Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

Соёлын төвийн танилцуулга /2019 оны байдлаар/

Нийтэлсэн: 6 сарын өмнө Үзсэн: 80

СЭЛЭНГЭ АЙМАГ ШААМАР СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын түүх:

       1960 оны эхээр Шаамар сумын найрамдал нэгдлийн дарга Г.Норов,  социолист хөдөлмөрийн бригдын гишүүд санаачилан суурь барилгыг барьж байгуулснаар сумын ажилчны клубын үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Ингэснээр сум орон нутагт ажиллаж амьдарч байсан уран сайханчидтай хамтран соёл урлагийн олон талт арга хэмжээнүүдийг явуулж байжээ. Сум орон нутаг бригад, салаадуудад явуулын урлаг, уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан ба аймаг, нийслэлд соёл урлагийн 3 хоног, 10 хоногуудын өдрүүдийг зохион байгуулж байжээ.

      1997 оны 10-р сарын 15-ны өдрийн сумын Засаг даргын 90 дүгээр тоот захирамжаар Шаамар сумын соёлын төв нь сумын холбооны мэдэлд байсан азиссат антений тоног төхөөрөмжийг хүлээн авснаар нэвтрүүлэг явуулах, видео камер, приставк, зурагтыг ашиглан соёл мэдээллийн сурталчилгаа  хийж, энэ ажлыг   хүүхэд залуучууд, бие тамир спорт , хууль тогтоомж, захиргааны шийдвэр гүйцэтгэгч,  биелэлт хариуцсан дэс түшмэл Т.Ганбаатарт хариуцуулан ажил үүргийн хувиарт   өөрчлөлт оруулж хөдөлмөрийн гэрээг шинэчилснээр соёлын төвийн үйл ажиллагаа эхэлсэн.

      2001 оны 01-р сарын 24-нд Сумын Засаг даргын 02 тоот захирамжаар сумын мэдээлэл сурталчилгааны 21 дүгээр зуун теле студи товчоог байгуулж товчооны эрхлэгчээр дэс түшмэл Т.Ганбаатар, гишүүдэд П.Дэлгэрмаа, М.Жамбал, сэтгүүлч зохиолч Ж.Гүрсэд нарын бүрэлдэхүүнтэйгээр 7 хоногт 20-30 минутын орон нутгийн нэвтрүүлгийг цаг үе, мэдээлэл, иргэн ба хууль, соёл урлаг, спортын ертөнц, зар сурталчилгаа, эрүүл мэнд, боловсрол албан бус боловсрол, амьдрах ухаан, хүүхэлдэйн болон уран сайхны кино зэрэг үзвэр үйлчилгээг сумын албан байгууллагууд, аж ахуйн нэгж, Засаг Даргын Тамгын газрын албадуудыг графикт оруулж нэвтрүүлэг сурталчилгаа явуулж ирсэн.

      2003 оноос Соёлын төв нь эрхлэгч, биеийн тамирын зааварлагч гэсэн    орон    тоотойгоор    сумын    иргэд, албан байгууллагуудад соёл хүмүүжил, урлаг спортын ажлыг явуулж, 2007 оны 09 сараас Гэгээрлийн сайдын 100 дугаар тушаалын дагуу  эрхлэгчээр М.Жамбал, номын санчаар Д.Батмөнх, ОНСТ-ын ажилтан Т.Мөнхчимэг, хөгжмийн багш Г.Уянга, бүжгийн багшаар Б.Золбоо нар тус тус ажиллаж  эхэлсэн.

      Соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг тогтмолжуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт ажил үйлчилгээг зохион байгуулан  сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд амжилт гарган ажиллаж,  2015 оны “Шилдэг байгууллага”аар шалгарсан.

      Мөн Сэлэнгэ сайхан нутгийнхаа түүх, соёлын өв санг хадгалж хамгаалах, сурталчлах, ардын авъяастнуудын авъяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх үйлсэд соёл урлагийн байгууллагуудаа манлайлан амжилттай ажиллаж,  Сэлэнгэ аймгийн 2016 оны “Шилдэг Соёлын төв”-өөр шалгарсан.

      2015 онд тус Соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж орон тоо 9 болж өргөжин соёл урлагийн үйл ажиллагаагаа жигдрүүлж, жилдээ давхардсан тоогоор 12.500 гаруй иргэд, хүүхэд залуучуудыг  соёл урлагийн  үйл ажиллагаанд  хамруулж,  110 гаруй үйл ажиллагааг өөрийн байранд, 30 шахам  арга хэмжээг явуулын үйлчилгээ хэлбэрээр зохион явуулж байна.

  1. Байгууллага хамт олны мэдээлэл  

     2018 онд нийт соёл урлагийн 102 үйл ажиллагааг  явуулж, 86 арга хэмжээг өөрийн байранд 16 арга хэмжээг арга хэмжээг  явуулын үйлчилгээгээр хүргэж, давхардсан тоогоор 12.590  иргэд, хүүхэд залуучуудад үйлчилж, эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, орон нутаг сурталчлах танхимын ажилтан, номын санч, үйлчилгээний 4  ажилтан   бүгд 9 орон тоотойгоор соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай байгууллагад МУСТА -3,  БСШУЯ-ы Жуух бичигтэн – 2  ажиллаж байна.

Овог нэрс

Албан тушаал

Утасны дугаар

1

М.Жамбал

Эрхлэгч

9670 7891

2

Б.Золбоо

Хөгжмийн багш

9962 3976

3

Ш.Оюунцэцэг

Бүжгийн багш

9981 4874

4

Т.Мөнхчимэг

Орон нутаг сурталчлах танхимын ажилтан

9637 7076

5

С.Одгэрэл

Номын санч

9949 3091

6

С.Буянтал

Үйлчлэгч

9992 5169

7

Ц.Цогтнамжил

Галч жижүүр

8826 2297

8

А.Дагвадорж

Галч жижүүр

9542 3021

9

Т.Хунсайхан

Галч жижүүр

9949 4466

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ