Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Шаамар сумын ЗДТГ-ын 2 дугаар сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 9 сарын өмнө Үзсэн: 168

            ШААМАР СУМЫН 2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ШУУРХАЙ МЭДЭЭ  


Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

            XYII дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын 2019 оны 01 сарын 23-ны өдрийн “Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх тухай” А/07 тоот захирамжийн дагуу орон нутагт амьдарч буй ахмад настнуудад харъяалах аж ахуй нэгж байгууллагууд хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гардуулан өглөө.Нийт 299 ахмад настанд хүндэтгэл үзүүллээ. Сумын Хөдөө аж ахуйн салбар олон жил үр бүтээлтэй ажиллаж эрхэлсэн салбараа манлайлсан дараах иргэдийг шалгаруулж алдаршууллаа. Үүнд: Сумын аварга малчинаар- Дэлгэрхаан 1 дүгээр багийн малчин Д.Бэх-Очир, Сумын аварга ногоочиноор Охиндий 2 дугаар багийн ногоочин Б.Шүүх, Сумын аварга зөгийчинөөр Дэлгэрхаан 1 дүгээр багийн иргэн В.Төржаргал нарыг шалгарууллаа.

            Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйн харилцааг сайжруулах, ур чадварыг нэмэгдүүлэн төрийн байгууллагын уялдаа холбоог дээшлүүлэх зорилгоор Дулаанхаан тосгоны “Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг 2019.02.01-нд зохион байгуулж нийт 100 гаруй албан хаагчид хамрагдлаа. Мөн ДЗМОУБ-ийн Сэлэнгэ НХ-ийн дэмжлэгээр төрийн албан хаагчдад “Төрийн албан хаагчийн манлайлал- хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

            Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 01 тоот албан даалгаврын хүрээнд Сумын Засаг даргын А/05 тоот захирамжаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч нар болон ХАА-н тасгийнг мэргэжилтэн болон багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, удирдлага зохион байгуулалтаар ханган, ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловруулан хэрэгжилтийг ханган ажилласан.Сумын хэмжээнд гахайн аж ахуй эрхэлж буй 1 аж ахуй нэгж байгууллага, 5 өрхийн 112 гахайн судалгааг гаргаж үзлэг тандалт хийн, иргэдэд гахайн мялзан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч, гарын авлага, боршур тараан ажиллалаа.

            Мөн Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газраас 25 кг хлорын шохой, Мал эмнэлэг үржлийн нэгжээс 115 литр “ЭКОЦИТ ” уусмалаар гахайн байрны 587 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж халдваргүйжүүлэн гахайн байруудад гутал ариутгах цэгийг хийлгэж гахайн маллагаанд тогтмол мөрдөж ажиллахыг даалгасан.Гахайн мялзан өвчний дэгдэлт болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сумын цахим хуудсанд мэдээ мэдээллийг тухай бүр байршуулж, хүнсний дэлгүүрүүд болон, гадаа мэдээллийн самбарт мэдээлэл тавьж иргэдийг мэдээллээр ханган ажиллав.

Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн “Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилох тухай” А/11тоот захирамжаар Засаг даргын Тамгын газраас хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь, сумын төр захиргааны болон төсвийн  байгууллагууд уурын зуухны галч, жижүүрийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь, шаардлагатай албан тушаалтнуудын утасны жагсаалтыг гаргасан. Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах Сумын засаг даргын захирамжийг хувиарын хамт төр, төсвийн байгууллагуудад албан тоотоор хүргүүлж ЗДТГ-ын хариуцлагатай эргүүл жижүүрээр ажиллах албан хаагчдад заавар зөвлөмж өгч ажиллалаа. 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагаан сарын баярын эргүүл шалгалтыг  хуваарийн дагуу 23 ажилтан албан хаагч, 2 цагдаагийн хамт 7 хоногийн турш хариуцлагатай эргүүл шалгалтыг  хийж гүйцэтгэхэд 02 сарын 05-ны өдөр буюу шинийн нэгэнд Дэлгэрхаан 1 дүгээр багийн 34 дүгээр тоочикт оршин суух иргэн Б.Гансүхийн гэрт гал гарч аймгийн Онцгой байдлын албан хаагчид ирж галыг унтраасан. Гал гарч байх үед гэрт хүн байхгүй бэртэж гэмтсэн хүн байхгүй болно.

2019 оны 2-р сард Засаг даргын А захирамж  15, Б захирамж 2, Засаг даргын Тамгын газрын А тушаал 0, Б тушаал 2, Засаг дарга, ЗДТГ-ын даргаас явсан бичиг 23, аймгийн ЗДТГ-аас 40 албан тоот ирсэнээс хариутай 19  бичиг ирсэнийг албан хаагч нарт танилцуулан тухай бүр нь хариуг гарган хүргүүлж байна. Одоогоор хариу нь хоцорсон бичиг байхгүй.

Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

Сум хөгжүүлэх сан болон Орон нутаг хөгжүүлэх сангаас 2018 онд зээл авсан, хөрөнгө оруулалт хийсэн иргэн, аж ахуй нэгжийн судалгаа, сумын иргэд, аж ахуй нэгжийн  2019 оны хаврын  тариалалтын техникийн бэлэн байдал, судалгааг нэгтгэн боловсруулж хавсралт хүснэгтийн хамт гарган холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан.Мөн Сум хөгжүүлэх сангийн зээлийн хуулгыг авч эргэн төлөлтийн жагсаалтад  шивж орууллаа.

Мөн Шаамар сумын 2019 оны улаан буудай тариалах иргэн , аж ахуй нэгжийн тариалах талбай, шаардагдах үр,  бордоо, ургамал хамгааллын бодисын захиалгыг хавсралт хүснэгтийн дагуу нэгтгэн гаргаж Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ.

Ашиг шим өндөртэй хар “Ангус” бухыг Дэлгэрхаан, Охиндий, Дулаанхаан багуудын малд хээлтүүлэгт оруулсанаар гарсан төлийг Дэлгэрхаан 1 дүгээр багийн 2 малчинд 5 тугал, Охиндий 2 дугаар багийн 1 малчинд 7 тугалыг хүлээлгэн өгсөн. Мөн ээмэгжүүлэх ажлыг 3 дугаар сарын сүүлээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 1/113 тоот албан бичгийн хүрээнд  сум орон нутгийн хэмжээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж болон тохирлын гэрчилгээтэй аж ахуй нэгжийн нэгдсэн судалгааг гарган стандарт хэмжилзүйн газарт хүргүүлсэн.

Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн, хүнсний эрүүл ахуйн  чанар,  хаяг шошгон дээр  хяналт шалгалт хийж үйлдвэрлэсэн хугацааг шалгаж  хяналт тавьж ажиллахад  зөрчилтэй бараа бүтээгдэхүүн илрээгүй болно. Сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр, 18 дугаар цэцэрлэг, Баясгалант ирээдүй  2 дугаар цэцэрлэг,  Мэргэжил  сургалт үйлдвэрлэлийн  төвийн  өдрийн  хоолны  хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл лабораторын шинжилгээ өгсөн эсэх, чанар, амтанд амталгаа  хийж гурван  удаагийн байдлаар  хяналт тавьж ажиллахад зөрчил илрээгүй.

Хяналт шалгалтын чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтийн газрын даргын 18-04-003/01 тоот Хяналт шалгалтын байнгын удирдамж болон МХГ-ын даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд мод бэлтгэлийн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг Ойн санг гэрээгээр эзэмшдэг 6 Мэргэжлийн байгууллагын мод бэлтгэлийн явцад хяналт шалгалтын ажлыг 4 хоногийг хугацаанд хийж  гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар мод бэлтгэлийн ААНБ-д нь мод тээврийн хяналтын хуудсыг бүрэн бөглөж хэвшээгүй, ААНБ-ын ажлын байранд байх ёстой чухал шаардлагатай албан бичиг, холбогдох баримт материалыг байршуулдаггүй, Ойн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангаж ажилладаггүй, мөрдөж хэвшээгүй зэрэг дутагдал илэрлээ. Мөн Сумын Ойн ангийн зүгээс мэргэжил арга зүйн туслалцаа болон холбогдох сургалтыг хийдэггүй байна.

     Сумын хэмжээнд айл өрх болон гудамж талбайд эргүүл шалгалтыг хийхэд нийт 19 байршилд 200 гаруй ширхэг нойтон нарсан гуалин байсныг Хүдэр сумын Байгаль хамгаалагч, Ойн техникч нарыг байлцуулан тоолж хэмжиж фото зургаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн.

     2019 оны 02 дугаар сарын 02-04 өдрүүдэд МХГ-ын даргын зүгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Түшиг сумын БОХУБайцаагчийн хамт Дулаанхааны 4-н замын хяналтын постонд байрлаж эргүүл шалгалтын ажлыг хийж Эрхийн бичгийн нөхцөл болзолыг зөрчсөн буюу мод модон материалын огтлолтын төрлийг өөрчилж нойтон нарсан банз, дүнз /4-талт/ ачиж явсан 2 тээврийн хэрэгслийг саатуулж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд саатуулан аймгийн Прокурорын газраас дугаар авч  Зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Бүртгэлийн чиглэлээр:

            Сумын 1,2 дугаар багийн хэмжээнд эмэгтэй-2, эрэгтэй -1 нийт 3 хүүхэд төрж төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгосон.Нас барсан 2 иргэний нас барсны гэрчилгээг үнэ төлбөргүй олгосон.

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэд анх удаа буюу шинээр -1, 25, 45 насны  солиулах- 2 нийт 3 иргэний хамруулсан.

            Хэвлэгдэн ирсэн 4 иргэний үнэмлэхийг иргэдэд тарааж ИУБ-21 бөглөн холбогдох газарт хүргүүлсэн.

Санхүүгийн тайланг цаг хугацаанд тооцооны нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажиллаж байна.2018 оны нотлох баримтуудыг цэгцлэн, архивт хүлээлгэн өгсөн.

 

Шилжилт хөдөлгөөний мэдээ болон бүртгэлийн тоон мэдээг сар бүр тогтмол гарган Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

 

Нийгмийн даатгалын чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэлээр: 2019 оны 02 сарын тайлангаар 22 ажил олгогч, 228 даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 5 хүн хамруулж нийт 86 даатгуулагчийн шимтгэлийг төлүүлж, сайн дурын даатгалд 286 иргэн гэрээтэй байна, хувиараа хөдөлмөр эрхлэгч -86, заавал даатгуулагчын 229 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тухай бүр нь баталгаажуулан ажиллаж байна. 

Орлогын төлөвлөгөө 02 сард  29,0 сая төгрөг оруулахаас 35 сая төгрөг орж төлөвлөгөө  100 % хувиар биелсэн байна. Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгодог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг хэлтэст мэдээлэлсэний дараа 1-2 ны дотор тэтгэврийг 2 банкаар  тавьж олгож байна.     

02 сарын 26-ны  байдлаар өссөн дүнгээр  нийт  Өндөр настан 313  хүний 101.7 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 93 хүний 23,9 сая төгрөг, Тэжээгчээ алдсан 26 хүний 6,8 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 5 хүний 3,2 сая төгрөг тус тус олголоо. 02-р сарын 26- ны байдлаар  шинээр 1 хүн өндөр насны тэтгэвэр 2 хүн тахир дутуугийн тэтгэвэрт  тогтоогоод байна. Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 4 хүний 655,9 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 1 хүнд 1,4 сая төгрөг, оршуулгын тэтгэмж 2 хүний 2,0 сая төгрөг, ,ажилгүйдлийн тэтгэмж 0 хүний 0 төгрөг тус тус олгоод байна.          

Шаамар сумын хэмжээнд анх удаа Бүсийн гар бөмбөгийн тэмцээнийг зохиож тэмцээнд Цагаан нуур, Бугант, Сүхбаатар сумдаас багууд ирж өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.Тэргүүн байранд ЗДТГ-н баг, Дэд байранд Хороолол, гутгаар байранд Цагааннуур сумын баг тус тус байр эзэллээ.

Төсөв санхүү, статистикийн чиглэлээр:

         Санхүү төрийн сангийн хэлтэст 2018 оны тайлангийн нэгтгэл, төсөвт байгууллагуудын сарын орлого, зарлагын гүйцэтгэлийн тайлан болон сар бүрийн өглөг, авлагын мэдээ судалгааг байгууллага тус бүрээр нь гарган байгууллагуудын дарга эрхлэгч нараар гарын үсэг, тамга тэмдэгээр  баталгаажуулан   хуулийн хугацаанд гарган холбогдох байгууллагад хүргүүлж ил тод байдлын  самбарт байршуулсан.

         Шилэн данстай холбогдолтой зайлшгүй тавигдах  санхүүгийн мэдээ тайлан  сар бүр тавигдах 4 мэдээ, болон тухай бүр тавигдах 7 мэдээ мэдээлэл нийт 11 мэдээ тайланг шивж бүрэн оруулсан./Байгууллага тус бүрээр нь/ Сэлэнгэ аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэсээс зохион байгуулагдсан сургалтанд Санхүү албаны дарга, Төрийн сангийн мэргэжилтэн нар хамрагдлаа.Төсвийн байгууллагын төлбөр тооцоог холбогдох хууль журмын дагуу системд бүртгэж гүйцэтгэх өдөр тутмын мемориалын баримтыг тулган архивын нэгж үүсгэн, статистикийн цагалбар мэдээг тогтсон хуваарийн дагуу хугацаанд нь программд шивж баталгаажуулж ажиллалаа.

         Сумын мал төллөлт төл бойжилтийн мэдээ ХАА-1 маягтаар,  том малын зүй бус хорогдлын мэдээ ХАА-2 маягтаар ХАА-н тасгийн мэргэжилтэн ,багийн засаг дарга нараас авч баталгаажуулан статистикийн хэлтэст хүргүүллээ. Үүнд: 2018 оны жилийн эцэст тоологдсон төллөх насны 10601 толгой хээлтгчээс 2 дугаар сарын байдлаар 90 толгой мал төллөж төл бойжилт 100% байна. Энэ сарын байдлаар хорогдсон малын тоо 7 бүртгэгдсэнээс 4 хээлтгэгч хорогдсон байна. Хэрэглээний үнийн мэдээг “Дөлгөөн болор ХХК”, Буман буудай ХХК” “Шонхор ХХК”  дэлгэрүүрүүдээс авч үнийн мэдээг тогтмол сар болгоны 19-нд маягтаар, сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа  эрхэлж буй аж ахуй мэдээ тайланг цаг тухайд нь авч албан тоотоор явуулсан .

           Татварын чиглэлээр:

2018 оны 4-р улирлын тайлан 2-р сарын НӨАТ-ын тайланг цахимаар ирцийг хянаж хүлээн авсан.

2018 оны Хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой өөрчлөгдсөн журам материал хэрхэн бүрдүүлэх тайланг хэрхэн илгээх талаар ажлыг зохион байгуулсан бөгөөд хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагсан иргэдийн материалыг хүлээн авч тайланг хугацаанд нь илгээсэн.

Улс орон нутгийн төсөвт дараахь татварын төрлөөр орлогыг төвлөрүүлэн ажилласан.

-          Улсын төвлөрсөн төсөвт ААНОАТ - 130000 төгрөг,

-          Аймгийн төвлөрсөн төсөвт АТБӨЯХАТ - 102000 төгрөг,

-          Сумын төсвийн орлого ХХОАТ - 30000 төгрөг, Улсын тэмдэгт – 40000 төгрөг, Бусад орлого – 15000 төгрөг, ҮХЭХБОр – 10000 төгрөг Нийт -  327000 төгрөг төсөвт төвлөрүүлж ажилласан.

 

 


 

Сүүлд нэмэгдсэн мэдээ