах ауудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч бүтээгдэхүүний мэдээг нэгтгэн холбогдох дээд газрын ахлах байцаагчийн “mail” хаягаар илгээсэн. Бүртгэлээр үржилд-8 адуу, 4 үхэр, хүнсэнд 11 үхэр, үйлдвэрлэл худалдаанд 1 адуу гарал үүслийн зөвшөөрөлд хянаж, баталгаажуулсан байна.

Мал эмнэлгийн газрын даргын баталсан шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, улсаас санхүүжүүлэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тарилгын хуваарь, орон нутгаас санхүүжүүлэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээний тарилгын хуваарь, иргэд, малчинаас санхүүжүүлэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувиаруудыг МЭҮН-үүдэд хэвлэн гарган өгсөн. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын “зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн хүрээнд сумын брэнд бүтээгдэхүүн болох зөгийн балны хаяг шошгын судалгааг гарган хүргүүлсэн.

Байгаль орчины ажил үйлчилгээний чиглэлээр:

Ойн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон хаврын хуурайшилтын үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 18/02 тоот байнгын хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэсгийн цагдаа, Байгаль хамгаалагч нартай  хамтран эргүүл хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж орон нутгийн төв замаар зорчин явж байсан нийт 48 тээврийн хэрэгслийг шалгахад зөрчилгүй байв. Аймгийн төвийн 3 ААНБ-д түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгож төлбөрийг төрийн санд төвлөрүүлсэн.

Сумын ЗДТГ-ын албан хаагчидтай хамтран Сүхбаатар өндөрлөг орчимд Хандлагаа өөрчилье, Хоггүй цэвэрхэн Сэлэнгэ байршуулан ажиллалаа. Сумаас түр ажлын байраар хангагдсан 10 иргэнтэй хамтран төв хогийн цэг, Эрүүл мэндийн төвийн орчмын нйитийн эзэмшлийн талбайн хогийг цэвэрлүүлж 10 портер хогийг төв хогийг цэгт тээвэрлэн хаялаа. Мөн хог хаягдлын талаар болон ой хээрийн түймрийн талаарх зурагт хуудас, санамж, гарын авлагыг 160 гаруй иргэнд танилцуулж, тараан бүртгэж гарын үсэг зуруулж баталгаажуулж ажилласан.

“Зөв дадал ногоон ирээдүй” сарын аяны хүрээнд “Хэрэглээгээ зөв болгоё”, “Зөв дадал ного

Сүүлд нэмэгдсэн мэдээ