Цөөн үгээр

- Сумын ЗДТГ-ын 2020 оны 7-р сарын ажлын тайлан - ҮНДЭСНИЙ ШАГАЙН БАГИЙН ХАРВАА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО. - ҮНДЭСНИЙ СУРЫН СУМЫН МЭРГЭНИЙ БОЛЗОЛЫГ ХАНГАЛАА.

ШААМАР СУМАНД АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 67

Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын авто тээврийн хэрэгслийг үзлэг тооллогод оруулах давтамж оношлогооны төлбөрийн тухай 2016 оны 213 тоот тогтоол, Аймгийн Засаг даргын 2020 оны А/04 тоот захирамжийг тус тус үндэслэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн алагчаар Засаг даргын орлогч Т.Өлзийжаргал, Нарийн бичиг Татварын Улсын байцаагч С.Баярсайхан, ажлын хэсгийн гишүүдээр Дэлгэрхаан 1-р багийн Засаг дарга Ц.Болдбаатар, Охиндий 2-р багийн Засаг дарга Г.Отгонпүрэв, Дулаанхаан 3-р багийн Засаг дарга Ж.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан 2020 оны 05 дугаар сарын 27-28-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Монголын Татварын албанаас жил бүрийн тав дугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үе таарч байгаа учраа 21 дэх удаагийн “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Эрсдлийн эсрэг хамдаа” уриан дор энэ сарын 4-нөөс 8-ний өдрүүдэд цахим орчинд тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийт татвар төлөгчиддөө ETAX.MTA.MN, EBARIMT.MN сайтуудаар дамжуулан цахим талархалыг хүргүүлж ажилсан. Энэ удаагийн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд ирээдүйн татвар төлөгчдийн татварын тухай мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд татварын тухай онлайн орчинд гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд шилдэг бүтээлийг татвар төлөгчдийн өдрүүдэд шалгаруулан шагнал урамшууллыг цахимаар хүргэн ажилласан. Мөн татварын удирдлагын нэгдсэн системийг ашиглалтанд бүрэн оруулснаар иргэд татварын 40 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр авч, Монгол банкнаас хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн бүхий л хэрэгслээр татвараа төлөх боломж бүрдсэн нь хорио цээрийн үед татвар төлөгчдөө эрсдэлээс хамгаалах, мөн цаг зав, зардлыг хэмнэсэн тухай бичлэгийг сумын эрх зүйн хөтөч, мэдээллийн самбар, www.facebook.com