Цөөн үгээр

- "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. - "ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ. - 2020 оны тээврийн хэрэгслийн хяналтын Улсын үзлэг Шаамар суманд явагдаж байна.

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЭЦЭГ, ЭХ ИРГЭДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 411

             Хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч, иргэд, гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг  нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил төлөвшилд ахиц дэвшил гаргах, төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх иргэдийн үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг 2019 оны 05 сарын 24-ны өдөр эцэг эхчүүд, иргэд олон нийтийн дунд зохион байгууллаа. Уг сургалтыг сумын гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгууллаа.

            Сургалтаар 2018 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гарсан гэмт хэргийн тоо баримт, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Т.Цэрэнбат, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Р.Мөнх-Эрдэнэ, мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Баярмагнай нар танилцуулж, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр ГБХЗХГ-ын мэргэжилтэн залуучуудын хөгжлийн төвийн ажилтан С.Өлзийжаргал, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, 108 утасны дуудлагын талаарх мэдээлэл, цаашид анхаарах асуудлууд – Хүүхэд хамгааллын ажилтан М.Гантуяа нар танилцуулж нийт 100 гаруй иргэд хамрагдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ