Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

10 сарын шуурхай мэдээ

Нийтэлсэн: 12 сарын өмнө Үзсэн: 90

ШААМАР СУМЫН 2018 ОНЫ 10 ДУГААР САРЫН  ШУУРХАЙ МЭДЭЭ

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр:

Сумын ЗДТГ-аас 3 дугаар улирлын байдлаар суманд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, бодлого шийдвэрийг иргэд, байгууллага, ААН-үүдэд сурталчлан таниулсан арга хэмжээний дүн мэдээ, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан санал өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж иргэдэд хариуг мэдээлсэн тухай тайлан мэдээг албан хаагч бүрээр гаргуулан авч, хянаж нэгтгэн аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар Шаамар сумын эдийн засаг,  нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2019 оны эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэн хангалттай үнэлэгдсэн.

 “Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан 7 төрийн байгууллагын 105 төрийн албан хаагч, Дэлгэрхаан 1 дүгээр баг, Охиндий 2 дугаар баг, Дулаанхаан 3 дугаар багийн 140 иргэн нийт 245 санал асуулгыг авч ажиллалаа.

Сумдын Нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах үүднээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид энэ сарын 16-ны өдөр хүрэлцэн ирж сумын бүтээн байгуулалт, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон албан хаагчдын үйл ажиллагаатай танилцаж гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

2018 оны Улсын төсвөөс 650.0 сая төгрөгийн өртөг бүхий сумын төрийн байгууллагуудын цэвэр бохирын ус, дулаан хангамжийн болон ариутгах татуургын шугамын их засварын ажлыг "Хайдро дизайн прожект" ХХК, “Илчит Сансар” ХХК нь 2018 оны 08 сарын 15-аас гүйцэтгэж цэвэр усны шугамын ажил 100% дуусаж, одоогийн байдлаар бохирын шугамын ажил хийгдэж байна.Дулаанхаан тосгоны Захирагчийн албаны барилгын 398.0 сая төгрөгийн ажилд хэсэгчлэн тендер зарлагдаж 100.0 сая төгрөгийн ажлыг “Хялганат нуга” ХХК шалгаран барилгын суурийн ажил эхлэн явагдаж байна. Дулаанхаан тосгонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 120.0 сая төгрөгийн бохирын шугамын ажлыг “Ундрам маргад” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Байгаль цаг агаарын үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, сумын удирдлага, томилгоот бие бүрэлдэхүүний харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штаб, иж бүрэн сургуулийг Шаамар суманд 10 сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулж, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажилласан.

Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр:

Сумын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малчин өрхүүд өвөлжөөний засвар үйлчилгээ, малын хэвтэр бууц нөөцлөх ажлыг гүйцэтгэж, малчид, мал бүхий иргэд 5000 тн  хадлан өвс бэлтгэж бүрэн татаж  дуусгасан. Гар тэжээл 1 тн, хүчит тэжээл 3 тн, хужир, шүү 1 тн, сүрэл 4 тн, ногоон тэжээл 5,0 ногооны   хаягдал 20,0 тн-ыг тус тус бэлтгэсэн. Өвөл цаг хүндэрсэн үед зам хаагдаж боогдож болзошгүй газрын зураг байршлыг гаргаж шаардлагатай  техник  хэрэгслийн судалгааг боловсруулан бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Сумын нөөцөд   10  тн өвсийг татан авч нөөцлөөд байна.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвөлжөө, бууц, боом өвчний голомттой Охиндий 2-р багийн 2-р хэсгийн 7 айл өрхийн малын өвөлжөөний ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг Туяа сангийн малын эмч нар хийж гүйцэтгэлээ.

Сумын хэмжээнд ургац хураалт: Төмс 81,5 га-аас 1020 тн, Хүнсний ногоо 229,0 га-аас 3224,6 тн, жимс, жимсгэнэ 14 га-аас 11,6 тн ургац, Гурвалжин будаа 465 га-аас 465 тн, Рапс 100 га-аас 25 тн, улаанбуудайн 100 га талбайг малын тэжээлд шилжүүлэн хурааж 12 тн ургац хураан авч хураах талбай 100 хувь дууссан. Улаанбуудай 1295 га хураахаас 1813 га талбайгаас 878 тн улаан буудай хураасан.  Өнөөдрийн байдлаар 240 тн төмс, 460 тн хүнсний ногоо зоорь, байр саванд нөөцөлсөн. Төмс, хүнсний ногооны хураалтын мэдээг тариаланч ногоочин иргэдээс авч ажилласан.

Ургац хураалт оройтож байгаатай холбогдуулж тариаг малаас хамгаалах талаар малчид, мал бүхий иргэдэд тариалангийн талбайн ойролцоо буулгалгүй малын хариулга малалгааг сайжруулах талаар анхааруулж ажилласан.   

Сум хөгжүүлэх сангийн шинээр суулгасан программд 2011 оноос хойш зээл аваад бүрэн төлж дуусаагүй байгаа 62 зээлдэгчийн 60 иргэний хувийн хэргийг бүртгэл мэдээллийн 6 төрлөөр бүрэн шивж дуусгасан. 2013 оны зээл дутуу төлөгдсөн 4 иргэний зээлийг шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид нэхэмжлэл гаргаж 2 иргэнтэй нь эвлэрлийн гэрээ байгуулсан.

2018 онд Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт 9 дүгээр сарын байдлаар 20%-д хүрсэн тул 14  төслийг төсөл сонгон шалгаруулах  орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулж  46,6 сая төгрөгийг 13 иргэнд зээл олгохоор шийдвэрлэсэн.Одоо зээл олгохоор болсон 13 иргэний  зээлийн барьцаа, болон шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж гэрээ хийх ажил хийгдэж энэ сард багтаан олгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

            Нийгмийн бодлогын чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих” сарын аяны хүрээнд орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 15-34 насны залуудын судалгааг боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан. Мөн тус аяны хүрээнд Ерөнхий Боловсролын сургуулын ахлах ангийн 25 сурагчид 2018 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт,  хуулийн үйлчлэх хүрээ, төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих чиглэл болон залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр тухайн хуулийг сурталчилж ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн дагуу Дэлгэрхаан 1 дүгээр багийн 1 өрхөд нөхцөл байдлын үнэлгээг хийн холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Мөн Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн албан тоотын дагуу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг Багийн Засаг дарга нартай нарийвчлан гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж ажиллалаа.

Бүртгэлийн чиглэлээр:

            2018 оны 10 дугаар сарын байдлаар Шаамар сумын 1,2 дугаар багийн хэмжээнд шинээр төрсөн эрэгтэй 1, эмэгтэй 6 хүүхэд төрж, нийт 7 хүүхэд төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгосон. Нас барсан 3 иргэний нас барсаны бүртгэлийг хийж гэрчилгээг тус тус олгосон. 2018 оны 10 дугаар сарын байдлаар бусад аймаг хотруу 9 иргэн шилжин явсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 315 дугаар даргын тушаалаар батлагдсан “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах” журмын дагуу 2018 оны 10 дугаар сарын байдлаар шинээр иргэний үнэмлэх авах 3, ба 25,45 насны сунгалт хийлгэх 3 иргэний хүсэлтийг үндэслэн маягт /ИУБ-31/-ыг цаасан болон цахим хэлбэрээр CD-нд хуулбарлан баталгаажиланд хүлээлгэн өгсөн. Дахин авах хүсэлт гаргасан 3 иргэний материалыг бүрдүүлсэн.

Энэ сард төрийн сангийн дансанд 38700 төгрөгийг бүрдүүлсэн. Хэвлэгдэн ирсэн 26 иргэний үнэмлэхийг иргэдэд тарааж ИУБ-21 бөглөн холбогдох газарт хүргүүлсэн. Санхүүгийн тайланг цаг хугацаанд нь тооцооны нягтлан бодогчид хүлээлгэн өгч ажиллаж байна. 1988 оноос хойш нас барсан 468 иргэний нас баралтыг тулгасан.

Төсөв санхүү, статистикийн чиглэлээр:

Статистикийн цагалбар мэдээг тогтсон хуваарийн дагуу хугацаанд нь программд шивж баталгаажуулж ажиллаа. Сэлэнгэ аймгийн Статистикийн хэлтэсийн чиглэлийн дагуу мал төллөлт төл бойжилтын мэдээ ХАА-1 маягт, том малын зүй бус хорогдлын мэдээ ХАА-2, үнийн маягт ХАА-3-аар тус бүр ХАА-н тасгийн мэргэжилтэнүүд ,багийн засаг дарга нараас авч баталгаажуулан хүргүүллээ. Үүнд : 2017 оны жилийн эцэст тоологдсон төллөх насны 10404 толгой хээлтгчээс 10 дугаар сарын байдлаар 9027 толгой мал төллөж, төл бойжилт 100% байна.Энэ сарын байдлаар хорогдсон малын тоо 96 бүртгэгдсэнээс 31 хээлтгэгч хорогдсон байна.

Хэрэглээний үнийн мэдээг “Дөлгөөн болор” ХХК, “Буман буудай” ХХК, “Шонхор” ХХК дэлгүүрүүдээс авч үнийн мэдээг тогтмол сар болгоны 19-нд маягтийн дагуу баталгаажуулан явуулж мөн сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа  эрхэлж буй аж ахуй мэдээ тайланг цаг тухайд нь авч албан тоотоор явуулсан .

Орлогын мэдээ 10 дугаар сарын байдлаар

Үзүүлэлт

Төлөвлөгөө

Гүйцэтгэл

1

Орон нутагийн ерөнхий орлого

56345200

45983043,77

2

Аймгаас олгох санхүүгийн дэмжлэг

409304100

409304100

3

Орон нутаг төсвийн байгууллагын санхүүжилт

472520500

472520500

4

Тусгай зориулалтын шилжүүлэгийн санхүүжилт

1901600000

1901600000

5

Сум хөгжүүллэх сан

57080010000

475000000

6

Орон нутаг хөгжлийн сан

80246900

45000000

7

Нийт дүн

56345200

45983043,77

 

Нийгмийн даатгалын чиглэлээр:

Нийгмийн даатгалын сангийн тайлан тэнцэлээр: 2018 оны эхний 10 сарын тайлангаар 23 ажил олгогч, 227 даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, сайн дурын даатгалд шинээр 2 хүн хамруулж нийт 77 даатгуулагчийн шимтгэлийг сар болон улирлаар төлүүлж, сайн дурын даатгалд -277 иргэн гэрээтэй байна, хувиараа хөдөлмөр эрхлэгч -47, заавал даатгуулагчын 227 нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг тухай бүр нь баталгаажуулан ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2012 онд гаргасан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хугацаа дууссан тул хүн хамрагдаагүй. Орлогын төлөвлөгөө 10 сард  28,0 сая төгрөг оруулахаас 28 сая төгрөг орж төлөвлөгөө  100 % хувиар биелсэн байна.: Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас олгодог 3 төрлийн тэтгэвэр авагчдын мэдээллийг хэлтэст мэдээлсний дараа 1-2 ны дотор тэтгэврийг 2 банкаар  тавьж олгож байна.     

10 сарын 25-ны  байдлаар өссөн дүнгээр  нийт  Өндөр настан 309  хүний 97,2 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 103 хүний 29,4 сая төгрөг, Тэжээгчээ алдсан 24 хүний 6,3 сая төгрөг, цэргийн тэтгэвэр авдаг 4 хүний 2,2 сая төгрөг тус тус олголоо. 10-р сарын 25- ны байдлаар  шинээр 7 хүн өндөр насны тэтгэвэр 2 хүн тахир дутуугийн тэтгэвэрт ороод байна. Тэтгэмжийн даатгалын сангаас: Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 3 хүний 306,4 төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 2 хүнд 2,4 сая төгрөг, оршуулгын тэтгэмж 3 хүний 3,0 сая төгрөг, ,ажилгүйдлийн тэтгэмж 3 хүний 1,5  төгрөг тус тус олгоод байна.

Газар зохион байгуулалтын чиглэлээр:

Тайлангийн хугацаанд 32 иргэн, ААН  өргөдөл хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс  өмчлөх 25,  эзэмших  4, эрх шилжүүлэх  1, хамтран өмчлөгч хасагдах  1, Газар эзэмших эрхийн гэрчилгээг солиулах 1 иргэн байна.Газар өмчлөх 25 иргэнээс Сүхбаатар сумын 15 иргэнд 3 га газрыг 1-р баг Зөгийн урд хэсэгт, Шаамар сумын 10 иргэнд 1-р баг Боргүвээн урд хэсэгт 0,7 га газрыг тус тус олгосон байна.

Мөн Газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудаар 41-н нэгж талбарт хэмжилт хийж иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад эргэлтийн цэгийг газарт бэхлүүлсэн байна.

 Эзэмших 4-н өргөдлийн хувьд 2018 оны сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй учир газар олголт хийх боломжгүй байна. Эрх шилжүүлэх хүсэлт гаргасан иргэнээс төрийн байгууллагад газрын гэрээ гэрчилгээг шилжүүлэн өгсөн.1-р баг 34 дүгээр км-т байрлах дундаа хамтран өмчилсөн 5 иргэний хамтран өмчлөлийг захирамжаар оруулан 4 иргэний газар өмчлөх эрхийг нээж өгсөн байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг солиулах хүсэлт гаргасан иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн өгсөн. Инженер хайгуул, мониторинг, Геодези зураг зүйг чиглэлээр энэ сард ажил хийгдээгүй байна. Дотоод ажлын хүрээнд хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хийж байна. 2019 онд иргэнд өмчлүүлэх газрыг сумын ИТХ-р хэлэлцүүлэн батлуулсан.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ