Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

ЗДТГ-ын 3 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 155

             Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

             Сумын Засаг даргын 2019 оны А/08, А/09, А/10  тоот захирамжийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, үдийн цай хөтөлбөр, 18 дугаар цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, тендерийн баримт бичгийн бүрдлийн шаардлагыг хангасан бичиг баримтыг бүрдүүлэн олон нийтэд мэдээлэх ажлыг хуулийн хугацаанд www.tender.gov.mn цахим хуудаст тендерийн урилгыг байршуулан ажилласан.  ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгчээр “Сэлэнгэ Буман Буудай” ХХК, “Монтир транс” ХХК, “Өсөх Эрдэнэт Сүрэг” ББН, “АМСӨҮР” ХХК, “Дархан хүнс” ХХК зэрэг аж ахуй нэгж байгууллагууд шалгарч хуулийн хугацаанд ажил гүйцэтгэх гэрээг байгуулахаар захиалагчид хүсэлтээ хүргүүллээ. Мөн Шаамар сумын ИТХ-ийн 2018 оны 12 сарын 14-ны өдрийн 67 дугаар тогтоолоор батлагдсан хог түрж, ачдаг тракторийг худалдан авах тендерийг зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

             Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 15-ны өдрийн А/76 тоот захирамжийн дагуу “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах” тухай, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, төлөвлөгөөний дагуу иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдэд “Газар хөдлөлт”ийн талаарх сургалт сурталчилгааг таниулах ажлыг 2019 оны 03 дугаар сарын 20 ний өдөр зохион байгуулж, сургалтыг ЗДТГ-ын БОХ-ын Улсын байцаагч Б.Онон, Байгаль хамгаалагч Ж.Алтангэрэл нар явууллаа. Үүнд: 7 байгууллагын 87 албан хаагчийг хамруулж газар хөдлөлтийн гамшгийн мэдээлэл олголоо.

             Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 03 дугаар сарын 20 ны өдөр “Сирень дохио-SDM-550” дуут дохиололын удирдлагын фульт, холболтын кабелийн бэлэн байдлыг шалгаж журмын дагуу 1-2 удаагийн давтамжтайгаар /1 удаа 20 секунд байхаар/ ажиллуулж дуут дохионы тархалтыг хэмжиж үзэхэд Дэлгэрхааны 1 дүгээр багийн 5-н толгойн захын хэсэг, 43-р точик болон Охиндий 2-дугаар багийн бүүргийн 1, 2-р хэсгийн цаад захын орчмын айл өрхүүдэд дохио маш сул дуулдсан тул тухай хэсгийн идэвхитэн иргэдийг дуут дохиолол дамжуулах сайн дурын гишүүнээр  үүрэгжүүлж арга зүйн зааварчилгаагаар хангалаа. Шаамар сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнд багтдаг байгууллагын удирдлагуудын 70 гаруй хувь нь дээд байгууллагын шийдвэрээр томилолтоор ажиллаж байсан тул сумын Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнийг цуглуулж сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот албан хаагчдын тодотголыг хийж судалгааг шинэчиллээ.

            Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчний байгууллага үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан сумын цэргийн насны болон бэлтгэл зэрэгтэн залуучууд, эрчүүдийн бие бялдарыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “ЭРЧҮҮДЭЭ УРАГШАА” спортын олон төрлийн арга хэмжээг явуулж, сумын залуучуудын идэвхи санаачлагыг өрнүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, батлан хамгаалах бодлого шийдвэрийг сум орон нутагт сурталчлах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Үүнд: Цэрэг спортын “Он жавууд” буухиа тэмцээн, гар бөмбөгийн тэмцээн, үндэсний бөхийн залуучуудын цол олгох барилдаан, гар барилдаан, үндэсний сурын бооцоот харвааны тэмцээн болон “Цэргийн тухай дууг хэн сайн дуулах бэ” дууны тэмцээнүүдийг сумын төр, төсвийн байгууллага, спортын холбоодтой хамтран зохион байгууллаа. 

            Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн ивээл дор “Бяцхан мисс-2019” уралдаант тэмцээн 2019.03.06-ны өдөр Соёлын төвийн урлагийн их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд авъяаслаг бяцхан 13 мисс оролцсоноос 1 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагч О.Маргад тэргүүн мисс, 2 дугаар цэцэрлэгийн суралцагч М.Энэрэл загварлаг мисс, М.Хүслэн авъяаслаг мисс, Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн суралцагч Э.Учрал дуучин мисс, н.Цэцэрлэг бүжигчин миссээр тус тус шалгарч өргөмжлөл, тууз, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

          ХАА-н тасгийн мал зүйч, 1, 2 дугаар багийн Засаг дарга нар хамтран орон нутгийн малчин иргэдийн төл хүлээн авах бэлтгэл ажилтай танилцсан. 2019 оны 03 сарын 24-ны байдлаар Дэлгэрхаан 1 дүгээр багт тугал 69, хурга 85, ишиг 100, Охиндий 2 дугаар багт тугал 62, хурга 104, ишиг 92, Дулаанхаан 3 дугаар багт тугал 30, хурга 43, ишиг 50 нийт 635 төл бойжиж байна. Мал төллөлттэй холбогдуулан сумын “Туяа сан”, “Өсөх Эрдэнэт Сүрэг”, “Даншиг халзан”  МЭҮН-ийн эмч нартай хамтран төл малд үзлэг хийж ажилласан.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 1/237 тоот албан бичгийн дагуу “Малчдын зөвлөгөөн”-д оролцох иргэдийн нэрсийг баг тус бүрээс авч холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.

           Орон нутгийн төсөвт байгууллагууд болох Ерөнхий боловсролын сургууль, 1 дүгээр цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэг, МСҮТ-ийн өдрийн хоолонд хоёр 2 удаа хяналт тавьж ажиллахад гарсан зөрчил байхгүй болно.Сумын малын нэгдсэн тоог МЭҮН тус бүрээр боловсруулан батлуулж халдварт өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах малд шаардагдах эм био бэлдмэлийн захиалгыг 56 дугаар маягтаар, празиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамруулах мал шаардагдах эм био бэлдмэлийн захиалгыг 57, 58 дугаар маягтаар гарган холбогдох байгууллагад хүргүүллээ.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “Давс багатай бүтээгдэхүүн үйлвэрлэлийг дэмжье” аян зохион байгуулах тухай А/25 тоот захирамжийг  1 дүгээр цэцэрлэг, 2 дугаар цэцэрлэг, ЕБС, Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч  мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан. Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээг зөгийн аж ахуй эрхэлдэг 3 аж ахуй нэгж, 8 иргэний зөгийн аж ахуйн байр болон бал  савлалтын стандарт гормын талаар хяналт тавьж хамтран  ажилласан.

           Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 01 тоот албан даалгаврын хүрээнд  гахайн аж ахуй эрхлэгч иргэдэд гахайн өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээллийг өгч, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөн ажилласан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолын дагуу 2019 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн нийлэг уутыг хэрэглэхгүй байх талаар мэдээллийг иргэд, төр төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд танилцуулан, сумын цахим хуудсаар мэдээлж ажилласан.

Нийгмийн бодлогын чиглэлээр:

           Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтарсан багийн ажлын хэсгийн гишүүдийн ээлжит хуралдааныг 2019 оны 03 сарын 04-ны өдөр зохион байгуулж хуралдаанаар гишүүдийн ажил үүргийн хуваарийг танилцуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг гишүүдээс авч нэгтгэн боловсруулж ИТХ-ын даргаар батлуулж ажилласан. Мөн хурлаар хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, гэр бүлийн харилцаа хандлагыг сайжруулах үүндээс сэтгэл зүйч ажиллуулах, сургалт зохион байгуулах, хамтарсан багийн нэрийн хуудастай болох, дуудлага мэдээлэл хүлээн авах утас ажиллуулах, 1 өрх, 5 хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээг хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэсэн.

         “Орон нутгийн хөгжлийн индекс тооцох” аргачлалын дагуу 2018 оны тоон мэдээллийг https://ldi.nda.gov.mn цахим хуудсанд байршуулж сумын дэлгэрэнгүй танилцуулгыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтэст хүргүүллээ.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

            Тайлант хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах 34 өргөдөл хүлээн авч холбогдох баримт бичгийг бүрдүүлэн шаардлагатай материалуудыг амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж дээд шатны байгууллагад уламжлан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хамрууллаа.

            "Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн дагуу байнгын асаргаа шаардлагатай иргэдийн байнгын асаргааны хугацааг сунгах болон шинээр хамрагдах хүсэлт өгсөн 4 иргэний  гэрт "Амьжиргаа дэмжих зөвлөл"-ийн гишүүдийн  хамт очиж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн.

            "Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд хүнсний дэлгүүртэй хамтран ажиллах гэрээ"-ний дагуу хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан зорилтот бүлгийн 12 өрхийн 86 гишүүнд 2019 оны 3 дугаар сарын талон болох 124 ширхэг үнэт цаас бүхий 992.0 мянган төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг гэрээт байгууллага болох "Бүтээл сан" ХХК-ийн "Шонхлой" хүнсний дэлгүүртэй хамтран олгож олгосон тайланг холбогдох мэргэжилтэнд хүргүүлж ажиллалаа.

Бүртгэлийн чиглэлээр:

            2019 оны 3 дугаар  сарын байдлаар Шаамар сумын 1,2 дугаар багийн хэмжээнд шинээр төрсөн эрэгтэй 3 нийт 3 хүүхэд төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгосон. Шилжин ирсэн 6 иргэнийг нотлох баримтын дагуу хаяг дээр нь бүртгэсэн.Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд анх удаа буюу шинээр 6, 25, 45 насны солиулах 4, нийт 10 иргэнийг хамруулсан. Хэвлэгдэн ирсэн 16 иргэний үнэмлэхийг иргэдэд тарааж ИУБ-21 бөглөн холбогдох газарт хүргүүлсэн.

            2003 онд шинээр 16 нас хүрч байгаа хүүхдүүдийн судалгааг багийн Засаг дарга нартай хамтран гаргаж Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдад Иргэний үнэмлэхний тухай болон Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулсан.

            Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тооцооны нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажиллаж байна. Шилжилт хөдөлгөөний мэдээ болон бүртгэлийн тоон мэдээг сар бүр тогтмол гарган Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

Нийгмийн даатгалын чиглэлээр:

            Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэлээр: 2019 оны 03 сарын тайлангаар 22 ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 1 хүн хамруулж нийт 87 даатгуулагчийн шимтгэлийг төлүүлж,  заавал даатгуулагчийн 229 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тухай бүр нь баталгаажуулан ажиллаж байна.  

           Орлогын төлөвлөгөө 03 дугаар сард  31874,61,0 сая төгрөг оруулахаас 36898232,48 сая төгрөг орж төлөвлөгөө  100 % биелсэн байна. Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгодог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг хэлтэст мэдээлсний дараа 1-2 ны дотор тэтгэврийг 2 банкаар  тавьж олгож байна.     03 сарын 25-ны  байдлаар өссөн дүнгээр  нийт  Өндөр настан 312  хүний 109876389 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 101 хүний 33119925 сая төгрөг, Тэжээгчээ алдсан 27 хүний 7890000 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3142589 сая төгрөг тус тус олголоо.

           Шинээр 3 хүн өндөр насны тэтгэвэр 23 хүн тахир дутуугийн тэтгэвэрт  тогтоогоод байна. Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 5 хүний 478339 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 1 хүнд 1287741 сая төгрөг, оршуулгын тэтгэмж 1 хүний 1000000 сая төгрөг, ,ажилгүйдлийн тэтгэмж 0 хүний 0 төгрөг тус тус олгоод байна.        

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

           2019 оны 03 сарын байдлаар 33 иргэний өргөдөл хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс  өмчлөх 26,  эзэмших 3, эрх шилжүүлэх 3, хамтран өмчлөгч хасагдах 1 иргэний өргөдлийг бүртгэн авч өргөдөл хүсэлтийн  улсын бүртгэлд бүртгэв.

           26 иргэний газар өмчлөх өрөгөдөлийг газар өмчлүүлэх захирамжинд оруулав.

           Газрын тухай хуулийн 38.1.1 –р заалтын дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргасан 3 иргэний  хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

          Урьд жилүүдэд хамтран газар өмчилсөн 6 иргэний хамтран өмчлөгч салгуулах гэрээг үндэслэн 1 иргэний газар өмчлөх эрхийг үлдээж, 5 иргэнийг Засаг даргын захирамжаар газар өмчлөх эрхээс түдгэлзүүлж,  цаашид газар өмчлөх эрхийг нээв.

          ЛМ2 программд урьд онд өгсөн өргөдөл хүсэлтийг бүртгэн оруулж кадастрын зураг хэвлэн өгөх мөн газар өмчлөлийн материалуудыг иргэдэд гарган өгч ажиллаж байна

            Татварын чиглэлээр :

  1. 2018 оны 3-р сарын НӨАТ-ын тайланг цахимаар ирцийг хянаж хүлээн авсан.
  2. 2018 оны Хөнгөлөлт чөлөөлөлтийн хуваарилагдсан төлөвт байгаа тайланг дахин илгээж, шалгуур хангаагүй тайланг засварлан дахин илгээсэн.
  3. 3 болон 8-аар төгссөн АТБӨЯХАТ-ыг татварын дансанд төвлөрүүлж ажилласан
  4. Улс орон нутгийн төсөвт дараахь татварын төрлөөр орлогыг төвлөрүүлэн ажилласан.
  • Улсын төвлөрсөн төсөвт ААНОАТ - 125000 төгрөг,
  • Аймгийн төвлөрсөн төсөвт АТБӨЯХАТ - 837457 төгрөг, АБТ – 52925 төгрөг
  • Сумын төсвийн орлого ХХОАТ - 30000 төгрөг, Улсын тэмдэгт – 55000 төгрөг, Бусад орлого – 50000 төгрөг, ҮХЭХБОр – 40000 төгрөг Нийт -  1190382 төгрөг төсөвт төвлөрүүлж ажиласан.

Сүүлд нэмэгдсэн мэдээ