Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

Сумын ЗДТГ-ын 2020 оны 4-р сарын ажлын тайлан

Нийтэлсэн: 4 сарын өмнө Үзсэн: 106

 

ШААМАР СУМЫН 2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2020.04.25                                                                                                                   

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн А/99 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01 ний өдрийн А/35 дугаар захирамжаар сумын “Шуурхай штаб”-ын хариуцлагатай жижүүрийн хуваарийг сунгаж, 2020 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаагаар үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллалаа. Мөн аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу олон нийтийн газар бага насны хүүхүүдийг зорчуулахгүй байхад хяналт тавих, албан байгууллага аж ахуй нэгжүүдэд ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхэд хяналт тавих өдрийн цагаар ажиллах олон нийтийн эргүүлийг сумын Засаг даргын 2020 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дугаар захирамжаар байгуулж, ажлын хуваарийг баталж, төсвийн байгууллагын албан хаагчдыг томилон ажиллууллаа. Энэ хугацаанд олон нийтийн газар бага насны хүүхэдтэй зорчсон 28 иргэнд хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлэх зөрчлийн тухай шийтгэвэрийг танилцуулж анхааруулсан. Улсын Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 11 ний өдрийн 09 дүгээр тогтоолоор КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ” аяныг өрнүүлэх шийдвэр гарч сумын Онцгой комиссоос тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласнаар өдрийн цагаар гадаа баталгаагүй газарт тоглох, гүний худаг, дэлгүүр хоршооноос үйлчилгээ авахаар зорчсон 36 хүүхдийг гэрт буцааж, эцэг эхэд нь мэдэгдэл хүргүүлж зөрчлийг хуулиар хариуцлага тооцохыг мэдэгдсэн. Сумын “Шуурхай штаб”-ын жижүүр сумын Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг өдөр бүр аймгийн Онцгой байдлын газар, мөн холбогдох мэргэжлийн байгууллагад 7 хоногийн мэдээг цахим хаягаар мэдээлж ажиллалаа. Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад 7 хоног бүрийн Пүрэв гарагт 13 удаа, цаг үеийн шаардлагатай хугацаатай мэдээллийг 9 удаа, мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн 8 төрлийн судалгааг хүснэгтийн дагуу гарган aok@selenge.gov.mn, emer.selenge@yahoo.com хаягаар  тогтмол хүрүүлж байна.  Шинэ коронавирусын халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэл, зохион байгуулах,  хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх тухай 62 үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэл ирүүлснийг төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд мэдээлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Сумын Засаг даргын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21 ний өдрийн А/44 дугаар захирамжаар сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улсын чанартай авто зам болон сумын төвөөр дайран өнгөрөх сайжруулсан замыг 2020.04.22-ны 00.00 цагаас 2020.04.24-ны өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд түр хугацаагаар замын хөдөлгөөнийг хязгаарлах 2 хяналтын цэгийг Шаамар-6 км-ын уулзвар, Орхон голын гүүрэн дээр тус тус ажиллуулж, сумын Шуурхай штабын 12 албан хаагч, цагдаагийн байгууллагын 2 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8, аймгийн ОБГ-ын 4 албан хаагч хяналтын цэгт ажиллалаа. Хариуцлагатай үүрэг гүйцэтгэгч нарын тээвэр шатахууны болон хоол хүнсний зардлыг иргэдээс ирүүлсэн хандив, тусламжаас шийдвэрлэж ажиллахыг сумын Эрүүл мэндийн төвд үүрэг болгож, нийт 178800 төгрөгийн шатахуун, 65000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 1 хонийг зарцуулахаар зардлын тооцоог гарган хүргүүлсэн.

Сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01 өдрийн А/34 дугаар  захирамжаар байгууллагын жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулан мөдрлөг болгон ажилласан. Үүнд: байгууллагын 0-12 насны хүүхэдтэй 7 албан хаагчийг хамруулж, зарим албан хаагчийг гэрээр ажиллах нөхцлийг хангасан.

Сум, тосгоны Эрүүл мэндийн төвөөс иргэдэд Шинэ коронавирусын халдварын урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлагыг бэлтгэн хүргүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, халдварт өвчний талаарх мэдээллийн холбогдох дээд байгууллага Эрүүл мэндийн яам, аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсаас татан авч сумын болон байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж иргэдийг мэдээллээр хангаж байна. Үүнд: 2020 оны 04 дугаар сарын 24-ны байдлаар өвчлөлт, тархалтын талаар 34 удаа, амны хаалт хэрэглэх зөвлөмж 41 удаа, сэрэмжлүүлэг 26 удаа, зөвлөмж 57 удаа, цахим зөвлөмж, 30 гаруй видео бичлэг, шторкыг байршуулж, 9438 иргэн хандалт хийж хуваалцсан байна.

Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагаар 2020.04.01-нээс 2020.04.24-ны хооронд амбулаторын үзлэгээр 139 иргэн үзүүлж, томуугийн өвчлөлтэй 0 иргэн бүртгэгдэж, стационарын үзлэгээр 9 иргэд үзүүлснээс амьсгалын замын эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн өвчтөн байхгүй байна. Мөн 9 хүн хэвтэн эмчлүүлсэнээс эдгэрсэн буюу биеийн байдал сайжирсан 8 одоо эмчлүүлж байгаа 1 эмчлүүлэгч байна. 2020 оны 04 сарын 24-ны байдлаар нийт 36 дуудлага хүлээн авсанаас томуу, томуу төст өвчний дуудлага байхгүй байна.

            Сумын Онцгой комиссоос сумын ард иргэддээ уриалга хүргүүлж, нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэн хамтран ажиллахыг хүсч, эрүүл мэндийн байгууллагад дутагдалтай байгаа асуудлыг хамтран шийдвэрлэхийг уриалснаар 2020 оэы 04 дүгээр сарын 24-ны байдлаар 5 иргэн, 3 аж ахуй нэгж, 8 албан байгууллагаас мөнгөн тусламж 3155024 төгрөгийг сумын Эрүүл мэндийн байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансад төвлөрүүлэн, 12 нэр төрлийн эд материал хандивласныг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан ажиглалтын тусгаарлах байранд шаардлагатай материалыг татан нөөцлөөд байна.

Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын “Сэлэнгэ Орон нцтгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн газраас “COVID-19  халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  сумын эмзэг нөхцөлд амьдарч буй 1, 2-р багийн хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, бүтэн өнчин, олон ам бүлтэй 20 өрхийн хүүхдүүдийн дархлааг дэмжих, хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад дэмжлэг болгон 270000 төгрөгийн тусламжийг олгоход тохирох өрхийн мэдээлэл судалгааг ажлын хэсэг гарган шалгуурт нийцсэн өрхүүдийн мөнгөн тусламжаар худалдан авах ажилд хөндлөнгөөс хяналт тавьж ажилласан. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сум, хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагчдыг цахим сургалтанд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, шинээр сум, тосгоны 25 албан хаагчийг хамруулж сорилыг амжилттай өгч гэрчилгээг хүлээн авсан. Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан сумын нутаг дэвсгэрт сонгуулийн сурталчилгааны материал байршуулах байршлуудыг тогтоосныг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолоор байнгын бус үйл ажиллагаа эрхлэх сумын Сонгуулийн хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Хөдөө аж ахуйн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 3 сарын 19-ний өдрөөс 101 дугаар тогтоолын хүрээнд “Ноолуур бэлтгэлийн арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлын удирдамж, аймгийн ХХААГ-ын даргын 2020 оны 114 тоот албан бичгээр ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу малчин, мал бүхий иргэдэд ноолуурыг ченжийн гар дамжуулахгүй, үнийн бууруулахгүйгээр яамнаас сонгогдсон үйлдвэрийн төлөөлөгчид худалдах талаар ирүүлсэн чиглэл, заавар, зөвлөмжийг 24 малчин өрхөд танилцуулах ажлыг багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа.

Аймгийн ХХААГ-ын даргын 2020 оны 155 тоотоор ирүүлсэн “Үлийн цагаан оготнтой тэмцэх ажлыг зохион байгуулах тухай үүрэг чиглэлийн дагуу сумын 1, 2-р багийн хадлангийн болон малын бэлчээр, ногооны газарт  “Үлийн цагаан оготны тархалт, тандалт”-ыг хийхэд 2-р багийн Их булангийн хадлангийн газарт 40-60, 1-р багийн Сүхбаатар самбарын баруун талын малын бэлчээрийн газрын голомтод 60-80 огтоно тоологдсныг баталгаажуулан устгал хийх талбайн хэмжээ, тандалт хийсэн ажлын тайланг нэгтгэн хүргүүлсэн.

Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг олгох, хяналт тавих ажлыг орон нутагт зохион байгуулж, Улаанбаатар хотын чиглэлд алим жимсгэнэ, гоёлын модны суулгац нийлүүлэх 1 иргэн, 1 аж ахуй нэгж, Дундговь аймагт төмс хүнсний ногоо худалдан борлуулах 1 иргэнд гарал үүслийн гэрчилгээг олголоо.

Аймгийн ХХААГ-ын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №94 мэдэгдлийн дагуу сумын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны нөөц үнийн мэдээ судалгааг хавсралтын дагуу гарган долоо хоног бүрийн пүрэв гаригт ganbold_pu@yahoo.com цахим хаягт 4 удаа явуулж, Тамгын газрын статистикийн мэргэжилтэнтэй хамтран сум тосгоны нийт 13 дэлгүүрийн малын мах, гурил, будаа, төмс, хүнсний ногоо, зоорь агуулахад хүнсний ногоо хадгалсан 10 иргэн 1 аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг нэгтгэн сумын Засаг даргаар баталгаажуулан илгээж ажилласан. Хаврын тариалалтын бэлтгэл хангах, үрийн нөөцийг бүрдүүлэх бизнес зээлэнд хамрагдах 15  төмс хүнсний ногоо эрхлэгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ХАА-н тасгаас газар тариалан эрхлэгчийн тодорхойлолтыг ХААН банк, Төрийн банк, Хас банкинд  тус тус гарган өгсөн.

Сум хөгжүүлэх сангийн 2020 оны 1 дүгээр улирлын эргэн төлөлтийн мэдээг аймгийн ХХААГ-т 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүргүүлэн, сум хөгжүүлэх сангийн нэгдсэн програмд 03 сарын эргэн төлөлтийн мэдээг шивж баталгаажууллаа.

Аймгийн ХХААГ-аас ирүүлсэн үүргийн дагуу цар тахлын Онцгой байдлын нөхцөл үүссэн үед үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хангамжийг нэмэгдүүлэх, дотоодод үйлдвэрлэх шаардлагаар 2020 оны тариалалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламжид хамруулахад шаардлагатай судалгааг  төмс, хүнсний ногоо, жимс, зоорь, хүлэмж, үр тариа, элеватор гэсэн  7 хүснэгтийн дагуу гаргаж, давхардсан тоогоор сум тосгоны 345 өрх, 5 аж ахуй нэгж, 2 хоршоог судалгаанд хамруулан нэгтгэж 2020.04.14-ний өдөр хүргүүлэн хүргүүлэв. Мөн 2020 оны хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж хөрс боловсруулалт тариалалтад ажиллах техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчний судалгааг сумын “Ундрагч” ХХК, “Билгүүн доодой” ХХК, “Мон-Апи” ХХК-иас авч сумын нэгтгэлийг гарган хүргүүлэв.

Аймгийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан энэ онд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох 6*8, 6*20 м харьцаатай хүлэмжийн талаарх мэдээллийг сумын цахим хуудас, зарын группэд байршуулж, 2020.04.17-ноос 2020.04.19-ны хооронд 39 иргэний 47 хүлэмжний захиалгыг бүртгэн аймгийн ХХААГ-т хүргүүлсэн. Мөн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас хэрэгжиж, “ХАА-н бага оврын трактор худалдан авах" төслөөс олгогдсон бага оврын тракторын тоон мэдээлэл, ашиглалтын байдал, зориулалтыг судалгааг хийж, 34 иргэн трактор бүртгэлтэйгээс 2 трактор ашиглагдахгүй, 1 трактор сэлбэгэнд шилжиж, 2 трактор гадагшаа зарагдан, 2 иргэн шилжин яваад холбоо барих боломжгүй болсон байна. Одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа 27 ашиглагдаж байгаагаас давхардсан тоогоор мал аж ахуйд 24, газар тариаланд 14 тракторыг тус тус ашиглаж байгааг судалгаагаар гарган хүргүүллээ.

Сургалт, сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 20 дугаар хуралдаанаар батлагдсан "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"  танилцуулах, журамд тусгагдсан өөрчлөлт, анхаарах асуудлаар цахим сургалтыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, сургалтанд сумын Засаг дарга, сум, тосгоны Хүнс жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд багийн Засаг дарга нар, тосгоны Захирагчийн албаны Хөдөлмөр эрхлэлтийн албаны мэргэжилтэн нарын оролцлоо. Шинэчлэн батлагдсан журмын дагуу хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг 2020.04.20-ний өдрөөс орон даяар эхлүүлж, төсөл хүлээн авах зарыг сумын ЗДТГ, албан байгууллагын мэдээллийн самбар, сумын цахим хуудас, сумын бусад зар, мэдээллийн цахим хуудаст байршуулж, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авах тухай, хөнгөлөлттэй зээлийн гарын авлага татах заавар холбоос, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчээр хэрхэн бүртгүүлэх тухай зурган мэдээлэл, төслийн талаарх мэдээлэл, 2020 оны  ерөнхий  бүх мэдээлэл авах холбоос, ЖДҮХС-гаас зарлагдсан  төсөлд хэрхэн хамрагдах талаарх онлайн сургалт болох талаар мэдээлж холбоосыг мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагаас зохион байгуулсан цахим хуралд сумын Тамгын газрын дарга М.Ганболд, багийн Засаг дарга Ц.Болдбаатар болон ХАА-н тасгийн мэргэжилтнүүд оролцож, аймгийн ХХААГ-аас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг сонсож, 2020 оны тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлт, бойжилт, малын тоо толгойн өөрчлөлт, отор нүүдэл, хаврын үзлэг ангилалтоготно устгалын ажлыг орон нутагт шуурхай зохион байгуулахыг үүрэг болгож, ноолуурын худалдан авалтын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулж, малчдад энэ мэдээлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 2020 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд иргэдийн хамруулах талаар авч хэрэгжүүлэх ажил, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, энэ жилээс шинээр хэрэгжүүлэхээр болсон зээлийн батлан даалтын сангийн журмыг иргэдэд сурталчлан таниулах, хоршооны үр ашгийг таниулахыг үүрэг болголоо.

Мал эмнэлгийн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Монгол Улсын Засийн газрын 2020 оны 01 тоот албан даалгавар, мал амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг орон нутагт зохион байгуулах аймгийн Засаг даргын 2020 оны 03-р сарын 27-ны өдрийн А/98 дугаар захирамж хэрэгжүүлж, сумын нийт хорогдсон үхэл, хорогдлын мэдээг гарган аймгийн Мал эмнэлгийн газрын холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн. Үүнд: сумын МЭҮН-ийн малын эмч нарт үүрэг, чиглэл өгч нийтийн эзэмшлийн талбай, голын эрэг дагуу газар, гуу жалгад үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, адуу-5, үхэр-8, хонь-6, ямаа-6, амьтан-107, бүгд нийт 126 толгой үхсэн мал, амьтаны сэг зэмийг устгаж ариутгал халваргүйтгэлийг хийж, ариутгалын бодисын найрлагын агууламжийг журмын дагуу стандартад нийцүүлэн хийхэд мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч, хяналт тавьж ажиллалаа.

Мал эмнэлгийн газраас ирүүлсэн 13 мэдээний маягтын дагуу улирлын мэдээг МЭҮН-ээс авч нэгтгэн аймгийн мал эмнэлгийн газрын холбогдох мэргэжилтэнгүүдэд хүргүүлсэн. Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг сар болгон мэдээлж, мал эмнэлгийн газарт хүргүүлж байна. Энэ сард Мал эмнэлгийн нэгдсэн системээр адуу-5 толгой, үхэр-26 толгой, малын мах-1890 кг, зөгийн бал-3.6 тн бүтээгдэхүүнд гарал үслийн зөвшөөрөл бичигдэж баталгаажуулалт хийсэн.

Байгаль орчины ажил үйлчилгээний чиглэлээр:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ойн тухай хууль болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18/02 тоот байнгын хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд хэсгийн цагдаа, байгаль хамгаалагч нартай  хамтран эргүүл хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж орон нутгийн төв замаар зорчин явж байсан нийт 28 тээврийн хэрэгсэлийг шалгахад зөрчилгүй байв. Мод модон материал тээвэрлэж явсан 3 тээврийн хэрэгслийн Гарал үүслийн гэрчилгээг хянаж тэмдэглэл үйлдэж  шалгасан.

Аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/68 дугаар захирамж, аймгийн Онцгой комиссын №03 дугаарт тогтоолын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс  2020 оны 04 сарын 05-ныг дуустал буюу Билгийн тооллын 11, хаврын дунд шарагчин туулай сарын улаагчин үхэр өдөр “Ханш нээх өдөр” тохиолж байгаатай холбогдуулан иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй, аливаа зан үйл шашины арга хэмжээг зохион байгуулахгүй байх талаар сум орон нутгийн хэмжээнд байгаа тахилга , зан үйл, хүндэтгэл үзүүлдэг “Ээж мод”, “Тужийн нарс”  болон бусад ойн сан бүхий газруудад Засаг даргын захирамжаар томилогдсон ЗДТГ-ын 8 албан хаагч, Соёлын төв болон 1,2-р цэцэрлэгийн 8 ажилтан албан хаагчид болон аймгийн ОБГ, БОАЖГ, ТНБЦГ, Цагдаагийн газраас томилсон албан хаагч нартай хамтран эргүүл хяналт шалгалтын хуваарийн дагуу Шаамар 6 км, Сүхбаатар өндөрлөг болон бусад нэвтрэх зам гарц, гарам дээр эргүүл хяналтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

            Улаанбаатар хот болон бусад аймаг сумаас Сэлэнгэ аймгийг зорин ирж буй иргэдийг Ээж мод, Сайханы хөтөл, Тужийн нарсны Цамхаг гэх газруудад зорчихгүй байхыг сануулж буцаасан ба цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж, гарын авлага тараах материал өгч бүртгэл хөтөлж ажилласан. Ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нийт 60 гаруй тээврийн хэрэгсэл, 240 гаруй иргэдийг нэвтрүүлэлгүй буцаасан.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Коронавирусийн цар тахлаас сэргийлсэн хөл хорионы үед 2020 оны 04 дүгээр сарын 22-23-ны хооронд  24 цагаар Орхон голын гүүрний хяналтын түр постонд нэг хоногийн хугацаатай эргүүл жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж нийт 36 хүн 28 тээврийн хэрэгсэл буюу ачаа тээврийн үр тариа болон хүнс тээвэрлэж явсан 17 ачааны тээврийн хэрэгсэл, хүндэтгэн үзэх шалтгаантай буюу аймгийн Онцгой комиссын нэвтрэх хуудас, эмнэлэгийн бичигтэй 11 суудлын автомашиныг шалган бүртгэж нэвтрүүлсэн.

Худалдан авах ажиллагааны чиглэлээр:

2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын талаарх иргэдийн саналыг цахимаар, цаасаар авах ажлыг зохион байгуулж байна. 3-р сарын байдлаар 1-р багийн 183 иргэн, 2-р багийн 157 саналын хуудас, цахимаар санал өгөх зааварчилгааг сумын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан үүрэн телефоны утсаар мэдээлэл солилцох замаар багийн Засаг дарга нар иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Хаягийн шинэчлэлт хийгдсэнтэй холбоотой 12 иргэнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тодорхойлолт, оршин суугаа хаягын тодорхойлолт 106 иргэнд өгч ирсэн бичиг тоот судалгааг цаг хугацаанд нь гарган ажиллалаа.

2020 оны ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Гүний хуудгийн тохижилт, ухаалаг тоолууртай болгох ажил”,  “Хүүхдийн тоглоомын талбайн ажил” болон төсвийн байгууллагуудын үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны материал нийлүүлэх, нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулж, цахимаар сонгон шалгаруулалтыг зарлан ажиллаж байна.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны 04-р сарын тайлангаар 20 ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 1 даатгуулагч хамрагдаж нийт 83 даатгуулагчийн шимтгэлийг төлүүлж, заавал даатгуулагчийн 224 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулж ажилласан.  Орлогын төлөвлөгөө 04 сард  31720,5 сая төгрөг оруулахаас 24-ны байдлаар 11562,1 сая төгрөг орсон байна.

Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгодог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг хэлтэст мэдээлэлсэний дараа 1-ны дотор тэтгэврийг 2 банкаар  тавьж олгож байна. 2020 оны 04 сарын 24-ны байдлаар өссөн дүнгээр нийт  Өндөр настан 340  хүний 131540785 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 94 хүний 29351657 сая төгрөг, Тэжээгчээ алдсан 28 хүний 8400800 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний

Сүүлд нэмэгдсэн мэдээ