Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

ЗДТГ-ын 5 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 66

                         ШААМАР СУМЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

Сумын Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулж орон нутгийн сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нар, байгууллагуудын нягтлан, нярав, архив бичиг хэрэг  хариуцсан ажилтнууд оролцлоо. Хурлаар сумын ИТХ-ын дарга С.Мягмартогтох, Засаг дарга М.Баярбаатар нийт удирдлагууд болон албан хаагчдад орон нутгийн цаг үеийн мэдээ, мэдээлэл, санхүүгийн албаны дарга Б.Эрдэнэчимэг төр төсвийн байгууллагуудын 2018 оны аудитын дүгнэлтийг танилцуулж, цаашид төсвийн тухай хуулийг баримтлан, санхүүгийн зөрчил дутагдалгүй ажиллахыг сумын Засаг даргын зүгээс үүрэг болголоо.

Мөн төр төсвийн байгууллагуудын албан хаагчдад Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоол “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр” -ийн хүрээнд төр төсвийн байгууллагуудын дунд “АВЛИГАГҮЙ ХАМТ ОЛОНД-ШААМАРЧУУД НЭГДЛЭЭ” аяныг зохион байгуулах тухай сумын Засаг даргын захирамж, аян зохион байгуулах байгууллагуудын хуваарийг танилцуулан, аяны Хүндэтгэлийн туг, ажлын дэвтрийг ЕБС-ын эрхлэгч Б.Өсөхжаргалд хүлээлгэн өглөө.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 сарын 14-ны өдрийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай 67 тоот тогтоолоор батлагдсан 50.247.387 төгрөгний төсвөөр хог түрж ачдаг трактор худалдан авах нээлттэй тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороог сумын Засаг даргын 2019 оны 05 сарын 14-ны өдрийн А/47 тоот захирамжаар 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж хуулийн дагуу нийлүүлэгчийг сонгон шалгаруулах техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичгийг бэлтгэн урилгыг 2019 оны 05 сарын 21-ны өдөр холбогдох цахим хуудсанд байршуулж ажилласан.

Тогтвортой амьжиргаа-III төслийн орон нутгийн ажилтан , аймгийн чадавх бэхжүүлэх багийн бүрэлдэхүүн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр суманд ажиллаж орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулах сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын Тэргүүлэгчид, багийн Засаг дарга нар, хэсгийн ахлагч нар, сумын Засаг даргын захирамжаар ажлын жагсаалт эрэмбэлэх ажлын хэсэг, тендер зохион байгуулах ажлын хэсэгт томилогдсон 30 гаруй ажилтан, албан хаагчид болон иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр 2018 оны ОНХС-гийн жилийн гүйцэтгэлийн гүйцэтгэлийн үр дүнг танилцуулж, 2018 онд хийгдэх жилийн үр дүнгийн үзүүлэлтүүдийг хангахад дэмжлэг үзүүлэх, ОНХС-гийн үйл ажиллагаа үр дүнг сайжруулахад цаашид анхаарах асуудлуудыг цохон дурдаж хууль журмын цаг хугацаанд нь удирдан зохион байгуулах төр захиргааны байгууллагуудын чадавхийг бэхжүүлж ажиллахыг анхаарууллаа.

Хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил төлөвшилд ахиц дэвшил гаргах, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх иргэдийн үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг 2019 оны 05 сарын 24-ны өдөр эцэг эхчүүд, иргэд олон нийтийн дунд зохион байгууллаа. Уг сургалтыг сумын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж нийт 100  гаруй иргэд хамрагдсан.

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын “Зөв тусгал” аянд шаамар сумын иргэд, төр төсвийн байгууллагуудын ажилтан албан хаагчид нэгдлээ.Энэхүү аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхдийн эрх хууль зүйн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, аймаг дахь “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сумдад өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 05 сарын 27-ны өдөр Шаамар суманд зохион байгуулж сургалтыг “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраа, “Харилцааны гайхамшиг” ТББ-ын тэргүүн, харилцааны доктор Н.Алтанцоож нар удирдан зохион байгууллаа.Нийт 194 албан хаагч хамрагдлаа.

Сумын удирдлагууд 2019 оны 05 дугаар сарын 17, 20-ны өдрүүдэд төр төсвийн байгууллагуудын албан хаагчид, эцэг эхийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/169 тоот захирамж, сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой болох, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах тухай” А/24 тоот захирамж, 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай” А/45 тоот захирамжийг тус тус танилцууллаа. Хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хамгаалагдсан хүүхэд-Хариуцлагатай гэр бүл” аяныг зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн орчинд бага насны хүүхдийг хүлээн авах, тарахад нь эцэг эхэд нь хүлээлгэн өгөх, хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сумын хүүхэд хамгааллын хамтарсан багт тухай бүр мэдээлж ажиллах, албан хаагч бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Засаг даргын Тамгын газрын дарга М.Ганболд 2019 оны 06 дугаар сард зохион байгуулагдах “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-тэй холбогдуулан "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийн дүгнэх үзүүлэлт, анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад “Байгууллагын хүний нөөц, Удирдлагын хөгжил” сэдэвт сургалтыг 2019.05.22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх аргууд, Ажилтны хандлага ба бүтээмжийн харилцан хамаарал, байгууллагын соёл ба удирдлагын манлайлал, байгууллага дахь зөрчил, зөрчилдөөнийг шийдвэрлэх нь, үйлчилгээний байгууллагын соёл, үйлчилгээний ажилтны харилцаа, хайрын таван хэл буюу ажилтнууд ямар мотиваци хүсдэг болох нь сэдвүүдээр “Дэлхийн сэтгэлгээ” ТББ-ын тэргүүн Л.Жаргалсайхан удирдан зохион байгууллаа. Нийт 25 ажилтан албан хаагч хамрагдлаа.

 

Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

            Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Бэлчээрийн тухай хуулийн хэлэлцүүлэгт Дэлгэрхаан 1 дүгээр баг, Охиндий 2 дугаар багийн 2 малчин иргэнийг хамруулсан.

            Дулаанхаан тосгон хариуцсан “Даншиг халзан” МЭҮН, Хүнс хөдөө аж ахуйн газрын МААХ-ын цэвэр эрлийз мал хариуцсан мэргэжилтэн, сумын ХАА-ын тасгийн мал зүйч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд хамтран Казакын цагаан толгойт, Дархад үүлдрийн мах ноосны хонь, эрчмийн мах ноолуурын омгийн ямаа болон гарсан төлд үзлэг хийж ажилласан. Мөн сумын 6 малчин өрхийг Хөдөө нуурт зусуулахаар шийдвэрлэсэн.

            Сумын Бэлчээр ашиглах дунд хугацааны 2019-2021 оны төлөвлөгөөг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцууллаа. Дэлгэрхаан 1 дүгээр баг, Охиндий 2 дугаар баг, Дулаанхаан 3 дугаар багийн хээлтүүлэгчийг ялган 59 толгой хээлтүүлэгчийг малчин Ж.Мөнхбатад хүлээлгэн өгсөн.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамр болон Мал эмнэлэгийн Ерөнхий газар хамтран зохион байгуулсан Мал эмнэлгийн удирдах ажилтны зөвлөгөөнд “Туяа сан” МЭҮН, “Өсөх эрдэнэ сүрэг” МЭҮН, “Даншиг халзан” МЭҮН-ийн эмч, малын эрүүл мэндийн улсын байцаагч нар оролцож Мал эмнэлэгийн газрын дарга, сумын Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн нэгжийн гурвалсан гэрээг байгуулж ажилласан.

Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бэлэн байдал шалгаж, сүргийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх тандалт, тархвар зүйн судалгаа, бүтээгдэхүүний, судалгааг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан “Атрын нутгийн хурд-2019” аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэрт байрлах 4-н замын постон дээр халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлийг 3 өдрийн турш нийт 600 тасалбарыг тасалж 30 морь ачсан авто машиныг ариутгаж халдваргүйжүүлсэн. Нийт ариутгал халдваргүйжүүлэлтэд ус 2тн, 5кг ЭКОЦИТ, 5кг HICOP,  ариутгалын бодисыг зарцуулсан байна.

 Сумын Дэлгэрхаан 1-р багт байрлах 5-н хүнсний дэлгүүр, Охиндий 2-р багт байрлах  4-н хүнсний дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний хаяг шошгын зөрчил хугацаа дууссан бараа, бараа бүтээгдэхүүний бүртгэл хөтлөлт, нойтон цэвэрлэгээ хийсэн эсэхэд хяналт тавин ажиллалаа. Мөн Ерөнхий боловсролын сургууль, 18 дугаар цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үдийн хоолонд амталгаа хийж, дээж хэрхэн авч хаягжуулсан, устгал хийж байгаа эсэхэд гурван удаагийн хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.  

Тус сумын “Өсөх буудай” ХХК нь нийгмийн хариуцлагын үүднээс иргэдэд олгосон 10 хүлэмжинд зориулж худалдаа үйлчилгээ хийх павилон байрлуулах, авто машин зогсох зогсоолын тойм зураг гарган, гаргасан цэг бүр дээр гадас зоож  улаан даавуу хадан, талбайн хэмжээг гаргаж ажиллалаа.

Япон улсын Шизүока мужийн Хөдөө аж ахуйн газрын Сэлэнгэ аймагт ажиллах тариалан эрхлэгчдийн төлөөлөл гишүүд сумын “Бүтээлч шаамар” хоршооны гишүүдийн талбай дээр очиж танилцах ажлыг зохион байгууллаа.

Сум хөгжүүлэх сангийн 04 дүгээр сарын эргэн төлөлтийн хувиарыг холбогдох программд шивж оруулан зээлийн эргэн төлөлтийг сайжруулах үүднээс зээлтэй 68 иргэнд мэдэгдэл хүргүүлж ажилласан.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Тайлант хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 28  өргөдөл хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шаардлагатай материалуудыг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж дээд шатны байгууллагад уламжлан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамрууллаа.

            "Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн дагуу байнгын асаргаа шаардлагатай иргэдийн байнгын асаргааны хугацаа сунгах болон шинээр хамрагдах хүсэлт өгсөн 4 иргэний гэрт амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн хамт очиж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.

            Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд хүнсний дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ"-ний дагуу хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан зорилтот бүлгийн 12 өрхийн 87 гишүүнд 2019 оны 5 дугаарр сарын талон болох 127 ширхэг үнэт цаас бүхий 1016000 төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

            2019 оны 5 дугаар сард  нийгмийн  халамжийн  тэтгэвэр 57 иргэнд 9683.2 мян төг, нөхцөлт  мөнгөн  тэтгэмжид 48 иргэнд 3493,4 мян. төг, жирэмсэн  эхийн  тэтгэмж 34 эхэд 1229,1 мян. төг,  0-3 хүртэлх насны  хүүхдээ асарч  байгаа 85 эхэд 4196,1 мян. төгрөгийг   тус  тус олгосон  байна.

            Нийгмийн даатгалын чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэлээр: 2019 оны 05 сарын тайлангаар 22 ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 1 хүн хамруулж нийт 90 даатгуулагчийн шимтгэлийг төлүүлж,  заавал даатгуулагчын 230 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тухай бүр нь баталгаажуулан ажиллаж байна. 

Орлогын төлөвлөгөө 05 дугаар сард  27303.71 сая төгрөг оруулахаас 36377.45 сая төгрөг орж төлөвлөгөө  150% хувиар биелсэн байна.: Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгодог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг хэлтэст мэдээлэлсэний дараа 1- ны дотор тэтгэврийг 2 банкаар  тавьж олгож байна. 05 сарын 28-ны  байдлаар өссөн дүнгээр  нийт  Өндөр настан 314  хүний 110120336 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 99 хүний 28120337 сая төгрөг, Тэжээгчээ алдсан 27 хүний 7890000 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3142589 сая төгрөг тус тус олголоо.

Энэ сарын 28 - ны байдлаар  шинээр 3 хүн өндөр насны тэтгэвэр 1 хүн тахир дутуугийн тэтгэвэр  тогтоогоод байна. Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 6 хүний 396154 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 5 хүнд 3621738 сая төгрөг, оршуулгын тэтгэмж 2 хүний 2000000 сая төгрөг, ,ажилгүйдлийн тэтгэмж 0 хүний 0 төгрөг тус тус олгоод байна.          

Бүртгэлийн чиглэлээр:

            2019 оны 5 дугаар  сарын байдлаар Шаамар сумын 1,2 дугаар багийн хэмжээнд шинээр төрсөн эрэгтэй 5 нийт 5 хүүхэд төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгосон. Нас барсан 2 иргэний нас барсаны бүртгэлийг хийж гэрчилгээг олгосон.

Биеийн давхцахгүй өргөдлийн бүртгэлд анх удаа буюу шинээр -5, 25, 45 насны солиулах -4 иргэн нийт 9 иргэнийг хамруулсан.

Иргэний үнэмлэхээ дахин авах хүсэлт гаргасан 3 иргэний бичиг баримтыг бүрдүүлж хяналтын байцаагчруу явуулж бичиг баримттай болсон. Хэвлэгдэн ирсэн 5 иргэний үнэмлэхийг иргэдэд тарааж ИУБ-21 бөглөн холбогдох газарт хүргүүлсэн.

 Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тооцооны нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөний мэдээ болон бүртгэлийн тоон мэдээг сар бүр тогтмол гарган Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

Газрын харилцааны чиглэлээр:

2019 оны 05 дугаар сарын байдлаар 32 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс  өмчлөх 25,  эзэмших 3, эрх шилжүүлэх 3, хамтран өмчлөгч хасагдах 1 иргэний өргөдлийг бүртгэн авч өргөдөл хүсэлтийн  улсын бүртгэлд бүртгэв.

25 иргэний газар өмчлөх өрөгдөлийг газар өмчлүүлэх захирамжинд оруулав.

Газрын тухай хуулийн 38.1.1 –р заалтын дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан 3 иргэний  хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

Урьд жилүүдэд хамтран газар өмчилсөн 5 иргэний хамтран өмчлөгч салгуулах гэрээг үндэслэн 1 иргэний газар өмчлөх эрхийг үлдээж, 4 иргэнийг Засаг даргын захирамжаар газар өмчлөх эрхээс түдгэлзүүлж,  цаашид газар өмчлөх эрхийг нээв.

ЛМ2 программд урьд онд өгсөн өргөдөл хүсэлтийг бүртгэн оруулж кадастрын зураг хэвлэн өгөх мөн газар өмчлөлийн материалуудыг иргэдэд гарган өгч ажиллаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ