Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

“Татвар төлөгчдийн өдрүүд” ийг угтаж орон даяар зохион бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулагдаж байна.

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 709

       Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд” –ийг угтаж орон даяар зохион бичлэг, гар зургийн уралдааныг 04 сарын 22-ний өдрийг дуусталх хугацаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан бөгөөд уралдаанд Шаамар сумын ЕББДС, Дулаанхаан тосгоны ЕББДС, МСҮТ-ийн оюутан сурагчдын нийт гар зураг 11 ширхэг, зохион бичлэг 17 ширхэг тус тус ирүүлсэн байна.

       Мөн Монголын үндэсний хэлбэртэй, татварын агуулгатай хүүхэд залуучуудын сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын уралдааныг 2017 оны 04 сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд зарласан бөгөөд уралдаанд Дулаанхаан тосгоны ЕББДС, МСҮТ, Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн багш нарын бүтээл хөлгөн тоглоом 3, үзүүлэн 1 ширхэг тус тус хүлээн авч аймгийн Татварын хэлтэст хүлээлгэн өгөөд байна.

       Уралдаанд материалаа ирүүлсэн хүүхэд багачууд, оюутан сурагчид, багш нартаа цаашдын хичээл сурлага, ажилд нь амжилт хүсье. Сумын Татварын алба

Сүүлд нэмэгдсэн мэдээ