Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Сумын түүхэн замнал

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 324

                                                                                                                                                                          Шаамар сумын Түүхэн замнал

Эх орныхоо тусгаар тогтнол, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө 1921 онд амь бие хайргүй тэмцсэн партизан цэргийн өлгий нутаг Орхон-Шаамар сум нь Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууг монгол улсын шинэ үндсэн хуулийн дагуу 1924 онд засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Зүүнбүрэн хан уулын хошуу болгон байгуулж 12 сум болгон хуваасны нэг Орхон-Шаамар сум юм. Нутгийн ард иргэд нь голлон мал маллах, түлшний мод бэлтгэх, хадлан өвс авах, ногоо тариалж зэрэг хөдөлмөр эрхэлж амьдарч байсан байна.

Монгол улсын хөгжлийн түүчээ болсон Наушкаас Улаанбаатарын чиглэлд тавигдах төмөр замын их бүтээн байгуулалтын ажлыг хуучнаар Зөвлөлт орос улсын тусламжтайгаар 1945 оноос эхлүүлэн сумыг түшиглэн байгуулсан.

Дэлхийн хүн судлалын түүхэнд 1947 онд “Шаамарын хүн” гэж алдаршсан нэн эртний хүний яс олдсон нь Төв азид хүний амьдрал эхэлсэн он цагийг ихээхэн урагшлуулж Монгол оронд амьдарч байсан хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнө эхэлжээ гэдэг дүгнэлтийг Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүл чадсан байна.

1956 онд Шаамар сумын нэгэн тохой /одоогийн жимс Шаамар/-д жимс, жимсгэний эрдэм шинжилгээний туршилтын станцыг ШУА-ын харьяанд анх байгуулж, төрийн соёрхолт эрдэмтэн Э.Шагдарын удирдлага дор Монголын анхны алимыг тарьж ургуулсан түүхтэй. Жимс жимсгэний ургацад зөгий асар их үүрэгтэйг анхаарч 1959 онд тус сумын иргэн Б.Жамц ЗХУ-аас 50 бүл зөгий анх авчирч үржүүлснээр Монголд анх зөгийн аж ахуйг хөгжүүлэх үндэс суурийг тавьжээ.

Ардын аж ахуйтан иргэдийн санаачлагаар Шаамар сумын “Найрамдал” нэгдэл 1956 онд байгуулагджээ.

Атар эзэмших аяны хүрээнд Шаамар дахь авто засварыг төвийг түшиглэн ХАА-н мэргэжлийн боловсон хүчин /тракторч, комбайнч, жолооч/-ийг бэлтгэх сургууль комбинатыг анхлан 1957 онд байгуулж Монголд мэргэжилтэн бэлтгэх сургуулийн суурийг тавьсан.

МАА-н материаллаг баазыг бэхжүүлж хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар 1968 онд тэжээлийн аж ахуйг байгуулсан. Шаамарын тэжээлийн аж ахуйг илгээлтийн эзэн залуучуудын хөлс, хүчээр өндийн боссоны учир 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “МХЗЭ-ийн нэрэмжит” болгосон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ