Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

Сумын ЗДТГ-ын 2020 оны 3-р сарын ажлын тайлан

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 106

 

ШААМАР СУМЫН 2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН  ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2020.03.25                                                                                                             

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 20 ны өдрийн А/48 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21 ны өдрийн А/68 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг хязгаарлах хяналтын цэгийг 2020.02.23-ны 08.00 цагаас 2020.03.04-ны өглөөний 08.00 цаг хүртэлх хугацаанд ажиллуулж, хяналтын цэгт энэ хугацаан сумын ЭМТ-ийн эмч, ажилчид хоногт 2 ээлжээр 4 хүн нийт 5 хоногт 20 ажилтан, цагдаагийн байгууллагын 2 ажилтан, сумын шуурхай штабын хариуцлагатай жижүүрүүд хамтран ажиллаж хугацаанд нь хяналтын цэгийг татан буулгалаа. Хяналтын цэгт ажиллах албан хаагчдын ажиллах орчныг хангаж сумын Онцгой комиссоос явуулын байр бэлтгэн, цахилгаан халаагуур болон алсын зайнаас халуун хэмжигч багажийг сумын ЭМТ-тэй хамтран шийдвэрлэж, замын хөдөлгөөнд оролцогчдын бичиг баримт, биеийн байдлыг шалган ажиллалаа.

Сумын “Шуурхай штаб”-ын хариуцлагатай жижүүрүүд хуваарийг сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/21 тоот захирамжаар хугацааг сунган 2020 оны 03 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд ажиллуулахаар хуваарийг баталсан. Уг жижүүрийн хуваарьт сумын ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллуулж, холбогдох мэргэжлийн байгууллагад цаг үеийн мэдээллийг тогтмол өгч ажиллалаа.

Сумын Эрүүл мэндийн төвийн байгууллагаар 2020.03.01-нээс 2020.03.25-ны хооронд амбулаторын үзлэгээр 176 иргэн үзүүлж, томуугийн өвчлөлтэй 2 иргэн бүртгэгдэж, стационарын үзлэгээр 127 иргэд үзүүлснээс 7 иргэн буюу нийт үйлчлүүлэгчдийн 15.7 % нь амьсгалын замын эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эдгээрийн 1 буюу 14.2 % нь 0-15 хүртэлх насны хүүхэд байна. 27 хүн хэвтэн эмчлүүлсэнээс эдгэрсэн буюу биеийн байдал сайжирсан-24, одоо эмчлүүлж байгаа 3 эмчлүүлэгч байна. 2020 оны 03 сарын 25-ны байдлаар нийт 48 дуудлага хүлээн авсанаас томуу, томуу төст өвчний дуудлага 8 буюу 16.7 %-ийг эзэлж байна.

            Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 сарын 21 ны А/135 тоот түр тушаалын дагуу Коронавирусын халдварын үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын хангалт бэлэн байдлын жагсаалтыг гаргаж, ЭМТ-ийн хөтөлбөр төслийн санхүүжилтээр 2714750 төгрөгөөр  дутагдалтай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

             Сумын Онцгой комиссоос сумын ард иргэддээ уриалга хүргүүлж, нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг хүргэн хамтран ажиллахыг хүсч, эрүүл мэндийн байгууллагад дутагдалтай байгаа асуудлыг хамтран шийдвэрлэхийг уриалснаар иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагаас “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж 8 байгууллага, 5  өрх, иргэдээс 1919909 төгрөг, 6 толгой хонь, ямаа, 22 кг зөгийн бал, 170 ширхэг амны хаалт, 400 ширхэг улавч, 50 ширхэг малгай, 5 шил спиртийг хандивласныг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан нөөцөлж, мөнгөн хандивыг Эрүүл мэндийн байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансад төвлөрүүлэн 2020 оны 03 дугаар сарын 24 ний байдлаар .... төгрөгийг зарцуулж, ажиглалтын тусгаарлах байранд шаардлагатай материалыг татан нөөцлөөд байна.

            Корона вирусын халдварын голомттой, дэгдэлт гарсан газраас ирсэн иргэнийг тусгаарлаж ажиглалтад авах тухай Улсын онцгой комиссоос “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-ыг баталсаны дагуу сумын Засаг даргын 2020 оны А/22 тоот захирамжаар “Тусгаарлах ажиглалтын байр”-ыг байгуулж, бэлэн байдлыг хангуулан, 12 ор дэлгэж, цагаан хэрэглэл, шаардлагатай ариутгалын бодис, хамгаалах хувцас, шаардлагатай материалаар хангах ажлыг зохион байгуулж, Соёлын төвд тусгаарлах, ажиглалтын байрыг 12 ортойгоор 2 өрөөг бэлтгэсэн. Ажиглалтын байрны зохион байгуулалт, улаан шар ногоон бүсийн тэмдэглэгээг хийн заавар зөвлөмжүүдийг байрлуулсан.

Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03 ны өдрийн А/70 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 04 ний өдрийн А/23 тоот захирамжаар шинэ коронавирус /Covid-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан гамшгаас урьдчилан сэрийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтай холбогдуулан эзэнгүй золбин муур,  нохой устгах, устгал хийсэн газарт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийх сумын хэмжээнд 116 нохой устгаад байна. Нийт устгалд оруулсан нохойны орчны ариутгал халдваргүйжүүлэлтийг сумын Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч хийж устгалд орууллаа.

Хөдөө аж ахуйн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын даргын 2020 оны 03 сарын 13 өдрийн №30 тоотоор өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу малчдад шаардлагатай тэжээлийг нөөцийг хөнгөлтэй үнээр олгох ажлыг зохион байгуулж, малчдаас хивэг тэжээлийн судалгааг гарган хүргүүллээ. Үүнд: 2-р багийн 5 малчин 75 шуудай хивэг, 1-р багаас 4 малчны 45 шуудай нийт 120 шуудай тэжээлийн захилагыг хүргүүлэв.

Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээрийн менежментийн төсөл”-д хамрагдаж буй 6 “Малчдын бүлэг”-т гарын авлага тарааж, мэдээ мэдээллээр хангав. Сумын Дулаанхаан багийн 7 малчин өрхийн мал төллөлтийн байдал, төл бойжилттой танилцаж малын эмч малд үзлэг хийн шаардлагтай эм тариагаар үйлчилэв.

Шаамар сумын Дэлгэрхаан багийн малчин зэргэлдээх Зүүнбүрэн сумын “Хуст тохой Агор” ХХК-аас мах, сүүний “Сэлэнгэ” үүлдрийн “ГЕРЕФОРТ” үүлдрийн I-р үеийн эрлийз бухан бярууг худалдан авч сайжруулагчаар ашиглаж байна.

Малын удмын санг хамгаалах, үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мал үржүүлгийн ажилд дэвшилтэт технологийг ашиглан малын ашиг шим, үржлийн чанарыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ХХААГ-аас Малын удмын сангийн Үндэсний төвтэй хамтран орон нутгийн мэргэжлийн мал зүйчдийг дадлагажуулах “Бог, бод малын зохиомол хээлтүүлгэ хийх” сургалтанд хамрагдах иргэний судалгааг гарган хүргүүлэв. Мөн 2020 онд зохиомол хээлтүүлэгт хамрагдах малын судалгааг малчдаас авч нэгтгэн хүргүүлэв. Үүнд: Сүүний үүлдрийн 20 үнээ, махны үүлдрийн 15 үнээ, нарийн ноосний хангай үүлдрийн 55 эх хонь, махны чиглэлийн 55 хонинд зохиомол хээлтүүлэг хийлгэх захиалгыг хүргүүлэв.

Сэлэнгэ аймгийн шаамар сум 2019 онд 19 иргэн 1 аан-ын 266 тн багтаамжтай зооринд нийт 256 тн буюу 85 тн төмс, 171 тн хүнсний ногоо хадгаласнаас 2020.03.24-ний байдлаар 9 иргэн, 1 ААН-н нийт 193 тн багтаамжтай зооринд нийт  төмс 24,2 тн, хүнсний ногоо 5 төрлийн  20,09 тн буюу нэр төрлөөр задлавал шар манжин 0,8 тн, хүрэн манжин 0,46 тн, лууван 18,58 тн, сармис 0,1 тн, сонгино 0,15 тн  ногоо хадгалагдаж байна.

ХХАА-н сайдын 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А-105 дугаар тушаалын дагуу “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ” журмын дагуу Охиндий 2-р багийн иргэн Ж.Алтангэрэлээс худалдан авсан байгалийн хадлан боодлын өвсөнд Хөвсгөл аймгийн Ар булаг сумын  чиглэлд худалдан борлуулахаар 2020.03.04-ний өдөр тээвэрлэсэн 4614СЭА Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гарал үүсэл гэрчилгээг олгосон.

Суманд үйлдвэрлэлий үйл ажиллагаа явуулдаг 3 хоршоо, 8 аж ахуй нэгжээс холбогдох судалгааг гаргуулан нэгтгэж, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлэв. Үүнд:

1.Газар тариалангийн үйлдвэрлэл-Үр тарианы үйлдвэрлэл, Тэжээлийн ургамал үйлдвэрлэл, Тосны ургамал үйлдвэрлэл, Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, Жимс жимсгэний үйлдвэрлэл

2.Хөнгөн үйлдвэрлэл-Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Барилгын материал үйлдвэрлэл, Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Дахин боловсруулах хоёрдогч түүхий эдийн үйлдвэрлэл, Сав баглаа боодлын үйлдвэрлэл, Хэвлэлийн үйлдвэр

3.Эрчимжсэн МАА-н үйлдвэрлэл-Эрчимжсэн үхрийн аж ахуй, Шувууны аж ахуй, Зөгийн аж ахуй

Мөн сум хөгжүүлэх сангийн зээлийн 2020 оны 1, 2-р сарын зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж, зохих мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлж ажиллан 3 иргэнээс 1215000 төгрөгийг эргэн төлөлтийг төвлөрүүлж, сум хөгжүүлэх сангийн нэгдсэн програмд шивж оруулан төв сервэрт дамжууллаа.

Мал эмнэлгийн тасгийн ажил үйлчилгээний чиглэлээр:

Тахиатай 38 өрхийн 371 м2 тахиан байр, гахайн байр 508 м2, фермерийн үйл ажиллагаа эрхлэгч 3 иргэний өвөлжөө 332м2,  хашаа хороо, өвөлжөө 4 өрхийн 600 м2 өвөлжөө, ЗДТГ-н 1746 м2, соёлын төвийн 2000 м2, талбай, 2 дугаар багийн байр болох 180 м2 талбайд МЭҮН-эмч нартай хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллалаа.

Мал эмнэлгийн газраас ирүүлсэн 13 мэдээний маягтын дагуу улирлын мэдээг МЭҮН-ээс авч нэгтгэн аймгийн мал эмнэлгийн газрын холбогдох мэргэжилтэнгүүдэд хүргүүлсэн. Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээг сар болгон мэдээлж, мал эмнэлгийн газарт хүргүүлж байна. Он гарсаар 2020 оны 1 сараас  14 өрхийн 19 адуу, үхэр 17 өрхийн 44 үхэр, хонь 6 өрхийн 67 хонь, ямаа 3 өрхийн 4 ямаа адууны мах 160кг, үрэрийн мах 1680кг, хонины мах 3050кг, ямааны мах 40 кг, сүү 20 литр тус тус гарал бичигдэж баталгаажуулалт хийсэн.

Шинэ Коронавирусын /covid-19/ халдвараас урьдчилан сэргийлэх өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх , эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан эзэнгүй золбин муур, нохой устгах, ажлыг эрчимжүүлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдрийн  сумын Засаг даргын захирамж гарч ажлын хэсэгт орж 3 өдрийн турш ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт явж 72 нохойг устгаж шатааж ариутгал халдваргүйтгэлийг хийсэн.

Байгаль орчины ажил үйлчилгээний чиглэлээр:

Иргэний мэдээллийн дагуу түгээмэл тархацтай ашиг малтмал олборлож байсан газарт эргүүл шалгалтыг 2 удаа хийж,  хууль бусаар хайрга тээвэрлэж байсан Сүхбаатар сумын 5 иргэний тээврийн хэрэгслийг журамлан саатуулж, зөрчлийн тухай хуулийн дагуу БОХУ-ын байцаагч торгууль ногдуулж, торгууль шийтгэврийг төлүүлэн хуулийг холбогдох заалтыг таниулах арга зүйн зөвлөгөөг өгсөн.

Аймгийн Засаг даргаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн дагуу 2020 оны 03 дугаар  сарын 7 ны өдөр сумын албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд байгууллагын орчны цэвэрлэгээ хийх үүрэг даалгаврыг өгч, уг нийтийн цэвэрлэгээнд 8 аж ахуй нэгж, албан байгууллагууд оролцож 2.5 тонн хог хаягдал цэвэрлэж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэж хаясан байна.

Сумын иргэдийн хэрэглээний модны гэрээ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас нутаг дэвсгэрээс бэлтгэх хуваарийн дагуу сумын Засаг дарга, БОХ-ын Улсын байцаагч, Байгаль хамгаалагч, тосгоны Захирагч нар Хүдэр суманд ажиллаж, тус сумын ИТХ-д оролцон мэдээлэл хийж, гэрээг байгууллаа. Үүнд: үйлдвэрийн зориулалтаар 300  мерт куб  цэвэрлэгээний  огтлолтоор  500 метр куб модыг хүдэр сумын мэргэжлийн ангиар гүйцэтгүүлж, сумын иргэдэд зүсмэл материалыг  20 %  хямдралтайгаар олгож ажиллахаар гэрээг байгууллаа.

Худалдан авах ажиллагааны чиглэлээр:

2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын талаарх иргэдийн саналыг цахимаар, цаасаар авах ажлыг зохион байгуулж байна. 3-р сарын байдлаар 1-р багийн 102 иргэн, 2-р багийн 57 саналын хуудас, цахимаар санал өгөх зааварчилгааг сумын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулан үүрэн телефоны утсаар мэдээлэл солилцох замаар багийн Засаг дарга нар иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Сумын цахим хуудаст myselenge.com хаяг байршуулж, багийн Засаг дарга нар иргэдээс санал авч, алслагдсан багийн малчдаас явуулын саналын хуудсаар авах ажлыг 2020 оны 03 дугаар сарын 19-нөөс 24-ны өдрүүдэд зохион байгуулж 32 малчин өрхөөс санал авлаа. Мөн 04-р сард багийн иргэдэд хэсэгчлэн хэлэлцүүлэг хийж саналыг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

2020 оны ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Гүний хуудгийн тохижилт, ухаалаг тоолууртай болгох ажил”,  “Хүүхдийн тоглоомын талбайн ажил” болон төсвийн байгууллагуудын үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны материал нийлүүлэх, нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг даалгаврыг өгч 4-р сард сонгон шалгаруулалтыг дуусгахыг үүрэг болголоо.

Нийгмийн даатгалын ажил үйлчилгээний чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангийн 2020 оны 03 дугаар сарын тайлангаар 20 ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 2 даатгуулагч хамрагдаж нийт 82 даатгуулагчийн шимтгэлийг төлүүлж, заавал даатгуулагчийн 224 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг баталгаажуулж ажилласан. 

Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгодог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг хэлтэст мэдээлэлсэний дараа 1- ны дотор тэтгэврийг 2 банкаар  тавьж олгож байна. 03 сарын 24-ны  байдлаар өссөн дүнгээр  нийт  Өндөр настан 338  хүний 130840785 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 94 хүний 29351657 сая төгрөг, Тэжээгчээ алдсан 28 хүний 8400800 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3292589 сая төгрөг тус тус олголоо. Энэ оны 03-р сарын 24-ны байдлаар  2020 оны 01 сарын 01 нээс хэрэгжиж байгаа хүүхдийн тоогоор ажилсан жил нэмэхтэй холбогдуулан  шинээр 2 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 1 иргэн тахир дутуугийн тэтгэвэрт тогтоогоод байна.

Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 0 хүний 0 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 хүнд 2350776 сая төгрөг,  тус тус олгоод байна.   Иргэдээс нийт 6 өргөдөл хүлээн авсан үүнээс, өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөл 3  ,дахир дутуугын тэтгэвэр тогтоолгох өргөдөл 1 иргэн, жирэмсэн амаржсаны тэтгэмж авах өргөдөл гаргасан 2 иргэнийг хүсэлтийг хуулийн дагуу бүрэн шийдвэрлэсэн.

Нийгмийн халамжийн ажил үйлчилгээний чиглэлээр:

           Сумын Халамжийн мэргэжилтэн жирэмсний амралтаа эдэлж, ажлын чиг үүргийг аймгийн ХХҮГ-ын даргын 2020 оны тушаалын дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна. Үүнд: Халамжийн тэтгэвэрийн сунгалт хийлгэх 3 иргэн, Тэжээгч алдсаны тэтгэвэр шинээр тогтоолгох 2 иргэн, Жирэмсэн эхийн тэтгэмж авах 8 иргэн, Цалинтай ээжийн тэтгэмж авах 10 иргэн, Ахмад настны асаргааны тэтгэмжийн сунгалт ххийлгэх 2 иргэн, Ахмад настны асаргааны тэтгэмжид шинээр хаммрагдах 1 иргэн, ХБИ-ний асаргааны тэтгэмжийн сунгалт хийлгэх 1 иргэн, ӨТЭ-ийн тэтгэмжийн баяжилт-2, Ахмад настны протезийн хөнгөлөлт эдлэх хүсэлт гаргасан 1 иргэн, Хүүхдийн мөнгөний тэтгэмжинд хамрагда 6 иргэн нийтдээ 36 иргэний бичиг баримтыг бүрдүүлэн хүлээн авч халамжийн Wais программд шивж оруулан 4-р сарын санхүүжилтээр нөхөн олгохоор шийдвэрлүүлсэн.

Мөн ХЭБ-ийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн санхүүгийн тайлан болон HEB программд олголтыг шивж баталгаажуулсан. Цаашид НХТХ-ийн тогтоол шийдвэрийг цахим орчинд мэдээллийг хүргэн түргэн шуурхай хүргэж, ажлыг эрчимтэй зохион байгуулан иргэдийг мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна.

Улсын бүртгэлийн ажил үйлчилгээний чиглэлээр:

            Энэ сарын 24_ны байдлаар сумын 1, 2-р багт 6 хүүхэд шинээр мэндэлснийг бүртгэн авч төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олголоо. Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд анх удаа буюу шинээр 1 иргэн, 25, 45 насны солиулах 3, нийт 4 иргэнийг хамруулсан. Иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэний үнэмлэхний лавлагааг 3, оршин суугаа хаягийн лавлагаа 1, төрсний лавлагаа 8, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа 2, овог нэр өөрчилсний лавлагаа 1, нийт 16 ширхэг лавлагааг олгох үйлчилгээг үзүүллээ.

Иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлт гаргасан 3 иргэний баримт бичгийг бүрдүүлэн хяналтын байцаагчид хүргүүлсэн. Хэвлэлтээс гарсан 7 иргэний үнэмлэхийг иргэдэд тарааж ИУБ-21 бөглөн холбогдох байгууллагад хүргүүлсэн. Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тооцооны нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажиллаж байна.

Улсын бүртгэлийн тухай хууль сруталчлах ажлыг 1, 2-р багийн малчдад хийж бүртгэлийн талаар заавар зөвлөмж, мэдээ мэдээллийг өгч ажиллалаа. Үүнд 11 өрхийн 30 иргэнд гарын авлага тарааж олголоо.

Газар зохион байуулалтын ажил үйлчилгээний чиглэлээр:

Тайлант оны 3-р сарын байдлаар 25 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авсан. Үүнд: газар эзэмших 1, эрх шилжүүлэх 2, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх 22  иргэний өргөдлийг бүртгэн авч өргөдөл хүсэлтийн Улсын бүртгэлд бүртгэв. 57 иргэний газар өмчлөх өргөдлийг газар өмчлүүлэх захирамжинд оруулав. Урд өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж байгаагүй тодорхойлолт 2 гарсан бөгөөд Дархан-Уул аймаг 1, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум 1 тус тус гаргаж өгсөн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан 1 иргэний хүсэлтийг хүлээн авч 2 иргэний газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэх 22 иргэний өргөдлийг хүлээн авч Улсын бүртгэлийн газарт эрхийн дугаар авахаар илгээсэн байна. ЛМ2 программд урьд онд өгсөн өргөдөл хүсэлтийг бүртгэн оруулж кадастрын зураг хэвлэн өгөх мөн газар өмчлөлийн материалуудыг иргэдэд гарган өгч ажиллаж байна.

Татвар, орлогын чиглэлээр:

2020 оны 3-р сарын НӨАТ-ын тайланг цахимаар ирцийг хянаж хүлээн авсан. 2019 оны Хөнгөлөлт чөлөөлөлтийн хуваарилагдсан төлөвт байгаа тайланг дахин илгээж, шалгуур хангаагүй тайланг засварлан дахин илгээсэн. Мөн 3 болон 8-аар төгссөн АТБӨЯХАТ-ыг зохих дансанд төвлөрүүлж ажилласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ