Цөөн үгээр

- Шаамар сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын УАЗ-469 авто машины бартаат замын уралдаан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. - Шаамар сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын сурын харваа, шагайн харваа зохион байгуулагдлаа - Ардын хувьсгалын 98 жил, сум байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа

"Баясгалант ирээдүй" цэцэрлэгийн танилцуулга

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 410

Сэлэнгэ аймаг Шаамар сумын “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэгийн танилцуулга

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай 150 хүүхдийн хүчин чадалтай  “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэг нь  2016 оны 12-р сарын 05 ны өдөр улсын комисс хүлээн авснаар ашиглалтанд орж, 2017 оны 01-р сарын 02 нд  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба одоогоор 19 багш ажилчид ,75 хүүхэдтэй дунд, ахлах, бэлтгэл гэсэн 3 бүлэгт сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Бүтэц орон тоо: Эрхлэгч, арга зүйч, эмч, нярав, багш-3, туслах багш-3, жижүүр-3, галч-3, үйлчлэгч, тогооч-2 нийт 19 ажилчидтай.

Боловсон хүчин: Дээд боловсролтой – 6, тусгай дунд боловсролтой – 6, бүрэн дунд боловсролтой- 7  ажилтан албан хаагчид ажиллаж байна. Эрхлэгч Д.Лхагважав нь СӨБ-ын бакалавр, “Арга зүйч багш” , “Ахлах багш” цол тэмдэгтэй, боловсролын байгуулгад 12 дахь жилдээ ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ